
Сингапур улсын иргэн Ли Мин жирийн л нэгэн ээж хүн. Хамгийн гайхалтай нь түүнд 10 настай Иван, 7 настай Лукас нартаа цаг зав зарцуулах гайхамшигтай сэтгэл байдаг. Тийм ч учраас тэрээр хүүхдүүдийнхээ үдийн хоолыг маш бүтээлч байдлаар бэлтгэдэг. Мөн хүүхдүүдээсээ хоолныхоо захиалгыг авдаг бөгөөд тэдний хамгийн дуртай Hello Kitty, Spider-Man, Super Mario зэрэг хүүхэлдэйн баатруудыг хоолоороо урладаг байна.
Хүүхэддээ үдийн хоолыг нь гэртээ бэлтгэж өгч явуулах нь эрүүл бөгөөд эдийн засагт хэмнэлттэй, хамгийн онцгой нь бүтээлч байдлаар, сонирхолтой хэлбэрээр бэлтгэснээр хүүхдийн сэтгэмж сэтгэлгээг хөгжүүлэх давхар ач холбогдолтой юм.








Зочин
2014/09/27 at 15:01
хөөрхөн юм бэ