Ухаалаг утсаа мунхагаар ашиглах нь

0

Ухаалаг утсаа мунхагаар ашиглах ньЦаг өнгөрөх тусам бидний өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг утаснууд улам их боломж бололцоо, илүү их хүч чадалтай болсоор байна. Харамсалтай хэрэглэгчид энэ хурдыг нь гүйцэхгүй байгаа бололтой. Зарим үед утсаа дэмий гэмээр байдлаар ч ашиглах юм. Ингээд доор гарах 10 зүйлийг та өдөр болгон байнга хийдэг бол laptopmag-ын үзэж байгаагаар та ухаалаг утас эзэмших ч эрхгүй гэнэ шүү.1. Өөрийн хоол ундны зургийг байнга авч өөрийн Social Network дээр тавих. 

 

 Хөөх энэ яасан сайхан хоол вэ? Би зургийг нь аваад өөрийнхээ facebook бас instagram дээр тавий гэсэн болдол эргэлддэг үү? Үгүй бол сайн байна. Хэрвээ тийм бол энэ бодлоосоо салах хэрэгтэй гэнэ шүү. Учир таны юу идснийг үнэндээ сонирхох хүн бараг байхгүй л болов уу.


2. Текст мессэж ашиглаж маргааныхаа учрыг олохыг оролдох


 Хэрвээ та хайртай хүнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгээ муудалцаад ярилцах хэрэгтэй бол мессэж битгий ашиглаарай. Учир таны явуулсан мессэж таны сэтгэл санааг хэзээ ч зөв илэрхийлж чадахгүй бөгөөд зүгээр л хэдэн өгүүлбэр л байна. Таны мессэжийг уншсан хүн таны юу бодож байгаа болон сэтгэл санааны байдал ямар байгааг хэлж мэдэхгүй л болов уу. Мессэж бичихэд мэдээж амархан хэдий ч хүмүүс найз нөхөд хайртай хүмүүстэйгээ учраа ололцоход нээх их тус болохгүй юм. Ямар нэг чухал зүйл ярих хэрэгтэй бол заавал уулзаж эсвэл ядаж утсаар яриж байх хэрэгтэй.

3. Концертын үеээр утсаа зажигалка (асаагуур) болгох


Одоо үед утсанд зориулсан маш олон програм бий болсон. Zippo гэх програм дээр зажигалкагийн дүрс гардаг бөгөөд үүнийг концертын үед ашиглах нь хэр зохимжтой бол? Энэ нь жинхэнийг орлож чадах болов уу? Ер нь ийм төрлийн програмны ашиг тус нь юунд оршдог юм бол?

4. Хэтэрхий их өөрийнхөө зургийг авах (Уруулаа галуу шиг болгож авсан зургууд ч багтана)

 Камерагүй утас гэж бараг байхгүй болсон. Одоо 2 камератай утас ч мөн байдаг л энгийн л зүйл болсон. Гэхдээ энэ нь таныг байнга зураг аваад байгаарай гэсэн үг биш юм. Зарим хүмүүс хэтэрхий их өөрийнхөө зургийг авах болсон. “Намайг хараач би дахиад найзуудтайгаа ууж сууна” ийм төрлийн зургууд одоо үед хэтэрхий их болжээ. Иймэрхүү байдлаар хэтэрхий зураг авч байгаа хүмүүсийн утасны Siri ажиллаж одоо зураг авахаа зогсоо гэж сануулж баймаар юм. Тэгээд ч дэмий зураг авч өөрийгөө ичгүүртэй байдалд оруулахыг ямар ч хүн хүсмээргүй л юм.

5. Олон нийтийн газар утсаа чанга дээр тохируулж дуу сонсох

Та албаар л бусдын дургүйг хүргэхгээгүй бол утсаа гэртээ ганцаараа байгаа юм шиг чанга дээр тавьж олон нийтийн газраар бүү яваарай. Хэрвээ ингэж явбал таныг хүмүүс сайнаар хэлэхгүй л болов уу.

6. Лифтэн дотор утсаа байн байн шалгах эсвэл дуудлага хүлээж авах



Хүмүүс лифтэнд хэр их цаг үрдэг вэ? Тийм ч их биш л байх. Гэсэн хэдий хүмүүс энэ үед ч гэсэн утсаа ширтэж facebook, email-ээ шалгасаар л байх юм. Харин дуудлага ирэх үед байнга л энэ үгийг сонсоно “Би лифтэнд орж байна. Дуудлага тасарч магадгүй шүү”. Яагаад ганц ч минут хүлээж чаддаггүй юм бол.

7. Утсаа босоогоор бариж видео бичлэг хийх



Утсаа хэвтээгээр нь бариад видео бичлэг хийх нь арай дээр л санаа баймаар юм.

8. Apple Maps програмыг ашиглах


Apple Maps анх гарахаасаа л маш их шүүмжлэлд өртөж гарсан билээ. Мэдээлэл дутуу мөн буруу байдаг. Та Apple Maps-ыг ашиглаж яваад төөрчихвөл гайхаад байх зүйлгүй л болов уу. Google Maps-ыг үнэгүй татаад ашиглах боломжтой байхад Apple Maps-ыг ашигласаар байвал том алдаа болно. Apple Maps-ыг сайжруулсаар байгаа гэж байгаа ч Google Maps-ын түвшинд хүрэх болоогүй гэдгийг хүн бүр мэдэж байх хэрэгтэй.

9. Гадуур алхаж байх үедээ утсаа ашиглах



Та зам гарах үедээ утсаа ашигласаар байдаг уу? Хэрвээ таны хариулт “үгүй” бол танд баяр хүргэе та эрүүл юм байна. Гэхдээ зарим хүмүүс facebook дээрээ хов жив бичихийн төлөө зам гарахдаа хүртэл утсаа ашигласаар л байдаг. Одоо үед хүмүүсийн амь амьдрал ганц хов живний үнэтэй болсон гэж үү? Тийм бол харамсалтай л байна. Хэрвээ та зам гарахдаа хүртэл утсаа ашиглаж доошоо харсаар явдаг бол үүнийгээ зогсоох цаг нь болсон байна.

10. Утасныхаа дууг байнга чанга дээр нь тавих



Ажлын чухал уулзалт болж байхад нөгөө л хэдэн байнга сонсогдож байдаг дуу болон аянууд дуугарахад хэнд сайхан сэтгэгдэл төрөхгүй байх.

Эцэст нь хэлэхэд бид бүгдээ аливаа зүйлийг соёлтой хэрэглэж сурах хэрэгтэй. 

Энэ дундаас та аль алийг нь хийж байсан бэ? Хэрвээ эдгээр зүйлсийг байнга хийдэг бол буруу замруу л явж байна гэж бодох хэрэгтэй.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/23 at 20:35

    Za bi ystoi 1 iig ni ch negch udaa hiij bgaagvi yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *