Илүүдэл жинтэй нэгэн залуу хүнд өвчтэй дүүдээ нэг бөөрөө өгөхийн тулд 80 кг хасчээ

0

Жонатан Коронадо мэдээ орсон цагаасаа хойш амьдралынхаа туршид “том залуу” байжээ. 13 настай охин дүү Дениз нь өвдөх хүртэл турах урам зориг орж өгөхгүй явсаар л байв гэж Today-д бичсэн байна.

Дениз-д маш ховор тохиох цусны өвчний онош тавьсан юм – судасны ханын цусархаг үрэвсэл. Хүн ямар ч насандаа өвчилж болох аюултай өвчин, гэхдээ ихэвчлэн 4-6 насны хүүхдүүдэд илүү илэрдэг өвчин юм. Үрэвслээс болоод охины бөөр ажиллагаагүй болоход хүрчээ. Охин дөрвөн жилийн турш диалез эмчилгээ хийлгэн амьдарсан юм. Эмч нар шинэ бөөр л охиныг эрүүл саруул, хэвийн байдалд нь аваачих боломжтой гэж хэлжээ.

Коронадо дүүдээ боломж бэлэглэхийг хүссэн ч тэр донор болоход хэтэрхий их жинтэйд тооцогдсон байна.

Jonathan Coronado/today.com

“Би өөрийгөө толинд тэр болгон хараад байдаггүй. Эхнэр маань хуримын зургаа Facebook дээр байрлуулсан байгааг хараад би их санаагаар унасан л даа… Би өөрийгөө тийм үлэмж том, нүсэр гэж огт бодож байсангүй” гэж 31 настай механикч залуу сэтгэгдлээ хуваалцжээ. Коронадо охин дүүдээ туслахын тулд турахаар шийдэв. Залуу таваг дээрх хоолондоо анхаарал хандуулж, хийжүүлсэн ундаанаас татгалзаж дараа нь гурилан бүтээгдэхүүнээс эрс татгалзах болжээ.

“Би аажим аажмаар суралцаад л байлаа. Илүү их жин хасагдах тусам өөртөө улам л итгэлтэй болж эхэлсэн. Бэлтгэл сургуулилтандаа ч илүү их цаг зарцуулах болсон. Зөв хооллолт миний байнгын дадал зуршил болж чадсан” гэж залуу туршлагаасаа хуваалцсан байна.

Тэр илүү их хөдлөх болсон – цэцэрлэгт хүрээлэнгээр их зугаална. Эхний зургаан сард Коронадо 45 кг хассан нь яг л түүний төлөвлөгөөгөөр явсан гэсэн үг юм. Зорилгодоо хүрсэн ч залуу зогссонгүй.

“Би илүү их жин хасах ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлсэн, тийм учраас хоолны дэглэмээ засаж, авах калорийн хэмжээгээ багасгахаар шийдсэн” гэжээ.

Jonathan Coronado/today.com

Коронадо кардио бэлтгэлд илүү их анхаарал хандуулж, хүнд төмөр өргөх болсноос гадна түргэн хоолны оронд гэрийн эрүүл хоол идэхийг хичээдэг болов. Дахиад 27 кг хасагдаж, улам л хөнгөн шингэн болж байгаагаа мэдрэх болсон тул дахиад бага зэрэг хасъя гэж шийджээ. Ингэж байж л Денизийн донор болох боломж түүнд гарч ирнэ.

“88 килограмм дээр ирэхэд мэс засал хийж болно гэж надад хэлсэн”. Тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бөөрөө дүүдээ өгөх хагалгаанд ороод дараа өдөр нь эмнэлгээс гэртээ гарчээ. Дениз сэргээн засах, дасан зохицох эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай тул эмнэлэгтээ үлджээ. Охины бие одоо эрүүл саруул болсон.

“Дүүгийн минь амьдрал эрс өөрчлөгдсөн. Тэр минь одоо улам аз жаргалтай охин болжээ. Хүмүүсийн дунд орж, бусдын адил баярлаж хөөрч, дуртай зүйлээ хийж байна. Диалез эмчилгээнд орж байх үедээ хийж чадаагүй бүхнээ нөхөөд л … Дүүгээ эрүүл саруул болж чадсаныг нь хараад би үнэхээр их баярлаж байна” гэж Коронадо сэтгэгдлээ хуваалцжээ.

Мэс заслын дараа залуугийн жин 90 кг дээр ирсэн. Коронадо бусдад хэрэгтэй байх гэж найдан өөрийн туршлагаасаа ч хуваалцжээ:

Jonathan Coronado/today.com

1. Хортой хоол хүнснээс аажим аажим татгалз. Шууд татгалзах огт хэрэггүй – бага багаар л багасгаад яв. Огцом татгалзвал нэг өдөр тэвчээр алдаж таны хөдөлмөр талаар болно.

2. Өөртөө зориулж хий. Коронадогийн хувьд дүү Дениздээ зориулж турсан, гэхдээ бас өөрийнхөө төлөө ч жингээ хассан юм. Одоо л арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндээрээ хохирч мэдэхээр байв.

3. Үнэнч бай. Өөрчлөлтийг мэдрэхийн тулд Коронадо байнга жингээ шалгадаг байжээ. Бэлтгэлийн нарийн хуваарийг өдөр өдрөөр нь гаргаж чанга дагаж мөрдөнө. Эдгээр нь зорьсон замаасаа хазайлгүй үргэлжлүүлэн турахад тусалсан ажээ.

Энэ түүхийг уншсаны дараа уншигч танд юу бодогдсон бэ? Сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо хуваалцаарай.

11
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *