Нүхжилтийг илүү томроход хүргэдэг арьс арчилгааны 8 алдаа. Эдгээрийг мэдэж авснаар та торгомсог, зөөлөн арьстай болж чадна!

1

Их хэмжээний тос, үхэжсэн арьсны эс, бохирдол болон бактери арьсны нүхийг бөглөж, нүхжилтийг илүү томруулдаг. Нүүрээ арчлах нь нэн чухал боловч, заримдаа төвөгтэй байдаг. Зарим талаараа хэтэрхий их арчилгаа тийм ч сайн нөлөөтэй биш бөгөөд бидний өдөр тутам гоо сайхандаа анхаардаг зуршил болон арчилгаа арьсны нүхжилтэнд гадаад хүчин зүйлсээс илүү сөргөөр нөлөөлөх нь бий.

Бид уншигчиддаа зориулан шинэ гоо сайхны зөвлөгөөнүүд хүргэж байна. Эдгээрийг мэдэж авах нь таны арьс арчилгаанд чухал нөлөө үзүүлэх юм. Хадгалж аваад, дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй!

1. Тогтмол тос шингээж авах үйлчилгээтэй цаас хэрэглэх

Тос шингээж авах цаас халуун өдрүүдэд арьсыг хамгаалах буюу арьс хэтэрхий их тослогтох болон хөлрөх үед хэрэглэхэд тохиромжтой байдаг. Хэдий тийм ч байнга хэрэглэсээр байх юм бол, арьсанд сайнаасаа илүү муугаар нөлөөлнө. Бодит байдал дээр нимгэн тосны давхарга арьсанд зайлшгүй байх шаардлагатай. Үүнийг байнга авах нь арьсыг илүү их тос ялгаруулахад хүргэдэг. Үр дүнд нь нүхжилт үүсэж, хэмжээг нь илүү томруулдаг байна.

 

2. Хар болон цагаан толгойтой батгыг хүчээр шахах

Тийм ээ, батгыг шахах үнэхээр сэтгэл ханамжтай байдаг. Гэвч болгоомжтой байх хэрэгтэй. Таны арьсанд бактери байх бөгөөд батгыг шахах үед энэ бактери шарх үүсгэдэг. Хэрэв та батгыг шахах болоогүй байх үед нь хүчээр шахвал, бактери арьсны доторх давхарга руу нэвтэрч орно. Ингэснээр цочрол тархаж, үр дүнд нь нүхжилт томрох болон сорви үүсэх гэх мэт илүү дор нөхцөл байдал бий болох юм.

© depositphotos.com

 

3. Хэтэрхий их гуужуулах

Гуужуулах нь бохирдол, үхэжсэн арьсны эс болон их хэмжээний тос зэрэг нүхжилтийг бөглөж байдаг асуудлуудаас салахад тусална. Энэ энгийн үйл явц нүхжилтийг сэргээж, хэмжээг нь багасгадаг. Хэдий тийм ч та 7 хоногт 1-2 удаа гуужуулах хэрэгтэй. Хэтэрхий их гуужуулах нь арьсыг хуурайшуулах болон нүхжилтийг байгалийн тосны давхаргын нөлөөгүйгээр нээх сөрөг нөлөөтэй. Ингэснээр эргэн тойрны тоосыг өөртөө шингээж авахад хүргэдэг. Үр дүнд нь нүхжилт илүү томорно.

Түүнчлэн өдөрт нүүрээ 2 болон түүнээс дээш тоогоор угааснаар байгалийн тосны давхаргыг үгүй хийдэг. Ийм нөхцөлд арьс гаднах орчны тоос болон бохирдолд мэдрэмтгий болж, үрэвсэл болон батга үүсдэг байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

4. Арьсаа хуурайшуулах

Хуурайшсан арьс үрчлээ үүсгэж, таныг хөгшин харагдуулна. Түүнчлэн хуурайшсан арьснаас нүхжилтийн хэмжээ томордог. Дан ганц нүхжилтэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, таныг наснаас чинь хөгшин харагдуулна! Аз болоход үүнээс сэргийлэх амархан – өөрийнхөө арьсны онцлогод тохирох тониктой ус болон чийгшүүлэгчийн сонгож хэрэглэж, өдөр бүр нүүрэндээ түрхээрэй.

© depositphotos.com

 

5. Нүхжилтийг бөглөх бүтээгдэхүүн хэрэглэх

Арьс арчилгааны хүмүүсийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд байдаг боловч, тэдгээрийг нүүрэндээ хэрэглэхэд тохиромжгүй. Какаоны тос, кокосын тос болон ланолин крем нь нүхжилтийг бөглөх үйлчилгээтэй байдаг. Эдгээр нь таны арьсанд чийгшил өгөх сайн нөлөөтэй байж болох ч, толбо үүсгэх болон бохирдлыг нүхжилт дотор оруулах сөрөг нөлөөтэй. Ийм нөхцөлд үүссэн батга нүхжилтийг улам тэлнэ. Иймд сайн чанарын нүүрний крем олж авч, нүүрэндээ биш биедээ түрхэж хэрэглээрэй.

 

6. Нүүрнийхээ будгийг олон удаа сэргээх

Өдрийн турш таны нүүрний будаг арилах магадлалтай. Нүүрний будгаа бага зэрэг дахин сэргээх нь хор хөнөөлгүй боловч, байнга ингэх нь зөв үйлдэл биш. Таны арьс тос ялгаруулдаг бөгөөд байнга арьсандаа нунтаг түрхэх нь тосны давхаргыг үүсгэж, нүүрний будганд бохирдол үүсэхэд хүргэдэг. Үр дүнд нь нүүрэн дээр батга гарч эхэлдэг!

© shutterstock.com © shutterstock.com

 

7. Хор хөнөөлтэй хоол хүнс идэх

Сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа болон бусад хоол хүнс их хэмжээний боловсруулсан сахарыг агуулдаг, мөн халуун ногоо эсвэл шарсан хуурсан хоол хүнс арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Эдгээр нь биед үрэвслийг эхлүүлж, арьсан дээр батга гарахад хүргэдэг. Батга тосны булчирхайг сулруулж, үсний уутанцрыг нээдэг буюу нүхжилтийг илүү их томруулдаг байна. Иймээс эрүүл хооллох нь үргэлж арьс арчилгаанд ач тустай байдаг гэдгийг санаарай.

© pexels.com © shutterstock.com

 

8. Нарны хамгаалалт хэрэглэхгүй байх

Нарны хурц туяа арьсанд олон байдлаар сөрөг нөлөө үзүүлнэ. Арьсыг зузааруулж, торгомсог байдал болон коллагеныг үгүй хийж, шингэнийг өөртөө уусган, эдүүдийг агшихад хүргэдэг. Үүний үр дүнд нүхжилт тэлж, арьс унжсан юм шиг харагддаг байна. Иймээс нарны хамгаалалтын тос заавал хэрэглэж байгаарай!

© shutterstock.com © shutterstock.com

Танд хэмжээ нь томорсон эсвэл бага хэмжээтэй нүхжилт байдаг уу? Та нүхжилтийг багасгахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

13
ХарамсалтайХарамсалтай
11
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Altantuya Aagii

    Altantuya Aagii

    2020/02/10 at 23:08

    Enxmaa Eegii

  2. Сайхаан Сайхан

    Сайхаан Сайхан

    2020/02/11 at 16:06

    Jargalzaya Gantulga

  3. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/02/12 at 00:13

    Icecream Icecream

  4. Li Ly

    Li Ly

    2020/02/12 at 11:03

    Amarzaya Gaanjuur

  5. Lazuli Lazuli

    Lazuli Lazuli

    2020/02/13 at 07:44

    Kasandra Erdenesukh

  6. О. Анхцэцэг

    О. Анхцэцэг

    2020/02/13 at 11:29

    Болор Болороо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *