
Үнэнийг олж мэдэх боломжтой байна гэдэг сайхан хэрэг, бүх зүйлийг нарийвчлан мэдэхийн тулд урт хугацаа шаардлагатай байж болно, тэгээд ч үргэлж нууцлаг амьдарна гэдэг бүтэшгүй санаа мэт.
Зурхайн ямар ордууд хамгийн нууцлаг вэ?
Одон орон судлаачид таны эргэн тойронд байгаа хүмүүс ямар нэгэн нууц хадгалж байгаа эсэхийг олж мэдэхэд чинь туслах зорилгоор сэжүүр өгч байна. Эрт дээр үеэс эхлэн эдгээр зурхайн ордууд маш нууцлаг байсаар иржээ.

Хумх
Хэдийгээр тэд нийтэч боловч дотроо асар их зүйлийг тээж явдаг. Оюун санаа нь үргэлж идэвхтэй ажилладаг: дүн шинжилгээ хийх, шалгах, нарийвчлан судлах гэх мэт. Ийм учраас та хэзээ ч тэдний юу төлөвлөж байгааг нь мэдэж чадахгүй.
Загас
Үг дуу цөөтэй загасны ордынхон нууцыг чандлан хадгалахдаа гаргууд хүмүүс. Тэд хэнийг ч өөрсдийн дотоод ертөнцөд оруулж ирэх дургүй бөгөөд загаснуудтай холбоотой мэдээлэл үргэлж нууцлаг, олж мэдэхэд төвөгтэй байдаг.

Ихэр
Ихрүүдийн хамгийн том нууц бол дотоод ертөнцөө бусдад ил гаргах эсвэл нууцлахын аль нь илүү дээр сонголт болохыг эргэцүүлэх явдал юм. Энэ нь магадгүй тэдний хоёрдмол зан чанартай салшгүй холбоотой байх. Өөрөөр хэлбэл тэдэнд мэдээлэл авах болон мэдээллийг бусдад дамжуулах олон эх сурвалж бий.

Жинлүүр
Энэ ордод төрсөн хүмүүс дотоод ертөнц дэх нууцаа ярих биш, харин энгийн зүйлсийн талаар сайн буу халдаг бөгөөд тэрийг нь ч бусад хүмүүс дуулгавартай сонсдог. Гэхдээ тэдний хэлсэн болгон нь үнэн байдаггүй гэдгийг санаарай.

Хилэнц
Нууцлаг байдал гэдэг үг хилэнцийн ордтой салшгүй холбоотой. Нэг ёсондоо энэ ордод төрсөн хүмүүсийг илүү сайн таньж мэдэх тусам, улам нууцлаг, таамаглашгүй болж хувирдаг. Тэд хэрэгжүүлэх хүртлээ төлөвлөгөөгөө хэнд ч үнэнээр нь хэлдэггүй.

Таны таньж мэддэг хэн нэгэн энэ жагсаалтад багтсан байна уу? Хэрэв тийм бол найзыгаа “mention” хийж уг сонирхолтой мэдээг олж уншихад нь туслаарай.








Dorjpurev Enkhmend
2019/05/09 at 12:29
ордыг нь мэдэхгүй ч ихрийн орд нэг хүнтэй их төстэй байна??