Радио идэвхт хийгээр эмчилдэг агуйн эмчилгээ

0

Радио идэвхт хийгээр эмчилдэг агуйн эмчилгээ


Австрийн Зальцбург мужид Бад Гаштайн нэртэй байгалийн рашаан эмчилгээний хот байдаг. Энэ хотод маш алдартай эрүүл мэндийн аялал жуулчлалын төв байдаг нь Гаштайны эмчилгээний агуйнууд юм. Жил бүр 75,000 орчим хүмүүс зорин ирдэг энэ агуйнуудад үе мөчний үрэвслээс эхлээд хайрст үлд хүртэл янз бүрийн өвчнийг маргаан дагуулдаг эмчилгээний хэлбэр болох радио идэвхт радон хийг ашигладаг байна. Раштайны иргэд ойролцоох Радхаусберг ууланд алт хайж байгаад олж илрүүлсэн энэ газар нь өндөр чийгшил болон Цельсийн 41,5 градус хүртэл халуун агаартай.Чийг болон халуун агаартай нэгдсэн радио идэвхт хий нь дархлааг сайжруулж, зарим төрлийн ноцтой өвчнийг эмчилдэг болохыг мэдсэн Гаштайны иргэд хотоо эмчилгээний хот болгосон байна. Бүх Австри төдийгүй Герман, Төв Европын орнууд даяар алдартай Гаштайн нь өдгөө зөвхөн Дэлхийн хэмжээний гулгалтын газар гэдгээсээ гадна 90 хувийн эмчилгээ үзүүлдэг гайхамшигтай эмчилгээний газар гэдгээрээ маш алдартай юм. Радон хийгээр эмчилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн олонх нь уг агуйнуудад хэдхэн удаагийн эмчилгээ хийлгэхэд л бүтэн жил өвдөх зүйлгүй байдаг гэж хэлдэг аж. Радио идэвхт хий нь арьс болон уушигаар нэвчин биеийг эсийн түвшинд идэвхжүүлснээр биеийн өөрөө өөрийгөө эмчлэх процессыг өдөөдөг байна. Гаштайны эмчилгээний агуй /Gastein Healing Caves/-нуудын эмчилгээний төвүүдийн эмч ажилтнууд үйлчлүүлэгчдийг хүлээн авч, үзлэгт оруулсны дараа гар утас болон бусад өндөр технологийн төхөөрөмжүүдээ орхихыг зөвлөж, тохирох өрөөнүүдийг зааж, сольж өгдөг. Үйлчлүүлэгчид усанд орох бэлтгэлтэйгээр богино оршил яриаг сонссоны дараа уулын гүнд хоёр километрийн алсад байх эмчилгээний агуй руу бяцхан шар галт тэргээр явна. Агуйн гүн рүү явах тусам температур нэмэгдэж, 40 хүртэл градус болдог учир галт тэрэгний жолооч хүртэл усанд орох бэлтгэлтэй явдаг байна. Эмчлэх өрөөнүүд нь модон орнуудаар тоноглогдсон ба бараг саун шиг халуун нөхцлийг тэсвэрлэж чадахгүй нэгэн нь товчлуурыг дарснаар тусгай багийнхан хүрэлцэн ирж агааржуулах хоолой бүхий тусгай цэвэр агаартай өрөөнд хүргэнэ. Бүр осолтой нөхцөлд тусгай галт тэрэг үйлчлүүлэгчийг нэн даруй гадагш хүргэдэг байна. Австри, Германд радон хийг эмчилгээний ач холбогдолтой гэж үздэг ч зарим орнуудын эмч нар хичнээн бага дозтой байсан ч гэсэн эргэлзээтэй ханддаг. Гаштайны эмчилгээний агуйны радон хийг судалсан эрдэмтэд энэ эмчилгээ нь булчин, араг ясны систем түүнтэй холбоотой эмгэг, амьсгалын зам болон арьсын өвчинд үр дүн өгдөг болохыг тогтоожээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/04/02 at 14:47

    nice yum bn

  2. uniQu3

    2013/04/02 at 17:33

    goy ymaa

  3. Зочин

    2013/04/02 at 19:10

    end 1 ochii baiz

  4. Зочин

    2013/04/03 at 01:16

    assassin's greed 2 iin black box iig oruulaad ogwol maash ih bayrlana shuu zaluusaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *