Хэрэв шивээснийхээ талыг арилгавал ямар харагдах вэ? Британийн хамгийн их шивээстэй эмэгтэй нэгэн сонирхолтой туршилт хийжээ

0

Их Британийн хамгийн их шивээстэй бүсгүй бол Беки Холт юм. Тэрээр өөрийн биеийн 95%-д шивээс хийлгүүлж дахин нэгийг нэмэх болоход нүүр царай нь л үлдсэн байжээ. Тэрээр нэгэн удаа шивээсгүй бол ямар байх бол гэж бодсоны дараа үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар ажиллаж эхэлсэн байна. Ердөө л бие дээрх шивээснийхээ талыг алга болгоход л хангалттай.

Нэгэнт шивээсээрээ олны танил болсон хүн байсан учир энэ туршилтаа ч олонтойгоо хуваалцахаар шийдсэнээ зарлахад хүмүүс үүнийг нь янз бүрээр хүлээн авч байсан гэдэг.

Хэдийгээр өнөө цагт шивээсээр гайхуулах нь хэцүү боловч ийм их хэмжээний шивээс бүхий хүнийг анзаарахгүй байхын аргагүй билээ

Энэ бүсгүйн биеийн 5% нь л шивээсгүй гэхэд итгэхэд хэцүү боловч энэ нь яах аргагүй үнэн юм.

Шивээсний тухай тодорхой ойлголттой хүнд энэ нь ямар их зардал төвөг болохыг сайн ойлгож байгаа байх. Бүсгүй ч үүнийгээ нуугаагүй бөгөөд тэрээр нийтдээ 35,000 фунт зарлагадсан байна.

 

Харин бие дээр нь яг хичнээн тооны шивээс байгааг Беки өөрөө ч мэддэггүй гэнэ

Хэдийгээр хамгийн их шивээстэй хүн гэдэг алдрыг тэр албан ёсоор аваагүй ч өөрөө үүндээ огтхон ч эргэлздэггүй юм байна. Бекигийн бие дээр байхгүй юм гэж үгүй гэмээр. Тэрээр ээж аавынхаа нэрийг үлдээж, хайртай эмээгийнхээ нэрийг дурсах гэж арьсан дээрээ сарнай цэцэг зуруулсан хүн. Мөн янз бүрийн дууны үг бас их байдаг юм гэнэ лээ.

Беки кино үзэх дуртай учир нэг хөлөө зөвхөн энэ сэдэвт зориулжээ.

 

Бүх л юм нэгэн цагт дуусдгийн адилаар Бекигийн биеийн эрүүл цэвэрхэн хэсэг ч дуусаж, сул зайгүй боллоо

Тэрээр анх нэлээд даруухан зураг биедээ буулгаж байсан бөгөөд хувцас өмсөхөд харагдахгүй байхаар байрлалтай хийлгэж байсан юм. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр хорхойсон нэмэгдсээр сүүлдээ нүүрэн дээрээ шивээс хийлгэж эхэлжээ.

 

Харин шивээсээ арилгавал яах бол…

Ядаж түр зуур ч гэсэн арилгаад үзвэл гэж бодсон Беки нь тусгай тосоор шивээсээ дарж үзлээ. Үр дүнг нь илүү тод байлгахын тулд фотошоп ашигласнаа ч тэр нуугаагүй юм.

Ингээд юу болсныг харж, өөр өөрсдийнхөөрөө дүгнэцгээе!

12
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *