Биднийг андуурахад хүргэдэг, хоорондоо үнэхээр төстэй 10 жүжигчид

2

Киноны гол дүрийн жүжигчнийг өөр нэгэнтэй андуурах тохиолдол их бөгөөд энэ үед Холливуд хүний гадаад дүр төрхөд нэг л шаардлага тавьж, түүндээ таарсан хүн авдаг юм шиг эсвэл баахан ах дүү, хамаатан садангууд байдаг мэт сэтгэгдэл төрнө. Ямар ч байлаа гэсэн хоорондоо үнэхээр адилхан эдгээр жүжигчдийн хоорондох төстэй, ялгаатай талыг ажиж мэдэх нь сонирхолтой зүйл билээ.

Энэ удаа хоорондоо усны дусал мэт адилхан жүжигчдийн талаар сонирхуулъя.

1. Жозеф ГордонЛевитт ба Хит Лежер

Хамгийн сонирхолтой нь энэ хоёр жүжигчин маань “10 Things I Hate About You” кинонд цуг тоглож байх үедээ тийм ч адилхан биш байсан бол яваандаа бүр дэндүү гэмээр төстэй болсон билээ.

 

2. Дэрил Ханна ба Женнифер Кулиж

Эхнийх нь Kill Bill-ийн од бол нөгөөх нь American Pie инээдмийн киноны Стифлерийн ээж гэдэг дүрээрээ алдаршсан нэгэн. Тэр хоёр адилхан сайхан бүсгүйчүүдийн дүрд тоглох ба хэдийгээр Оскар аваагүй боловч одоог хүртэл кино дэлгэцнээ байсаар л байна. Дэрилийг бүрэн хэмжээний зарим нэг  уран сайхны кинонд харж болох бол Женнифер телевизийн олон ангит кинонд тоглосоор.

 

3. Деми Ловато ба Лиа Мишель

Энэ хоёр сайхан бүсгүй нь адилхан Холливуд инээмсэглэл тодруулах төдийгүй мөн олон сая хүнийг байлдан дагуулсан сайхан дуу хоолойгоороо алдартай билээ. Хоёр дуучин, жүжигчид маань хийж байгаа зүйлийнхээ тоогоороо ялгарах ба Ловата одоогоор 6 студийн пянз гаргаад байгаа бол Мишель 2-ыг гаргаж амжсан байна.

 

4. Чендлер Риггз ба Чарли Макдермотт

The Walking Dead, The Middle киног үзсэн хүмүүсийн зарим нь Карл Граймс болон Аксель Хек нарын дүрийг бүтээсэн хүмүүсийг ах дүү гэж бодсон байж магадгүй.

 

5. Мэгги Жилленхол ба Вера Фармига

Энэ хоёр бүсгүйн гадаад дүр төрх нь маш адилхан гэдгээрээ олны анхаарал татдаг бол бас нэг хоорондоо холбоотой зүйл байдаг нь Мэггийгийн ах Жейк Жилленхол нь “Source Code” кинонд Вератай цуг тоглосон байдаг билээ.

 

6. Жефф Брижес ба Курт Рассел

Энэхүү алдартай хоёр од маань үргэлж л хоорондоо төстэй байсан билээ. Одоо тэр хоёр маань адилхан алдартай, амжилттай, сайн гэр бүлийн хүмүүс гэсэн нэр хүндтэй хүмүүс. Брижес өөрийн эхнэр Сьюзен Гестонтой 41 жил хамтдаа амьдарч байгаа бол Курт Рассел, Голди Хоун нар албан ёсоор гэр бүл болоогүй ч 35 жилийн турш хамт байсаар байна.

 

7. Натали Портман ба Милли Бобби Браун

“Stranger Things” кино сүлжээнд тархсаны дараа киноны гол дүр маань залуухан Натали Портмантай ихээхэн адилхан байгаа тухай нилээд яригдсан билээ. Алдартай жүжигчний маань “V for Vendetta” кинонд бүтээсэн дүрийг анхааран харах юм бол дээрх хоёр үнэхээр адилхан юм байна гэдгийг та мэдэх болно.

 

8. Мишель Фэйрли ба Жоан Аллен

Мишель “Game of Thrones” олон ангит кинонд тоглон алдаршсан бол Жоан нь нэгэн цагт алдаршиж байсан “The Bourne Supremacy” кинонд тоглосон билээ. Энэ хосыг харахад Холливудад авьяасаас гадна тогтсон, тодорхой дүр төрх нь амжилтад хүрэхэд ихээхэн нөлөөтэй гэдгийг харуулна.

 

9. Харрисон Форд ба Энтони Инграбер

“Solo: A Star Wars Story” киноны гол дүрүүдийг сонгож эхэлж байхад олон хүн Инграберийг тэр дүрийг авна гэдэгт эргэлзэхгүй байсан билээ. Энэхүү залуу авьяаслаг жүжигчин маань Харрисон Фордыг нөхөрсгөөр маш чадамгай элэглэдэг хүн юм. Харамсалтай нь гол дүр түүнд оногдсонгүй. Гэхдээ Харрисонтой адилхан дүр төрх нь Энэтониг “The Age of Adaline” кинонд тоглоход тус болсон байдаг.

 

10. Софи Лоу ба Таисса Фармига

Маш адилхан гадаад төрхтэй хоёр бүсгүй маань дэлгэц дээр эсрэг тэсрэг дүр бүтээдэг билээ. Софи нь Льюис Кэрроллын “Once Upon a Time in Wonderland” номоор хийсэн киноны Алисын дүрд тоглосон байна. Харин Таиссед “American Horror Story” олон ангит кинонд тоглосон нь ихээхэн амжилт авчирсан гэдэг.

 

Бонус: дахиад л Жозеф ГордонЛевитт болон Хит Лежер

34
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *