Эмч нар хүртэл төдийлөн мэдээд байдаггүй хүний бие махбодийн талаарх 16 сонирхолтой баримт

2

Хүний тархи сарнай цэцэгт маш дуртай. Энэ цэцгийн анхилуун үнэр хүнийг мэдээлэл тогтоож авахад тусалдаг болохыг германы эрдэмтэд олж илрүүлжээ. Дашрамд хэлэхэд, таатай зөөлөн үнэр унтаж байхад хүртэл ой санамжийг сайжруулж байдаг байна.

Бидний бие махбодид сонирхолтой зүйл маш их бий, заримдаа өөрийн боловч хөндлөнгийн өөр амьдралаар амьдраад байна уу гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. Танд л гэж хэлэхэд, энэхүү мэдээллийг уншихаасаа өмнө сарнайн үнэртэй лаа асаахыг бодоорой.

1. Өөхлөлт хоолны амтыг дардаг

© SUSUMU NISHINAGA / Science Photo Library / East News

Микроскопоор хэлийг дурандахад

Амтлах рецептор нь тархинд зөвхөн хоолны амтны мэдээллийг дамжуулаад зогсохгүй мөн хүн дуртай хоолоо идэж байгаагаас авах таашаалын мэдрэмжийг дамжуулах үүрэгтэй. Үүнээс харахад, илүүдэл жинтэй хүн амтыг бага мэдэрдэг гэж үзжээ. Хэлэн дээрээ бага хөхлөгтэй хүмүүс таргалах магадлалтай гэж үздэг байсан, яагаад гэвэл тэд хоол унднаасаа таашаал авахын тулд илүү их идэх хэрэгтэй байдаг гэж өмнө нь үздэг байсан бол америкийн эрдэмтэд угтаа бас тийм биш гэдгийг тогтоожээ.

Тэд хулганууд дээр туршилт хийсэн байна, өөх тосны агууламж ихтэй хоолоор тэжээх болжээ. Мэрэгч амьтдын зарим нэг нь богино хугацаанд жин нэмэхийн зэрэгцээ амтлах мэдрэхүйнүүд нь сулраад ирсэн байна. Харин жин нэмэгдэхгүй тэсвэртэй байсан хулгануудад амтлах мэдрэхүйн асуудал илэрсэнгүй. Үүнээс үүдэн эрдэмтэд дараах дүгнэлтийг хийхэд хүрчээ: амтлах мэдрэхүйгээ алдах – өөхлөлтөөс үүдэлтэй бодисын солилцооны доголдол бөгөөд үүний үр дагаварт амтлах рецепторуудыг гэмтээх үрэвслийн урвал явагдана.

 

2. Эрчүүд ч бас хехөөрөө хооллож чадна

© Steven Cleghorn

Онолын хувьд харахад эрчүүд хүүхдээ хехөөр хооллоход бүх зүйл бий – хехний булчирхай, пролактин даавар. Үнэндээ булчирхай нь эмэгтэйчүүдийнхээс бага л даа, тиймээс үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй гэсэн үг. Цаашлаад пролактин даавар бага боловсруулагдана гэж ойлгоно. Дааврын тэнцвэрт байдал алдагдвал, жишээ нь гипофизийн хавдар (чухам энэ хавдар пролактин ялгаруулдаг) эсвэл элэгний (даавар боловсруулах гол үүргийг гүйцэтгэдэг эрхтэн) даавар ялгаруулах үйл ажиллагаанд доголдол гарвал эрэгтэй хүний хехнөөс сүү гарах боломжтой.

Физилогч Жаред Даймондын үзэж буйгаар, өлсгөлөнгөөс болж эрчүүдийн хехнөөс сүү ялгарах үйл явц идэвхжиж болно. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр концлагерьт хоригдож байсан хоригдлуудын зарим нэгнийх нь хехнөөс сүү гарч байсан баримтууд байдаг ажээ. Мөн судлаачийн хэлснээр, хехний товчийг хиймлээр өдөөж сүү гаргаж болно гэнэ. 2000 оны эхээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн мэдээ шуугиан тарьж байв: Шри-Ланка гаралтай нэгэн залуугийн эхнэр нь нас барсны дараа ой хүрээгүй охин нь хехөө санагалзаад зогсолтгүй уйлаад байжээ. Охиноо өрөвдсөн залуу энгэртээ авч хехөө өгч. Хэсэг хугацааны дараа охин нь хехөө идэж байгааг мэдэрсэн байна.

 

3. Бие дээрх үс хортон шавьжаас хамгаална

© Mael BALLAND / Unsplash

Саяхан хүртэл дээ, бие дээрх үсийг өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн хэрэггүй зүйл гэж үздэг байлаа. Гэхдээ Шеффилдийн эрдэмтэд нэгэн сонирхолтой нээлт хийжээ: хортон шавьжийг үс маш хурдан мэдэрч биднийг хазахаас хамгаална. Судлаачид туршилтанд сайн дураар оролцсон 26 залуугийн үсийг нь хуссан болон хусаагүй биеийн хэсэг дээр нь хачиг тавьсан. Үсээ хусуулаагүй залуучууд бие дээр урилгагүй зочин ирсэн болохыг маш хурдан мэдэрч байжээ.

 

4. Хүн болгон өөрийн гэсэн хээтэй

© Mowgli: Legend of the Jungle / Warner Bros. Pictures

Үнэн хэрэгтээ хүн болгоны арьсан дээр барын хөндлөн зураасыг санагдуулам хээ байдаг. Үүнийг Блашко зураас гэнэ (уг зураасыг илрүүлсэн эмч Альфред Блашкогийн нэрээр нэрлэжээ). Уг зураасын мэдээлэл хүний ДНХ-д агуулагддаг, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан харагддаг. Жишээ нь, стресс зэргээс үүдэлтэй генетикийн мэдээлэл солилцох үйл явц алдагдах үед.

 

5. Бидний хумс элэнц, хуланцуудынхаас илүү хурдан ургаж байгаа

© Mael BALLAND / Unsplash © allison christine / Unsplash

Бидний хумс өнгөрсөн зууны 30-аад оны үеийн хүмүүсийнхээс илүү хурдан ургаж байгааг британийн эрдэмтэд тогтоожээ. 30-аад оны үед хүний хөлийн эрхий хурууны хумс сард ойролцоогоор 1,65 мм ургаж байж, харин одоо 2 мм-ээр ургаж байна. Гарын эрхий хуруу: 1938 онд сард 3 мм, 1950 онд 3,06 мм-ээр, харин 2009 онд 3,55 мм-ээр урт ургаж байсан тэмдэглэл байна. Гарын бусад хурууны хумс дунджаар сард 3,47 мм-ээр ургадаг ажээ.

Хумс – хүний эрүүл мэндийн нэг үзүүлэлт. Орчин үеийн хүмүүсийн хумсаар эрүүл мэндийг тодорхойлбол илүү эрүүл байгаа нь харагдана.

 

6. Уруул – биеийн хамгийн мэдрэг хэсэг

© East News

Микроскопоор уруулыг дурандахад. Шар толбонууд нь – тосны үлдэгдэл

Таны урууланд хэдэн сая мэдрэлийн төгсгөл байдаг – ойролцоогоор хурууны үзүүр дээрх нь төгсгөлөөс даруй 10 дахин их юм. Тэгээд маш эмзэг, яагаад гэвэл хөлсний булчирхай байхгүй, тиймээс тосны цэвэр эх сурвалж үгүй гэсэн үг – энэ шалтгааны улмаас хурц, ширүүн уур амьсгалд ямар ч хамгаалалттай болно. Магадгүй бидний хамгийн эмзэг бөгөөд мэдрэг эрхтэн биз ээ.

 

7. Ихэнх дотоод эрхтэнгүйгээр амьдарч болно

Хүн ходоодгүй, дэлүүгүй, бөөргүй, цөсний уутгүй, нөхөн үржихүйн эрхтэнгүй, тэр ч бүү хэл тархигүй–гээр амьд явж чадна. Мөн дотоод шүүрлийн булчирхайнуудгүйгээр ч амьд явж чадна, жишээ нь, бамбай болон түрүү булчирхайгүйгээр амьд явахын тулд тодорхой хэмжээний дааврын бэлдмэлүүд уух ажээ.

 

8. Паркын тоглоомоор тоглоход эрхтнүүдийн байрлал өөрчлөгддөг

© Problem Child / Universal Pictures

Галзуу хулганаар давхиж байхад дотор эрхтнүүд амаар гараад ирэх нь үү гэлтэй мэдрэмж төрдөг. Танд л гэж хэлэхэд танд зүгээр ч нэг тийм мэдрэмж төрөөгүй юм. Таны дотор эрхтэн үнэхээр холилдоно, өөрөөр хэлбэл огцом хөдөлгөөнтэй тоглоомоор тоглоход энэ өөрчлөлт явагдана. “Толгой-аарцаг” гэсэн шугамаар ачаалал ирдэг, сайтар бэхлэгдээгүй эрхтнүүд (элэг, бөөр) хамгийн доод түвшинд очтол хөдөлнө. Цус мөн доошилдог – толгой, зүрх болон уушгинаас хэвлий болон хөл хүртэл хүчтэй явах ажээ.

 

9. Хүний ой санамжийн багтаамж – 1 сая гигабайт

Хүний ой санамж нэг квадриллион байт хүртэл буюу нэг сая гигабайт хэмжээтэй мэдээлэл хадгалах чадалтай. Энэ нь интернет бүхэлдээ гэж ойлгох юм уу даа.

 

10. Хүн унтаж байхдаа үнэр мэдэрдэггүй

© kayla phaneuf / Unsplash © Depositphotos

Кофены сэнгэнэсэн үнэрээр хүмүүсийг нойрноос нь сэрээгээд байдаг сурталчилгааг та санаж байна уу? Эрдэмтэд үүнийг худлаа гэдгийг шинжлэх ухааны үүднээс баталжээ. Эрдэмтэд туршилт хийж үзсэн байна. Нэг хэсэг бүлэг хүмүүсийг унтаж байхад гааны таатай үнэр, нөгөө бүлэг хүмүүст нь таагүй буюу пиридин (муухай үнэртэй химийн бодис) үнэртүүлсэн. Аль аль бүлэгт ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Муу мэдээ: орондоо унтаж байгаа хүн галын утаа, угаарийн хийг ч мөн мэдэрч чадахгүй нь таагүй.

 

11. Тархи шөнийн цагаар өдрөөс илүү идэвхтэй байдаг

Нэг талаасаа дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа мэт санагдана, гэхдээ австралийн эрдэмтэд тархи өдрийг бодвол шөнийн цагаар илүү идэвхтэй ажилладаг гэдэгт хатуу байр суурьтай байна. Магадгүй шөнийн цагаар хүн илүү аюул заналтай учирч болзошгүй байдаг, тиймдээ өөрийгөө хамгаалах үүднээс илүү их ажилладаг байж болох талтай.

 

12. Хүйс – хүүхдийн анхны тоглоом

© DR KEITH WHEELER/Science Photo Library / East News

Огтолсон хүйс

Хэвлийдээ байгаа хүүхэд хүйсээрээ тоглож байгаа дүр зургийг эмч нар ЭХО-гоор их хардаг ажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол хүүхэд тоглож байгаа. Хүүхдийн хувьд зүгээр нэг тоглоом төдий биш дэлхий ертөнцийг танин мэдэх зүйл нь болдог. Тэгээд ч төрөөгүй хүүхэд хүртэл шинийг олж мэдэх хүсэл эрмэлзэлтэй байдгийг мөн тогтоожээ.

 

13. Эрдэмтэд шүдийг нөхөн төлжүүлж эхэлсэн

© Science Photo Library / EAST NEWS © Science Photo Library / EAST NEWS

Бид амьдралдаа хоёр удаа шүдтэй болдог – сүүн болон байнгын шүд. Хүний шүд амьтдынхыг бодвол нөхөн төлждөггүй, гэхдээ эрдэмтэд энэ дутагдлыг өөрчлөх гэж оролдож байгаа юм. Британийн судлаачид хулгана дээр шүд төлжүүлэх туршилтыг амжилттай явуулж чаджээ. Харин Хятадад шүдний эмалийг нөхөн төлжүүлж чадсан тухай мэдэгдсэн байна.

 

14. Өөрийн шүдийг хүртэл ургуулж чадах хавдар байдаг

Зөвхөн шүд ч биш юм. 2008 онд Колорадад дөнгөж төрсөн хүүхдэд тархины хавдрын мэс засал хийжээ. Мэс заслын үеэр эмч нар хүүхдийн тархинд 2 хөлийн ул, үүний нэг нь бүрэн бүрэлдсэн, нөгөө нь бүрэн бүрэлдэж чадалгүй зогссон, мөн хагас дутуу бүрэлдсэн гарын сарвуу байгааг илрүүлсэн байна. Үүнийг тератом гэнэ – өөрөө бие даан хүний эд эрхтэн бий болгох чадвартай хавдар. Аймшигтай сонсогдохоос гадна харахад ч эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ төрлийн хавдар нь хоргүй байдаг ажээ.

 

15. Хүний бие махбодийн хамгийн том эс – өндгөн эс

© NOBEASTSOFIERCE / Science Photo Library RF / East News

Эр бэлгийн эс өндгөн эс рүү тэмүүлж байгаа нь

Эмэгтэй хүний өндгөн эс эр бэлгийн эсээс даруй 600 дахин том. Өндгөн эсийн хэмжээ нь 0,1 мм, онолын хувьд үүнийг микроскопгүйгээр ч харах боломжтой гэцгээдэг.

 

16. Хүний нулимс анагаах чадалтай

© Science Photo Library / EAST NEWS

Лизоцим талстыг микроскопоор дурандахад

“Rapunzel” үлгэр дээр хайртыгаа өөрийн нулимсаар анагаадаг. Үүнд үнэний хувь байна. Учир юунд оршино вэ гэвэл, хүний нулимсанд лизоцим гэх бодис агуулагддаг – нянгийн эсийн ханыг устгах чадалтай уураг юм. Мөн шүлсэнд уг бодис агуулагдана, үүгээр ч зогсохгүй ходоодны шүүс, хөхний сүүнд ч бий.

Хүний бие махбодийг бид бүрэн гүйцэд судалж чадсан гэж та үзэж байна уу? Эсвэл бид нууцыг дөнгөж тайлж эхлэж байгаа юу?

53
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altantsetseg Altai

    Altantsetseg Altai

    2020/02/10 at 10:25

    emch nar medne shuu👍👍👍👍😊😊😊😊

  2. Uilsee Uilsee

    Uilsee Uilsee

    2020/02/11 at 09:40

    Tarhigui amidarch uzhiimsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *