Хип хоп хөгжим хамгийн шилдэг нь гэдгийг батлах 21 шалтгаан

1

Хип хоп хөгжим шиг зүйл өөр хаана ч үгүй. 1970-аад оны сүүл үеэс хэмнэл болон шүлгэнд хувьсал гарч бүжиг, хувцас загвар өөрчлөгдөж, граффит бий болсон.

Харин өнөөдөр хип хоп хөгжим соёлын нэг хэсэг болж, өөр бусад хөгжмийн төрлүүдтэй харьцуулшгүй болтлоо хөгжжээ.

Ингэж хэллээ гээд хүмүүс поп, роп, рэгги болон бусад хөгжмийн төрлүүдэд дургүй гэж байгаа юм биш, хип хоп хөгжим яагаад шилдэг вэ гэдгийг батлах 21 шалтгааныг хүргэхийг зорилоо.

1. Үг

Өөр ямар ч хөгжмийн төрөлд давхар утга агуулсан үг хэллэгийг 3 минут 30 секундэд багтаадаггүй. Үүнээс бусад хөгжмийн урсгалын одууд ч гэсэн санаа авдаг. Үүний тод жишээ нь дуучин Кэти Пэрригийн зарим дуунууд дээр гардаг.

 

2. Этгээд хэллэг

Хип хоп хөгжмийн нэг онцлог бол этгээд хэллэг. Рэпперүүд дуунууддаа үүнийг ашигладаг. Тэрхүү хэллэгүүд хүмүүсийн чихэнд хоногшиж, амьдралдаа хэрэглэх нь ч бий.

 

3. Загвар

1980 оноос хойш хип хоп хөгжим хувцас загварт хувьсал хийсээр ирсэн. Хип хоп загварын хувцаснууд болох малгайтай цамц, саравчтай малгай өмсөх бусад хөгжмийн урсгалын оддын тоо ч олширсон.

 

4. Тупак Шакур

Бусад хөгжмийн урсгалд Тупак шиг нэгэн тун цөөн. Тэр Боб Марли болон Жон Леннон нарын адилаар хип хоп урсгалын нүүр царай болж, өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон. 18 жилийн өмнө амиа алдсан ч түүний түүх, хийсэн бүхэн одоо ч гэсэн хүмүүсийн дунд оршсоор.

 

5. Бүжгүүд

Wop, Dougie, Twerk, Nae Nae болон Shmoney Dance гээд хип хоп хөгжим бүжгийн салбарт олон өвөрмөц, шинэ хөдөлгөөнүүдийг бий болгожээ. Үүнтэй маргах хүн байхгүй биз.

 

6. Үнэгүй микстэйпүүд

Хамгийн сүүлд хэзээ дуучин Мадонна эсвэл Бритни Спирс үнэгүй цомгоо онлайнаар худалдаалсан бэ? Харин 50 Цент хөгжмийн салбарт шинэ уур амьсгал авчирч, үнэгүй микстэйпүүдийг интернетэд байршуулан, хип хоп сонирхогчдод үнэ төлбөргүй энэ урсгалын дуунуудыг сонсох боломжийг бүрдүүлсэн. Мөн Дрэйкийн “So Far Gone” болон Виз Халифын “Kush and Orange Juice” цомгуудыг энд дурдаж болно.

 

7. Канио Уэст

Канио Уэстгүйгээр энэ урсгалыг төсөөлөхийн аргагүй. Түүний дуунууд хип хоп хөгжмийг яагаад сонсох ёстой болохыг үргэлж хэлж байдаг.

 

8. Телевизийн шоунууд

Зарим телевизийн шоунуудыг хип хоп оддын санаачилгаар олон нийтэд хүргэдэг. Тухайлбал Уилл Смитийн “The Fresh Prince of Bel Air”, Куин Латифагийн “Living Single”, ЛЛ Күүл Жэйгийн “In the House” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан шоунуудыг дурдаж болно. Харин яг энэ цаг мөчид Love and Hip Hop, Mac Miller and the Most Dope Family зэрэг шоунууд олны таашаалд ихээр нийцээд байна.

 

9. Тулаанууд

Бусад хөгжмийн урсгалуудад хоорондоо өрсөлдөх өрсөлдөөн бараг байдаггүй. Реппэрүүдийн хоорондоо үгийн урлагаар өрсөлдөх нь үзүүштэй байдаг. Jay Z vs. Nas, 50 Cent vs. Ja Rule нарын бие бие рүүгээ дайрсан диссүүдийг энд дурдаж болно. Хэрэв Лэди Гага болон Кэти Пэрри нар реппэрүүд байсан бол, муугүй дисс хийх байсан биз ээ.

 

10. Олон тооны хамтарсан уран бүтээлүүд

Хип хоп хөгжмийн бусад урсгалаас ялгарах нэг онцлог бол, рэпперүүд олноороо хамтарч уран бүтээл хийдэг. Тэд мөн бусад урсгалын оддын уран бүтээл дээр хамтарч ажиллаж, дууг нь чимж өгдөг. Жуйси Жэй, Кэти Пэрригийн “Dark Horse” болон Ники Минаж, Жэсси Жэйгийн “Bang Bang” дуун дээр хамтарч ажилласныг жишээ болгон дурдаж болно. Хүмүүсийн дунд ч энэ төрлийн хамтын уран бүтээлүүд сонсох хүлээлт өндөр байдаг. Жишээ нь Эминем, Лил Уэйн, Дрэйк гурав хамтарвал өвөрмөц уран бүтээл гарах байх даа?

 

11. Том бизнес

Хип хоп бол том бизнес, том зах зээл. Жэй Зи спортын агент, Дидди кабелын компанитай, Эминем өөрийн гэсэн радиотой, Доктор Дрэ 300 долларын үнэтэй чихэвч худалдаалдаг гээд дурдаад байвал дуусахгүй.

 

12. Олон нийтийн дуу хоолой

Тэд нийгэмд болж бүтэхгүй байгаа хар бараан, сөрөг бүхнийг үнэнээр нь дуулж, шүүмжилдэг. Талиб Квели, Иммортал Техник, Мос Дэф, Макльмор, Киллер Майк гэх зэрэг реппэрүүд үүний тод жишээ. Мөн Нас I Can, Ж. Коул Be Free, Жийзи My President зэрэг дуунуудаараа болж бүтэхгүй зүйлсийг шүүмжилж, олон нийтэд мессеж өгч байв.

 

13. Хэмнэлүүд

Рик Рубинээс авахуулаад хип хопын продюсерууд дэлхийн хэмжээний оддын хэмнэл аяыг хийдэг. Дуучин Кристина Агуйлера DJ Премьер, Майли Сайрус DJ Майк Милл, Жастин Бибер DJ Мастард нарын хэмнэл аяыг уран бүтээлүүддээ түлхүү ашигладаг байна.

 

14. Эминем

2000 оноос хойш цомгоо нийт 32.2 сая хувь борлуулсан уран бүтээлч түүнээс өөр бараг байхгүй. Тэр ч яах аргагүй гайхамшигтай реппэр. Түүнээс болж олон хүн хип хоп сонсох дуртай болсон байх ч талтай.

 

15. Үнэт эдлэл

Бусад урлагийн одууд хип хопчид шиг үнэт эдлэл зүүдэггүй. Notorious BIG, Янг Жок нарын зүүдэг байсан үнэт эдлэл тухайн үедээ моодонд орж байв. Түүнчлэн рэппер Слик Рок шиг олон үнэт эдлэлийн цуглуулгатай уран бүтээлч өөр байхгүй болов уу.

 

16. Хайрын холбоо

Жэй Зи болон Беойнсегээс гадна, Фючир болон Сиара, Рэми Ма болон Папуз нарын хайр сэтгэл олон хүнд итгэл үнэмшил, зөв үлгэр дуурайлал өгдөг нь дамжиггүй.

 

17. Хочууд

Тэд өөрсдийнхөө нэрнээс илүү хоч, фэнүүдийн өгсөн нэрээр уран бүтээлээ туурвидаг. Дидди гэхэд П.Дидди, Пафф Дидди, Кинг Комбс зэрэг нэртэй. Энэ нь ч хүмүүст тааламжтай, ойр дотно санагддаг байхыг үгүйсгэхгой.

 

18. Рекламд тоглох

Ихэнх компаниуд шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах үедээ реппэрүүдэд хамгийн түрүүнд санал тавьдаг. Энэ бол маркетингийн зөв бодлого. Учир нь хоёр тал аль аль нь ашигтай ажиллах боломжтой.

 

19. Notorious BIG

Тупакийн адилаар тэр бол энэ урсгалд олон зүйлийг хийсэн, хүндлэл хүлээсэн реппэр юм. Харамсалтай нь тэр 1997 онд буудуулж нас барсан ч одоог хүртэл түүний уран бүтээлүүд хип хоп сонирхогчдын чихэнд эгшиглэдэг.

 

20. DJ

DJ нарын хэмнэл, цохилтууд өөрийн эрхгүй толгойгоо дагаж хөдөлгөхөд хүргэдэг нь нууц биш.

 

21. Жэй Зи

Тэр бол энэ цаг үеийн хамгийн шилдэг реппэрүүдийн нэг. Дуучин Беойнсетэй гэр бүлж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан гэр бүлийг бий болгосон. Түүний уран бүтээлүүд хип хоп хөгжмийг яагаад сонсох ёстой гэсэн асуултын хариулт болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

12
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *