
Нүдний ойролцоо хавагнах нь түгээмэл тохиолддог асуудал. Эрүүл хүмүүст ч бас энэ шинж тэмдэг илэрч болно, жишээ нь нойрны дутагдалд орсон үед илэрнэ. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд нүд хавагнах болон нүдний доор хар хүрээ татах нь паталогийн үйл явц биед явагдаж буйтай холбоотой.
Зовхи хавагнах нь арьсны цаад талд их хэмжээний шингэн хуримтлагдсантай холбож ойлгож болно. Эсийн хоорондох зайд их хэмжээний ус бий болсноос улбаалж хаван үүсдэг байна.
Зовхи хавагнахад хүргэж буй шалтгаанууд
Үүнд дараах шалтгаануудыг дурдаж болно:
- Параназал хөндийн халдвар
- Олон төрлийн харшил (тоос эсвэл хоол хүнсний)
- Бамбай булчирхайн өвчлөл
- Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл
- Күшиний хам шинж
Эдгээрээс гадна зарим хоол хүнс нүдний ойр орчим хавагнахад хүргэдэг. Иймээс та энэ асуудлаас хэрхэн сэргийлэх ёстой вэ?

Нүүрийг хавагнахад хүргэдэг 5 төрлийн хоол хүнс
1. Цагаан идээ
Сүү болон мөхөөлдөсний оронд тараг уух хэрэгтэй. Ингэснээр нүдний ойр орчмыг хавагнахаас сэргийлж чадна.

2. Чипс
Жимс, хүнсний ногоо эсвэл самар идэх нь дээрх асуудлаас сэргийлэх ач тустай.

3. Жан
Давс (сод) их хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглэх нь биед их хэмжээний шингэн хуримтлагдах гол хүчин зүйл болдог байна.

4. Даршилсан хүнсний ногоо
Даршилсан хүнсний ногоонууд их хэмжээний давсыг найрлагандаа агуулдаг.

5. Савласан хоол хүнс
Хөлдөөсөн хоол хүнс, будаа, гоймон болон хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идсэнээс болж нүүр хавагнах тохиолдол бий.

Хэрэглэж болох хоол хүнс:
- Бууцай
- Далайн гаралтай хүнсний ногоо
- Хулуу
- Усан үзэм
- Манжин
- Яншуй
- Ногоон шош
- Оливын тос
- Гадил
- Нэрс

Өглөө нүүр хавагнахаас хэрхэн сэргийлэх вэ?
Энэ асуудлыг шийдэхэд туслах дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж болно:
- Сэрснийхээ дараа нүүрээ хүйтэн усаар угаах
- Унтахынхаа өмнө нүүрний будгаа арилгах
- Арьсаа тогтмол чийгшүүлэх
- Өдрийн турш хангалттай хэмжээний ус уух
- Доош харж гэдсэн дээрээ унтахгүй байх

Таны нүүр болон нүд үргэлж хавагнадаг уу? Тийм бол та дээрх арга хэмжээг яаралтай аваарай!







