Муур яагаад хоосон газар руу ширтээд байдаг вэ? Тэд үнэхээр сүнс хардаг гэж үү?

5

Муурны эзэд нэгэн сонирхолтой үзэгдлийг анзаарсан л байх ёстой. Муурнууд нь “хаашаа ч юм” хараад таг ширтсэн байдаг – эзнийхээ ард үнэхээр нэг зүйл байгааг харах шиг. Тэд яагаад ингэдэг вэ? Тэд үнэхээр “далдын зүйл” хардаг гэж үү?

 

Муурнууд яагаад хоосон орон зай руу ширтдэг вэ?

Энэ “үзэгдэл”-ийг маш амархнаар тайлбарлаж болно. Мэдээж таны дөрвөн хөлт хайртай анд нөхөр сүнс, хий үзэгдэл мэтийн далдын зүйл олж харах чадваргүй. Зүгээр л тэдний мэдрэх эрхтний хөгжил нь биднийхээс илүү юм. Тийм учраас тэд дуу чимээ үнэр болон ямар нэгэн объектод илүү мэдрэг хандаж хүлээн авна эсвэл бидний төсөөлж байгаагүй зүйлийг ч мэдэрдэг байна.

Massimo Cattaneo / Shutterstock.com

Эргэн тойрныхоо мэдээллийг мэдрэх, хүлээн авах чадвар нь тэдний зэрлэг амьтнаас гаралтай гэдгээр нь тайлбарлагдана. Харин хүний мэдрэмжийн хувьд орчин тойрноо мэдээлэл цуглуулах байдлаар хүлээн авдгаар тайлбарлагддаг ажээ.

Нарны туяанд тоос хэрхэн гялалзаж байгааг муур харна, салхины хүчинд хана хэрхэн дуугарч байгааг ч тэд сонсоно.

Тэдний чихийг нарийн зохион байгуулалттай хиймэл дагуулын антентай зүйрлэж болно – дохиогоо хүлээж авахын тулд 180 градуст эргэж чадна. Тэд маш сул дуу чимээг юуных болох бөгөөд хаанаас гарч байгааг тодорхойлж чадах ажээ. Тэд биднийг бодвол аливаа дуу чимээг 4-5 дахин илүү хүлээн авах чадвартай.

Мөн тэдний хурц хараа нь хоол хүнсээ харанхуйд олж харахад нь тусалдаг. Муурны хүүхэн харааны цаад талд нь толины тусгал мэт давхарга байдаг, тийм учраас харанхуйд муурны нүд гэрэлтдэг гэж эрдэмтэд тайлбарлаж байна.

Муур болон нохой нь “зургаа дахь мэдрэхүй”-тэй гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй – тэд хэт ягаан туяаг ч олж харах чадвартай.

Таны муур хий хоосон зүйл рүү байнга ширтдэг үү? Таны муурны ямар үйлдэл танд сонин санагддаг вэ? Таны хариултыг коммент хэсэгт хүлээж байна.

36
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *