Энэхүү энгийн арга таны үсийг илүү хурдан ургуулахаас гадна үс уналтыг зогсооно. Хүн бүр уг аргын ашиг тусыг дуу алдан шагшицгааж байна!

3

Үс сайхан бол зүс сайхан гэж ярьцгаадаг, ялангуяа бүсгүйчүүдийн хувьд маш чухал. Үсийг халуун индүүгээр индүүдэх, ороох, хэлбэрийг нь бэхжүүлэх гэж лак цацах зэргээр үснийхээ чанарыг эрс муутгадаг. Үс хугарамтгай, хуурай бас үзүүр нь салаална.

Аз болж хормын дотор өнгийг нь сэргээж эрүүл болгох шампунь байх ажээ.

Өнөөдөр танилцуулах гэж байгаа энэ шампунийг та гэртээ бэлдэж болно, богино хугацаанд гайхалтай үр дүнгээ өгнө. Сарын дараа гэхэд л таны үсний эрүүл байдал илт сэргэсэн байхыг та мэдэрнэ шүү.

Шампунийн орц нь байгалийн гаралтай бөгөөд шим тэжээлтэй тул үр дүнгээ богино хугацаанд өгч байгаа юм. Чухамдаа орцууд нь хоорондоо урвалд орж эмчилгээний үйлчилгээ үзүүлэх ажээ.

Халгай – үс болон хуйхыг эрүүлжүүлэхэд нөлөөлөх ургамал. Хуйхны цусан хангамжийг идэвхжүүлснээр үсний ургалтыг нэмэгдүүлдэг байна.

Кастровын тос – Е амин дэм болон рицинолийн хүчлээр баялаг тос. Нян болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул үсний ургалтыг эрчимжүүлж, хагтахаас урьдчилан сэргийлдэг.

Пантотений хүчил эсвэл В5 амин дэм нь хуйхыг эрүүлжүүлж үсний нөхөн үржих нөхцөлийг хангадаг.

Орцууд:

  • 50 мл шампунь
  • 1 ампуль В9 амин дэм
  • 2-3 дусал тосон Е амин дэм
  • 1 цайны халбага кастровын тос
  • 10 мл усанд уусгасан пантонол
  • 1 хоолны халбага халгайн ханд (1 цайны халбага хуурай халгайг 100 мл буцалсан усанд хийж 10-15 минут хандалж шүүнэ)

Бүх орцуудыг сайтар хутгана.

Бэлдмэлийг хуйх болон үсний нийт уртад түрхээд 2-3 минут иллэг хийнэ. Дараа нь хэдэн минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Угаасны дараа бальзам хэрэглэж болно, гэхдээ зайлшгүй шаардлагатай бол биш. Шампуньд үсний асуудлуудыг арилгах халгай, кастровын тос зэрэг орцууд бүгд орсон байгаа.

Үүнээс гадна халгайтай цай уухыг зөвлөж байна. Халгай нь дааврын тэнцвэрт байдлыг хангаж үс уналтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ, мөн хуйхны цусан хангамжийг сайжруулдаг талтай.

8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:06

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?
    Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?
    Би КИНИНГИ компани нь fortis эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна
    Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол
    бөөр, та эмнэлэг рүүгээ имэйлээр холбогдож болно [
    [email protected]] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг
    визээ боловсруулахын тулд мэс засал хийлгэхээр ирнэ
    Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн боллоо
    Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно
    [email protected]

  2. Заяа Заяа Заяа

    Заяа Заяа Заяа

    2019/05/10 at 06:45

    Энэ тгд ямар шампунь танилцуулаад бгн

  3. Зочин

    2019/05/10 at 13:46

    шампунаа өөрөө гэртээ бэлдхийн бишүү

  4. Altaa Dash

    Altaa Dash

    2019/05/10 at 15:46

    Kasstrovin tos.пантотены хүчил.2 aптект байдагююумуу.хаанас авах вэ.тодорхой бйчээрэй

  5. Tsas-Ir Jamsranjav

    Tsas-Ir Jamsranjav

    2019/05/12 at 01:14

    Ene tos huchil 2 haana baidag we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *