
Цоо шинэ тансаг зэрэглэлийн машин нь улсын дугаараа ч аваагүй байжээ.
Мөрөөдлийн машиндаа гар хүрэх агшинд танд юу мэдрэгдэх байсан бол. Хятадын Янжоу хотын Жянсу мужийн нэгэн эр шинэ машинаа тэнгэрт даатгаж хүж уугиулж ариулахаар шийджээ. Гэвч түүний хувьд энэ санаа нь сайн зүйлээр дууссангүй. Одоо тэр хийсэн зүйлдээ харамсахад нэгэнт оройтжээ.
Хятадын нийгмийн сүлжээнд алдаршиж буй бичлэг
Зураг дээр харагдаж байгаагаар цоо шинэ тансаг зэрэглэлийн машин улсын дугаараа ч аваагүй байжээ. Мөн машиныг улаан даавуугаар хучсан байсан нь Хятадад улаан өнгийг азын өнгө гэж үздэгтэй холбоотой юм.
Янжоу хотын гал унтраах албаныхны хэлж буйгаар “Галын шалтгаан нь тухайн залуугийн улаан даавуун дээр асаасан хүжнээс үүдэлтэй болохыг шалгалтын явцад тогтоосон” гэжээ.
73,000 долларын үнэтэй цоо шинэ машин ердөө 20 минутын дотор юу ч үгүй шатсан байгааг та харж байна
Гал унтраагчид гал гарсан даруйд ирж 10 минутын дотор галыг бүрэн унтраажээ. Энэ үеэр “Tribune” мэдээллийн сайт дээр “Хятад залуу “BMW”-гийн шинэ загварын машиныг Америк дахь үнээс нь хоёр дахин үнэтэй худалдаж авсан бөгөөд энэ нь Хятадын импортын машинд оногдуулдаг асар өндөр татвартай холбоотой” тухай мэдээлж байжээ.
Харж байгаачлан машинд хохирол үлэмж хэмжээгээр учирсан тул дахин сэргээгдэх эсэх нь тодорхойгүй болсон байна.
“South China Morning Post” дээр цацагдсан дүрс бичлэг:
Chinese driver burns incense for brand new car
A Chinese man tried to thank the heavens for his new car. It didn't go so well.
Posted by SCMP Video on Tuesday, July 31, 2018
Тус бичлэгийн доор олон мянган хүн сэтгэгдлээ илэрхийлсний дотор түүний сүсэг бишрэлийг тохуурхсан хүмүүс дийлэнх хувийг эзэлж байсан бол зарим хүмүүс бурханд түүний шинэ машин таалагдаагүй нь гарцаагүй гэх мэтээр бичжээ.
Хэдийгээр бид түүнд тусалж чадахгүй ч тансаг зэрэглэлийн машиныг ердөө бүтэн өдөр ч хүрэхгүй хугацаанд эзэмшсэн энэ гунигт үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж байна.
Та энэ эрийн оронд байсан бол яах байсан бэ?








Lkhanaa Enkhtuya
2020/09/21 at 14:20
😂
Uranchimeg Tserendolgor
2020/09/21 at 17:26
teneg hujaa
Bayarmaa Bayanbileg
2020/09/21 at 17:44
Шинэ баячууд! Яая гэх вэ? Дараа жил ахиад авчихна биз.
Shumuushka Ganbayar
2020/09/21 at 17:46
Хохь нь жунгаа гөлөг
Erdenedalai Demberel
2020/09/21 at 19:01
Bolj 1 hujaa ch gsn T1
Naran Naran
2020/09/21 at 19:53
Их нүгэл үйлдэж авч дээ зайлуул. Тэгээд ариулах ухааны юм бодож зайлуул.
Odonchimeg Altangerel
2020/09/21 at 19:54
Bayachuud laagaaraa toglono uu luubangaar toglono uu yahab dee mungu bhgyin zoblongyi sh dee dahiad l abna kkk
Д. Ууган-баяр
2020/09/21 at 21:45
Энэ тэнэг хужааг юуг нь суртчлаад байдаг байнааа
Ulzii Zellweger
2020/09/23 at 02:56
Ömhii hujaad tohirohgui bjee.