Залуу нас, гоо үзэсгэлэнг хадгалж үлдэх нууцыг өөртөө агуулсан, Солонгос эмэгтэйчүүдийн гоо сайхандаа баримталдаг 12 дүрэм

0

Солонгос охид бүсгүйчүүдийн цасан цагаан, өөгүй арьс нь хүн төрөлхтний тал хувийн сонирхлыг ихэд татаж байгаа билээ. Арьс арчилгааны зах зээл өнөөдөр солонгосын бараа бүтээгдэхүүнээр хаxсан ч гэсэн Солонгос улсын охид бүсгүйчүүд гоо сайхны нууцаа бүгдийг дэлгэлгүй өөрсдөдөө үлдээжээ.

Өөрийн гоо сайхандаа солонгос хэв маягаар хэрхэн анхаарал тавих тухай өнөөдөр танд танилцуулах гэж байна. Ази бүсгүйчүүдийн толигор, цэвэрхэн арьсны цаана гоо сайхны хэд хэдэн дүрэм, лайфхак байдгийг танд дэлгэе.

Будаагаар маск тавьдаг

© Unsplash, © Smile In Style / YouTube

Солонгос эмэгтэйчүүдийн цагаан арьс эртнээс баян чинээлэг, язгууртны илэрхийлэл болж иржээ: доод зиндааны эмэгтэйчүүд халуун наранд шарагдан талбай дээр ажиллахад хүрдэг байлаа. Ийм эмэгтэйчүүдийн арьс наранд борлохоос илүүтэй харладаг бөгөөд арьсаа бага ч болов цайруулахын тулд янз бүрийн л арчилгаа хийдэг байсан гэдэг. Магадгүй ийм учраас Солонгост будаа, тосны маскыг бодож олсон ч байж болох. Уг маскыг одоо ч гэсэн зөвхөн нүүрэндээ бус биедээ ч түрхдэг ажээ.

 

Амны дасгал хийдэг

© Unsplash

Солонгос эмэгтэйчүүд үрчлээний эсрэг, цуcны эргэлтийг сайжруулах, тэр ч бүү хэл арьсны өнгийг цайруулахад тустай аргыг бодож олсон байна. Нутгийн охид өдөрт хэд хэдэн удаа идэвхтэйгээр «А-Е-И-О-У» гэсэн авиа гаргаж дасгал хийвэл нэг сyмаар гурван ч туулай бyyдаж чадна гэдэгт итгэдэг ажээ.

 

Мицелляр усны оронд гидрофиль тос ашигладаг

© Faiza Inam / YouTube, © Wishtrend TV / YouTube

Тос нь зүгээр ч нэг анхааралд өртөөгүй бололтой. Энэ бодисын тусламжтайгаар бидний сайн мэдэх мицелляр усны цэвэрлэж чадахгүй тийм гүн бохирдлыг ч цэвэрлэж чадна. Гэхдээ хүссэн үр дүнг гаргахын тулд тодорхой нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй: бодисыг долоо хоногтоо 2-3 удаа ашиглана.

 

Гоо сайхны хэрэглэлээ хэрэглэхээс өмнө хөргөгчид хийдэг

© TopNoff / Reddit, © Depositphotos.com

Үрчлээ гарахаас хамгаалах мөн арьсыг сэрүүцүүлэхийн тулд ази эмэгтэйчүүд маск, крем зэргийг тодорхой хугацаанд хөргөгчид хийдэг ажээ. Үүнээс гадна арьс арчилгааны бодисыг арчиж биш харин зөөлөн алгадаж түрхдэг.

 

Нүүрэнд зориулсан тонер ашигладаг

© Niky Macaleen / YouTube

Дорамын эмэгтэй шүтэн бишрэгчид үзэх дуртай олон ангит киноноосоо нэгэн сонирхолтой лайфхакыг анзаарсан байх: солонгос бүсгүйчүүд даавуун маскны оронд жирийн хөвөн диск ашигладаг. Энэ нь чийгшүүлэгч тоникийн үйлчилгээг бүрэн авахыг зорьж байгаа юм, тоникийг хөвөн дискэнд шингээгээд мэргэжлийн маскны оронд ашиглаж болох ажээ.

 

Будааны шүүсээр нүүрээ угаадаг

© Depositphotos.com, © Smile In Style / YouTube

Гоо сайхандаа анхаарал тавихад заримдаа огт санаанд оромгүй бүтээгдэхүүн хэрэг болдог. Азийн ухаалаг бүсгүйчүүд будаа угаасан усыг гоо сайхандаа ашиглах аргыг олжээ. Будааны шүүс нь залуужуулдаг гэж тэд үздэг, мөн арьсанд шим тэжээл өгч нарны хортой туяанд тэсвэртэй болгодог ажээ.

 

Муцинтэй тос хэрэглэдэг

© Unsplash

Солонгос эмэгтэйчүүдийн залуу төрхөө хадгалж үлдэх гол бүтээгдэхүүн нь муцин буюу эмгэн хумсны шүлс хэмээгддэг. Уг бодис нь арьсны өнгийг сэргээнэ, пигменттэй тэмцэнэ, мөн коллагены түвшинг нэмэгдүүлдэг. Муцины суурьтай тос нь мөн арьсыг чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ – нөхөн сэргээх үйлчилгээнийх нь талаар Солонгост домог шиг л яриа явсаар байна.

 

Уруулын будагны оронд тинт ашигладаг

© Pexels, © Iwasaka Miyuki / YouTube

Өөрийн улсдаа алдартай уруулын тинт ашиглахгүй бол эмэгтэй хүн өөрийгөө үзэсгэлэнтэй гэж тооцохгүй байх. Түрхэхэд амар, уруулын будгийг бодвол тогтоц сайтай гэж үздэг. Үүнээс гадна өөрийн хүссэн өнгийг гаргах боломжтой тул дахин дахин будах шаардлагагүй ажээ.

 

Тональ кремдээ тос нэмдэг

© Richelle Alexandra / YouTube

Солонгос эмэгтэйчүүд мөн хуурай арьсны асуудлыг шийдэх аргыг олжээ. Мэргэжлийн үнэтэй бодисонд мөнгөө үрэхийн оронд тэд өөрийн дуртай гоо сайхны дурын тосыг тональ кремдээ дусаан түрхдэг байна.

 

Биедээ байнга нарны тос, термаль устай сав авч явдаг

© Unsplash, © Soo Beauty 수뷰티 / YouTube

Орчин цагийн солонгос эмэгтэйн цүнхэнд нарнаас хамгаалах тос заавал байдаг. Уг бодисыг бага наснаасаа эхэлж хэрэглэнэ, том болоод термаль ус нэмэгдэх ажээ. Тос нь арьсны цагаан өнгийг хамгаалдаг бол термаль ус нь арьсыг чийгшүүлж түрхсэн будгийн тогтоцыг барьж өгөх үйлчилгээтэй.

 

Өдөр болгон нүүрэндээ иллэг хийдэг

© AVA LEE / YouTube

Иллэг – арьсны залуу төрхийг хадгалахад багагүй үүрэг гүйцэтгэнэ. Иллэгийн хамгийн энгийн хувилбар – халуун усанд дүрсэн даавуугаар үрэх. Тойрог чиглэлд нүүрэндээ иллэг хийнэ, энэ нь арьсыг чангалахад тустай.

 

“424 нууц”-ыг ашигладаг

© Sia Ree 이시아입니다 / YouTube, © Sia Ree 이시아입니다 / YouTube

Солонгос эмэгтэйчүүдийг гоо бүсгүй болгох бас нэгэн энгийн лайфхакыг тэд бас олжээ. Бүсгүйчүүд 424 системээр 10 минут нүүрээ угаадаг, энэ нь угаалгын өрөөнд бидний баримталдаг арчилгааг бүрэн орлоно. Энэ төрлийн арчилгааны эхний 4 минут нь нүүрний будаг арилгахад зарцуулагдана, дараагийн 2 минутад нүүрээ хөөсөөр угаана, харин дараагийн 4 минут нь нүүр болон хүзүүний хэсгийг хөнгөхөн контраст шүршүүрт зарцуулагддаг ажээ.

Арчилгааг бэхжүүлэхийн тулд чийгшүүлэгч тонер эсвэл нүүрний тоник ашигладаг. Үүнд бас багахан дүрэм бий: тоникийг контраст шүршүүрээс хойш 4 секундэд багтааж түрхэнэ.

Та арьс арчилгаандаа ямар дүрэм, лайфхак баримталдаг вэ?

7
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *