Бусдын өмнө хуурамчаар сүй тавьж жүжиглэж, үнэгүй уух юмаар дайлуулдаг байсан хосууд эцэст нь нэг юм жинхнээсээ гэрлэжээ!

2

Ердөө ганцхан сар үерхээд, энэ хосууд хуурамчаар сүй тавихаар шийджээ

Тэд төсвөө үргэлжлүүлэн хадгалсаар байхыг зорьжээ. Corinne Miller болон түүний найз залуу Adam Carroll нар төрсөн өдрийн баяр тэмдэглэхээр Атланта руу аялсан байна. Тэд ирмэгцээ төлөвлөгөө ёсоор бүх зүйлийг хэрэгжүүлж эхэлжээ.

faceofmalawi.com

 

Эцэст нь хосууд албан ёсоор сүй тавьсан байна

Тэд үерхлийн эхний шатандаа явж байсан ч, аялж явах үедээ үргэлж шахуу үнэгүй шар айраг уужээ. Хосууд энэхүү пранкыг хийснээсээ хойш хэдэн сарын дараа албан ёсоор сүй тавьсан байна. Энэ удаа тэднийг хуурамчаар сүй тавьж байгаа юм биш биз гэж эргэлзэх хэрэггүй.

i2-prod.dailystar.co.uk images.ladbible.com

 

Танихгүй хүмүүс тэдний онцгой мөчийн нэг хэсэг болох үедээ сэтгэл нь хөдөлдөг

Хэдийгээр хуурамч ч гэсэн, танихгүй хүмүүст энэ үйлдэл маш онцгой санагддаг бөгөөд тэд хосуудад баярыг нь тэмдэглэж, үнэгүй шар айраг авч өгдөг байв. Өнгөрсөн 7-р сард тэд энэ пранкаа хийхээ зогсоосон бөгөөд одоо хамтдаа сүй тавьсан баярт мөчөө тэмдэглэж байгаа аж. Хосууд хэлэхдээ: “Хүмүүс бидэнд баяр хүргэж, үнэгүй шар айргаар дайлж байсан. Энэ нь хамгийн гайхалтай аргаар үнэгүй юм уух боломжийг олгож байсан.”

cf-images.eu-west-1.prod.boltdns.net

 

Тэд 8 жилийн турш сайн найзууд байжээ

Хосууд ярилцлагын үеэр хэлэхдээ: “Энэ яг л хуй салхи шиг хайр дурлалын харилцаа. Бид 8 жил сайн найзууд байсны эцэст, хамтдаа Атланта руу аялахаар шийдсэн юм.”

images.ladbible.com

 

Хуурамчаар сүй тавьснаар хосуудад жинхэнэ сүйн бөгж худалдаж авах мөнгийг нь хэмнэжээ

Тэд энэ пранкаа маш олон цэнгээний газруудад хийсэн бөгөөд танихгүй хүн бүр тэдэнд баяр хүргэж, үнэгүй уух юмаар дайлдаг байв. Corinne хэлэхдээ: “Бид хоёрт хоёуланд нь ижилхэн хошигнол байдаг – энэ нь бидний харилцаа бүтэхэд нөлөөлсөн. Бид пранк хийж, боломжийн мөнгө хэмнэсэндээ маш их баяртай байна – үр дүнд нь Adam надад жинхэнээсээ сүйн бөгж авч өгч чадсан.”

unilad.co.uk

 

Тэдний хуурамчаар сүй тавьж буй бичлэгийг үзэх:

Тэдний хөгжилтэй гэмээр төлөвлөгөө аялах болон сүйн бөгж авахад нь тус нэмэр болжээ. Та эдгээр хосуудын үйлдлийг юу гэж бодож байна?

11
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *