Охидууд яагаад сайн залууг биш, муу залууг сонгодог болох 12 шалтгаан

2

Охид сайн залуугаас илүү муу залууг сонгодог нь хэд хэдэн шалтгаантай. Хэрэв та сайн залуу бөгөөд өөрийн сайн охиныхоо анхаарлыг татахыг хүсч байвал дараах зүйлсийг өөрчлөх хэрэгтэй. Ингээд охидын сайн залууг биш, муу залууг сонгодог болох 12 шалтгааныг мэдэж авцгаая.

1. Сайн залуугийн зан чанар, биеэ авч явж буй байдал зэрэг нь жинхэнэ юм шиг санагдаггүй

Хэрцгийлэл болон ёс суртахуунгүй байдал ноёлсон энэ ертөнцөд сайн залуусын мөн чанар бусдад тодорч харагдах нь боломжгүй зүйл. Иймдээ ч охид сайн залууст татагддаггүй байна.

 

2. Сайн залууд бусдыг гэх хүндэтгэл байдаггүй

Сайн залуус өөрийгөө хэт хүндэтгэх нь охидын зүрх сэтгэлийг татна гэж боддог. Гэвч энэ нь тэдний буруу юм. Үнэн хэрэгтээ бусдыг хүндэтгэдэггүй хүн бусдын хүндэтгэлийг хүртэх боломжгүй. Харин муу залуус өөрийгөө гэхээс илүү бусдыг хүндэтгэдэг бөгөөд энэ нь охид сайн залууг биш, муу залууг сонгох үндэс болдог.

 

3. Тэднийг таамаглахад хялбар, энэ нь ч уйтгартай

Сайн залуусын үг хэл, үйл хөдлөл ямар байх нь дэндүү ойлгомжтой байдаг бол муу залуусыг таамаглахад хэцүү байдаг. Муу залуусаас их зүйлийг хүлээж болох бөгөөд энэ нь үерхэл нөхөрлөлийг илүү сонирхолтой, урт удаан хугацаанд үргэлжлүүлэх үндэс болох нь бий.

 

4. Муу залууг хайрлах нь тэдний генд бий

Хүн төрөлхтөн хүнд хэцүү, төвөгтэй зүйлд илүү сонирхолтой хандах зуршилтай байдаг. Муу залуус хязгаарлашгүй их хүсэл эрмэлзэлтэй байдгийг энд дурдах хэрэгтэй. Тэд таалагдсан охиноо сонгож, дараа нь өөрийн болгохын тулд хайрын тоглоом тоглодог бөгөөд энэ нь охидын хувьд хайр сэтгэлийн асуудлыг илүү адал явдалтай болгодог байна.

 

5. Эмэгтэй хүн мэдрэмжийг эрхэмлэдэг

Охидод муу залуусын тэднийг гомдоох, өвтгөх нь эргээд тэднээс хайр, халамж нэхэх үндэс болдог. Ингэснээр тэднийг муу залуусыг илүү хайрлаж, үнэ цэнэтэй хүн болгоход хүргэдэг.

 

6. Сайн залуус сул дорой харагддаг

Сайн залуус охидын өмнө нэр хүндээ алдчих вий гэсэндээ тэмцэхээс үргэлж холуур тойрохыг чухалчилдаг бол муу залуус өөртөө хэт итгэлтэй байдаг учир юу ч болж байсан зоригтой байдаг. Харин охид өөртөө итгэлтэй, зоригтой залууст илүү дуртай байдаг гэнэ.

 

7. Сайн залуу өмчирхөх дуртай байдаг

Өөрийгөө үнэлэх үнэлэмж болон хэт их өмчирхсөн байдал нь засардаггүй. Энэ нь эрх чөлөөгөө хязгаарлуулах дургүй, бусдын адил хөгжилдөж, зугаатай байх дуртай охид муу залууг сонгох үндэс болдог. Өөрийнхөөр нь байхгүй байх үед сайн залуус охидод дургүйцдэг.

 

8. Зарим эмэгтэйчүүд өөрийгөө доогуур үнэлүүлэхэд дургүй

Сайн залуус зарим үед бусдад тав тухгүй байдал үүсгэж байсан ч хамаагүй, хүнийг хэрхэн залхтал нь хүндэтгэхийг мэддэг. Харин муу залуус нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнэж, охидод санал сэтгэгдлээ илэн далангуй хэлдэг.

 

9. Сексийн харилцаа

Муу залуус сексийн харилцаанд ач холбогдол өгөхөөс гадна, эмэгтэйгээ орон дотор хэрхэн жаргаахаа мэддэг бол, сайн залуус нэгэн хэвийн уйтгартай байдаг. Энэ нь охидыг сайн залууг биш, муу залууг сонгох нэг шалтгаан болох нь бий.

 

10. Муу залуус илүү дур булаам

Муу залуус ихэнхдээ сайхан харагдахаас гадна, тэдний хандлага нь охидод дур булаам санагдуулдаг. Харин эрдэм мэдлэг, хөрөнгө мөнгөөр зарим нь сайхан харагдахыг хичээдэг ч, охид жинхэнэ дур булаам төрхийг андахгүй мэднэ.

 

11. Сайн залуус сэтгэл татам биш

Хэдийгээр тэд жентелмэн эсвэл биеэ зөв авч явж байгаа ч, энэ нь охидод давгүй залуу байна гэж харагдах нь бүү хэл, уйтгартай, хичээлийн хэнхэгтэй нэгэн болгож харагдуулдаг байна.

 

12. Сайн залуус бие организмын хувьд хүчтэй биш

Сайн залуус муу залуус шиг фитнесээр хичээллэж, догь харагддаггүй. Охид ямагт бусдаас өөрийг нь хамгаалж чадах нэгэнд татагддаг. Гэвч хэнийг ч аргалж чадахгүй, доожоогүй залуу найз охиноо яаж хамгаалах билээ.

40
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Namjilmaa Namjaa

    Namjilmaa Namjaa

    2018/06/10 at 21:20

    Oorsdin hew mayg hvvmvvjiltei tostei bolhoor amr bdg bh tiimv

  2. Javhlan Ynjinsuren

    Javhlan Ynjinsuren

    2018/06/11 at 01:54

    Сайн залууст хамаг муу чанарууд байх агаад муу залууст хамаг сайн чанарууд байна гэх юм юу гэж ойлгохов??ккк

  3. miss O

    2018/06/11 at 08:56

    sain zaluu: uuruusuu busdiig deeguur tavidag, chinii umnu hezeed belen baidag, aliwaa yumand chin setgeleesee handdag, neelttei, ilen dalangui, uuriin gesen uzel bodoltoi, mergejil bolovsroltoi
    muu zaluu: uuriiguu goyoj goodohoos iluu busdiig yuman chinee toodoggui, zuvhun uurt ni hereg garsan uyed chamtai holbogddog, busdiin umnu herhen dur esgej, huurmag ineemsegleleer taalagdahaa meddeg, nuutslag, hudalch, aman deeree aguu yum yaridag ch chaddag meddeg zuil hovor…

    uul ni iim bdag. gewch ihenh emegteichuud\ohid ihewchlen gej helmeer baina\ muu zaluusd iluu tatagddag ni unen. Ene ni emegtei hunii ” ene eriig uurtuu uhaan aldtal durluulaad, araasaa uilan duulan guilgeh yumsan “gesen genen bogood bardam zantai holbootoi baidag bolhoor muu zaluustai uian duulan zuuraldsaar l baidag. gewch ene baidal tiim ch udaan urgeljildeggui bogood emegteichuud iluu bolovsrood, uurt ni yu heregtei , yu heregguig yalgaj salgadag, biyee daasan huchirheg bolood ireheeree ” sain zaluus”-iig sonirhoj eheldeg ajee.

  4. Зочин

    2018/06/11 at 12:52

    Доожоогүй, сулбагар биетэй, арчаагүй, идэвхгүй, аймхай, хулчгар, ноомой, дуугүй хүнийг л сайн залуу гэж тодорхойлоод байгаа юм аа даа. Одоогийн залуусын л тодорхойлолт байх даа.

  5. Batbayr

    2023/09/18 at 10:36

    Bi sain muugiin erliiz ym baihdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *