Cosmopolitan сэтгүүлийн 29-дүгээр дугаар

0

Cosmopolitan сэтгүүлийн 29-дүгээр дугаар


Уруулын будгын үзүүрийг чихээд таглачихсан тийм тохиолдол гарч байв уу? Өөрөө ч тэгнэ ч гэж юу байхав, бяцхан үр нь эсвэл балчирхан дүү нь “мэдэгдэхгүй” сонирхож байгаад, таглаад тавьчихсан? “Хайран юм …” гэж дуу алдаад, өөр хэлэх ч үг олдохгүй, загнах ч хэцүү болдог үг гардаг даа? Би ч гэсэн ээжийнхээ хэд хэдэн уруулын “хувь заяаг” тийм байдлаар “шийдсэн” тохиолдол цөөнгүй. Харин хамгийн анх 6 настайдаа нүдээ будчихаад, (уг нь чадахаараа л арилгачихаад байж байхад) аав, ээждээ эгч, дүү бид гурав баригдаад, загнуулаагүй дэг.Аав өхөөрдөөд, зургийн хальснаа тэр “хэргийг” баримт болгон үлдээсэн нь бий. Аятайхан будаж суртлаа бас амжилттай, амжилтгүй туршилт хийсэн нь олон. Тэр үедээ л өөртөө сайхан, “том болчихсон” харагддаг байсан байх даа? Нүүрээ огт буддаггүй бүсгүйчүүд гоё! Харин би будгаар “туршилт” хийх дуртай. Өдөр бүр өөр байх надад амттай. Нүүр будалтын энэ хаврын трендийг туршаад үзэхийг чамд бас зөвлөе! (34-р хуудас)

Өвлийн зузаан хувцаснуудаа далд хийгээд шүүгээгээ янзлах гэж байгаа бол 128-р хуудсан дах зөвлөгөөг нэг уншчихаарай. “Өмсөх ч юм олдохгүй юм” гэж бид гомдоллодог атлаа, нөгөө “хэдэн” хувцсаа хийх газар олддоггүй шүү дээ?

Хайрлагдсан эмэгтэй хамгийн жаргалтай гэдэг ч Cosmo “эрүүл эмэгтэй хамгийн жаргалтай” гэсэн уриатай. Тийм ч учраас Body Love буландаа Golden Gym фитнесс клуб болон Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байгаа.

Бүсгүй хүний “зүүж” болох хамгийн гоёмсог зүйл бол өөртөө итгэх итгэл. Тиймээс хамгийн сайхан мишээлээ тодруулаад алхаарай!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *