Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс

0

Гожи жимс, кокосын тос, миндаль/бүйлсийн самарны гурил … “Ид шидтэй хүнс” хэмээн хүний толгой эргүүлсэн эдгээр рекламууд бүгд худлаа гэж хэлэхэд болно. Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг жирийн хүнс эрүүл мэндэд илүү ач тустай байх нь элбэг. Их Британийн рестораны үйл ажиллагаа явуулдаг Plyvine Catering компаниас эрүүл мэндэд ач тустай 10 хүнсний жагсаалтыг гаргасан байна.

1. Нимбэг

Нэг нимбэг таны С амин дэмийн нэг өдрийн хэрэгцээг хангаж чадахаас гадна ашигтай холестериний хэмжээг нэмэгдүүлэх, ясны эд эсийг бэхжүүлдэг байна.

Онцгой ач тус: Нимбэгт агуулагдах цитрус нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд даралт бууруулж цус харвахаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 1

2. Цэцэгт байцаа

Нэг багц цэцэгт байцаа нь таны нэг өдрийн хэрэгцээний К амин дэмийг хангана. Энэ амин дэм нь ясны бодисын солилцоог дээшлүүлж, бөөрний хэвийн үйл ажиллагааг хангана. Мөн энэ хэмжээний цэцэгт байцаа нь 2 өдрийн С амин дэмийн хэрэгцээг нөхнө.

Онцгой ач тус: хавдраас урьдчилан сэргийлэх болон хавдрыг эмчлэхэд үр дүнтэй. Сульфорафан гэх бодис болон бусад идэвхит бодисууд нь хавдрын эд эсийн тархалтыг зогсооно (арьс, хөхний хавдар зэрэг). Дархлааг сайжруулснаар бусад өвчний эдгэрэлтийг хурдасгана.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 10

3. Хар шоколад

Өдөрт ердөө л 7 грамм (100 граммын нэг нүд шоколаднаас жоохон, хэлтэрхий гэж хэлж болно) хар шоколад идэхэд цусны даралтыг багасгаж болно. Гэхдээ цэвэр хар шоколаданд ямар ч сүү, сүүн бүтээгдэхүүн ороогүй байх, зөвхөн цэвэр какао-масло, багахан сахар, какао-самарны хэмжээ 70 хувьтай байна.

Онцгой ач тус: нунтаг какао антиоксидантаар баялаг, “муу” холестерины хэмжээг буруулж, “сайн”-ыг нь дээшлүүлнэ. Цусан хангамжийг сайжруулж мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө. Калори ихтэй хэдий ч шингэц сайтай тул таргалуулахгүй (мэдээж хэмжээг нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй).:
Кофеины өндөр агууламжтай тул хүүхдүүдэд өгөхийг хориглоно.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 2

4. Төмс

Нэг ширхэг төмсөнд шинэ эрүүл эд эсийг үржүүлэх хэмжээний фолийн хүчил агуулагдаж байдаг. Төмс өөрөө ямар нэгэн тосны агууламжгүй тул тэжээллэг бөгөөд махыг бодвол калори багатай.

Онцгой ач тус: нэг амтат төмсөнд хүний өдрийн хэрэгцээний витамин А агуулагдаж байдаг. Энэ төрлийн витамин нь хавдартай тэмцэж, дархлааг сайжруулдаг.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 3

5. Яргай загас

Омега-3 нь ядаргаа тайлж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн сонирхолтой нь таны сексийн амьдралд хүч нэмэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж өгнө.

Онцгой ач тус: 150 грамм яргай загасанд хүний 1 өдрийн хэрэгцээний никотины хүчил (РР болон В3 витамин) агуулагдах тул ой санамжаа алдах эсвэл Айлцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 4

6. Хушга

Зөвхөн энэ самар л бусад төрлийн самраас илүү омега-3 агуулдаг тул холестериныг бууруулж, сэтгэл санааг өөдрөг байлгах буюу тархины “сэтгэл ханамжийн гармон”-ыг ялгаруулахад дэмжлэг үзүүлдэг.

Онцгой ач тус: хушганд хүний бие махбодь өөрөөсөө ялгаруулж чаддаггүй хүчил агуулагдаж байдаг. Энэхүү хүчил нь тархи, зүрх, элэг болон бусад эрхтний хэвийн үйл ажиллагааг хангадаг ажээ.

Аливаа төрлийн самар маш их калоритойг мартаж болохгүй, тийм учраас хэрэглэх хэмжээг хязгаарлах хэрэгтэй – жишээ нь өдөрт 8 ширхэгээс хэтрүүлэхгүй байхыг анхаарна уу.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 5

7. Авокадо

Авокадо – хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, холестерины хэмжээг багасгахын зэрэгцээ зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чадалтай.

Онцгой ач тус: уг ногоонд агуулагдаж буй тэжээллэг бодис, төрөл бүрийн амин дэм, антиоксидантууд нь арьсыг зөөлрүүлж, толигор, уян хатан болгохоос гадна үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн арьсны өвчнийг (экзем, псориаз зэрэг) анагаах чадалтай.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 7

8. Сармис

Нян бактер зэргийг устгах чадалтай ногоо.

Онцгой ач тус: бид сармис идэхэд түүнд агуулагдаж байгаа бодис нь аллицин үүсгэж нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл байгалийн гаралтай антибиотик юм. Аллицин нь мөн цусны даралтыг бууруулна.

Сармисыг халуун хэмд боловсруулах явцад аллицин ялгарахаа болих тул сармисыг аль болох түүхийгээр нь хэрэглэх нь зүйтэй.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 6

9. Шпинат буюу бууцай

Бууцайны навчинд лютеин, зеаксантин ихээр агуулагдах тул бие махбодийг өвчнөөс хамгаалах байгалийн гаралтай антиоксидант хэмээн үздэг.

Онцгой ач тус: сүүлийн үеийн анагаахын шинжлэх ухааны судалгаанаас харахад, хорт хавдрын эсрэг тэмцэхэд хамгийн их үр дүнтэй ногоонд тооцогдсон байна.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 8

10. Төрөл бүрийн шош

Долоо хоногт 4 порц шош (улаан шош, вандуй зэрэг) хүнсэндээ хэрэглэхэд зүрх судасны өвчнөөр өвчлөх, мөн хөхний хорт хавдар тусах магадлалыг 22 хувиар бууруулна.

Онцгой ач тус: шошонд агуулагдах эрдэс бодис, амин дэмүүд нь хүний биед хурдан шимэгдэх тул хүнд өвчний дараа хурдан тэнхэрнэ – энэ чадлаараа махны дараа ордог гэдгийг анхаарна уу.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс 9

55
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Бүх Төрлийн Үйлчилгээ

    2016/01/02 at 16:31

    Та зараа дараах групп-д нэгдэж байршуулна уу. https://www.facebook.com/groups/1058392407515279/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *