
Ирээдүйн тухай одоо хэлж ярьж байгаад бүрэн итгэх ямар ч хэрэггүй гэдгийг бид танд энэхүү нийтлэлээрээ ойлгуулах гэсэн юм. Дэлхий дээрх хамгийн ухаалаг хүмүүс ч гэсэн алдаа гаргаж болно.
1. “32 бит-ийн үйлдлийн системийг бид хэзээ ч гаргахгүй”, Билл Гейтс

2. “Гэртээ компьютер тавих хүн олдохгүй л болов уу”, Кен Олсен

Кен Олсен (Ken Olsen) Digital Equipment Corporation компанийн үүсгэн байгуулагч бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан юм.
3. “Хиймэл дагуулыг АНУ-ын нутаг дэвсгэр дээрх утас, телевизийн харилцаа холбооны чанарыг сайжруулахад ашиглах магадлал тэгтэй тэнцүү”, Т.Крейвен

Т.Крейвен АНУ-ын харилцаа холбооны үндэсний хорооны гишүүн.
4. “Усан онгоцны бүхээг доор гал асаагаад салхи, усны урсгал сөрөн явуулахыг та хүсэж байгаа юм уу? Ийм тэнэглэлд зарцуулах цаг надад үнэндээ алга”, Наполеон Бонапарт

Роберт Фултон анхны уурын усан онгоцоо зохион бүтээхэд Наполеон яг ингэж хариулж байжээ.
5. “Пуужин дэлхийн агаар мандлаас цааш хэзээ ч хөөрч чадахгүй”, New York Times

6. “Агаараас хүнд нисдэг машин байх боломжгүй”, Лорд Кельвин

Уильям Кельвин – математикч, физикч, Британийн Хатан хааны нийгэмлэгийн ерөнхийлөгч.
7. “Цөмийн эрчим хүчээр ажилладаг тоос сорогч 10 жилийн дараа л бодит болох байх”, Алекс Льюит

Алекс Льюит тоос сорогч үйлдвэрлэгч Lewyt Corporation компанийн ерөнхийлөгч байжээ.
8. “Цөмийн уналтын улмаас үүсэх энерги нь үнэхээр өчүүхэн жоохон. Цөмийн реакциас эрчим хүчний нэмэлт эх үүсвэр авна гэж байгаа хүмүүс дэмий мөрөөдөлдөө хөтлөгджээ”, Эрнест Резерфорд

9. “Цөмийн энергийг гаргаж авах өчүүхэн ч боломж байхгүй. Үүний тулд атомыг өөрийн хүслээр задруулах ёстой”, Альберт Эйнштейн

10. “Кино – моод төдий л зүйл шүү. Хальсан дээр бичсэн дуурь төдий. Мах, цусаа гартал тyлалдах – үзэгчид тайзнаас ийм л зүйл үзэхийг хүсэж байна”, Чарли Чаплин

11. “Бидэнд биш Америкчуудад л утас хэрэгтэй. Бидэнд мэдээ дамжуулж гүйх шууданч хөвгүүд маш олон байгаа шүү дээ” Уильям Прис

Уильям Прис – Британийн шуудангийн албаны дарга.
12. “Би шулуухан л хэлье, миний төсөөлөлд ямар ч шумбагч онгоц буухгүй байна. Үнэнийг хэлэхэд усны ёроолд хэвтэх онгоцны баг, далайд ямар ч зорилгогүй хэрэн хэсэхээс өөр чадваргүй онгоц л санаанд буугаад байгаа юм”, Г.Ж.Уэллс

Г.Ж.Уэллс – британийн уран зөгнөлт зохиолч.
13. “Бид хэзээ ч том хэмжээтэй онгоц бүтээж чадахгүй”, Boeing 247 онгоцны анхны нислэгийн дараа The Boeing Company компанийн инженерийн хэлсэн үг

14. “Хувьсах гүйдлийн цахилгаан хүч дамжуулах энэ бүх шинэ бүтээлүүд бүгд цаг дэмий үрсэн хэрэг. Хэн ч, хэзээ ч үүнийг ашиглахгүй”, Томас Эдисон

15. “Парисын үзэсгэлэн хаагдсаны дараа хүмүүс цахилгаан гэрэлтүүлэг гэдгийг мартаж орхицгооно, хэн ч үүний тухай дахиж сонсохгүй”, Эразмус Уилсон

Эразмус Уилсон нь Оксфордын их сургуулийн профессор хүн байжээ.
16. “Хүмүүс хэтэрхий өндөр хурдтай галт тэргээр зорчих боломжгүй. Яагаад гэвэл хүмүүс агаарын дутагдлаас болоод үxэх эрсдэлтэй”, доктор Дионисис Лардер








