Жижиглэн худалдааны нээлттэй сорил: Amazon компани Walmart-ын эсрэг [инфографик]

0

Жижиглэн худалдааны нээлттэй сорил: Amazon компани Walmart-ын эсрэг [инфографик]


1962 онд үүсэн байгуулагдсан Америкийн хувьцаат, үндэстэн дамнасан том корпораци Wal-Mart болон 1994 онд байгуулагдсан Америкийн мөн л үндэстэн дамнасан компани Amazon хоёр нь бие биетэйгээ өрсөлдөх зарчмаар ажилладаг уу, эсвэл дэлхий дээр харилцан зэрэгцсэн хэлбэрээр оршиж байна уу? Сүүлийн долоо хоногуудад Amazon компани дижитал жижиглэн худалдааны зах дээлд туйлын түрэмгий, эрч хүчтэйгээр дайран орж ирж байгаа билээ. Amazon-ы цахим ном унших систем дэх худалдаа маш эрчимтэйгээр өсөж байна.Гэхдээ тэргүүн зэрэгт жагсдаг Америкийн хамгийн том номны худалдаа эрхлэгч Barnes & Noble-ын Nook брэнд Kindle-ын ноёрхлын эсрэг зогсож байгаа юм. Amazon-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн Jeff Bezos алдарт Apple брэндийн iPad-тай өрсөлдөхүйц хэмжээний таблет компьютерын тухай үг цухуйлгаад авсан. Мөн сүүлийн үеийн мэдээгээр Amazon-ын шинэ бизнес гэрийн тэжээмэл амьтдад чиглэсэн байх тухай ч сонсогдоод байгаа. Харин Wal-Mart компаний тухайд өнгөрсөн 6-р сарын дундуур нээгдсэн сүүлийн үеийн хувцасны Wal-Mart Express сүлжээ нь энэ чиглэлийн дэлгүүрүүдийн хувьд том өрсөлдөгч болоод байна. Тус сүлжээний анхны дэлгүүр Арканзаст нээгдсэн нь тус орон даяар цуурайтаж байгаа билээ. Дэлгүүр бүр нь ердийн Wal-Mart-ын суперцентрүүдтэй харьцуулахад харьцангуй жижиг буюу 4572 метр квадрат хавтгай дөрвөлжин талбайтай байх тухай дуулдаж байна. Гэр бүлийн хямдралтай барааны дэлгүүр ээс үүсэлтэй 49 жилийн настай Walmart-ын ажилчдын тоо 2.1 саяд хүрчихээд байгаа бол онлайн номны худалдаагаар гараагаа эхэлсэн 16 жилийн настай Amazon компани 33.700 ажилтантай гэнэ. Энэ хоёр компаний өнгөрөгч онд олсон орлогын хэмжээг дурдвал, Walmart 408 тэрбум, Amazon 34 тэрбум долларын орлого олжээ. Худалдаж буй барааны үнийн тал дээр Amazon илүү хямд үнэ санал болгодог аж. Бүтээгдэхүүнийг хадгалах хугацааны хувьд Walmart нэг сарын хугацаанд бараа бүтээгдэхүүнээ сольдог бол Amazon 33 хоногт бараагаа сольж шинэчилдэг байна. 2010 оны шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнээр Walmart-ын Bananas, Amazon-ы Kindle тус тус нэрлэгджээ. Жижиглэн худалдааны брэнд болон худалдан авагчид зориулсан үйлчилгээний аль алинд Amazon номер нэгд бичигдсэн байна. Урьдчилсан таамгаар 2006-2024 оны хооронд Walmart компаний ашиг орлогын өсөлт тогтмол явцтай байх бол Amazon компаний орлого 2020 оны үед огцом өсөж, Walmart-аас ч илүү их ашиг орлого олно гэсэн тооцоо гараад байгаа аж.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2011/08/06 at 14:49

    Sonirholtoi l yum

  2. jerry-man

    2011/08/06 at 15:05

    :P

  3. tmra

    2011/08/06 at 15:18

    hahaha best selling product BANANAS lol

  4. Sfile

    2011/08/06 at 15:52

    Chakderzaw!!!!!

  5. SoL0

    2011/08/06 at 20:21

    so ll ym

  6. muty

    2011/08/06 at 20:51

    yavaandaa amazon deeshleh yum bndaaa

  7. BA3

    2011/08/06 at 21:38

    haha

  8. Cr0wNNNNN

    2011/08/06 at 22:29

    mmm

  9. qqwwee

    2011/08/06 at 23:50

    iin yu we

  10. badraa_27

    2011/08/07 at 09:23

    Goy medeelel baina

  11. tuulaixan

    2011/08/07 at 11:35

    hmm

  12. CrEEeeZZZ

    2011/08/07 at 13:35

    :-O

  13. InprezA

    2011/08/07 at 13:52

    hmmm

  14. chechnya

    2011/08/08 at 11:31

    goy yumaa

  15. trickymunh2001

    2011/08/09 at 19:49

    XOPOMuuH-XamT OJ^LOH,l^LOO BApJ^LAJ^LAA

  16. Eenjig

    2011/08/12 at 17:54

    Hachin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *