Залхуучуудад зориулсан цэвэрлэгээ: таны амьдралыг хөнгөвчлөх 10 лайфхак

2

Орчин үеийн завгүй хэмнэлээр амьдардаг бидэнд – гэрээ цэвэрхэн байлгах гэдэг амаргүй ажлуудын нэгт тооцогдоно. Цаг гарахгүй, шуудхан хэлэхэд залхуу хүрнэ. Цэвэрлэгээ – уйтгартай бас хөдөлмөр их шаардсан ажил. Тэгсэн мөртлөө гэрт гял цал цэвэрхэн байх дуртай хүмүүс дээ бид.

Өнөөдөр та бүхэндээ хэрэгтэй хэд хэдэн лайфхакыг бэлдлээ, гэрээ цэвэрхэн бас эмх цэгтцтэй байлгахад тусална.

1. 15 минутын дүрэм буюу бас өөр нэгэн нэршил нь “флай-ледигийн систем” гэдэг. Гэрээ хэсэг болгон хуваагаад өдөрт 15-хан минут л уг хэсгийг цэвэрлэхэд зарцуулна.

2. Гэрт байгаа залгууруудыг цэгцтэй болгохын тулд цаасны хавчаар ашиглаарай.

3. Хөргөгчөө байнга цэвэрхэн байлгахыг хүсвэл тавиур дээр нь хүнсний скоч эсвэл цаасан салфетка дэвсээрэй.

4. Хуучин шүдний сойзоо яаран хаях хэрэггүй – компьютерын товчлуурыг цэвэрлэх ажлыг хэд дахин хөнгөвчилж өгнө.

5. Хивс эсвэл зөөлөн тавилга дээр наалдсан амьтны үсийг цонх арчигч резинээр амархан цэвэрлэнэ.

6. Индүүдэх ажлыг хөнгөвчлөхийг хүсвэл индүүний суурины углаа даавууны доор мөнгөлөг цаас дэвсээрэй.

7. Хогийн савны ёроолд сонин дэвсэнэ – хогноос шингэн гоожихгүй, өөрөөр хэлбэл хогийн савыг байнга угаах шаардлага гарахгүй.

8. Аяга таваг угаах цаг байхгүй юу – тэгвэл таваг дээрээ гамбир тавиарай. Оройн хоол өег бас таваг угаах ажлаас чөлөөлөгдөнө.

9. Угаалгын бүх бодисуудаа нэг саванд хийгээд бариад явж бай. Цэвэрлэгээний үед бүх бодис гар дор бэлэн байх тул цаг, хөдөлмөр хэмнэнэ.

10. Зар сурталчилгааны цагийг дэмий үрэх хэрэггүй. Үзэх дуртай олон ангит киноны дундуур сурталчилгаа гарсан уу? Энэ цагийг ашиглах хэрэгтэй, тоосоо арчих эсвэл хогоо хаяхад хангалттай цаг.

Үүнээс гадна гэрээ цэвэрлэж байхдаа дуу сонсоорой. Сэтгэл санаа өөдрөг байхад уйтгартай ажил ч хурдан дуусдаг юм.

6
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *