
Өчигдөр амттаны өдөр байсан бол өнөөдөр Монголчууд бидний илүү дуртай хүнс болох шарсан махтай хоолыг санал болгож байна. Ногоон вандуй, ногоон сонгины соусаар амталсан шүүслэг зөөлөн гахайн махан стейк 4-р сарын 17 дахь өдрийг маш амттай болгох нь гарцаагүй.
Орц: 4 амны халбага давсгүй масло, 4 хэрчим нимгэн хэрчсэн гахайн мах, 1 ширхэг ногоон сонгины цагаан, цайвар ногоон хэсгийг нимгэн хэрчиж бэлтгэнэ, 1 уут хөлдөөсөн вандуйг гэсгээж бэлтгэнэ, 3 амны халбага жижиглэж хэрчсэн tarragon буюу Монголоор ишгэн саваг /хурган шарилж ч гэж нэрлэдэг энэ өвслөг ургамлын иш, навчийг амтлагч болгон хэрэглэдэг/, давс, нунтаг хар перец
Том хайруулын тавганд 2 амны халбага масло хийж дунд зэргийн гал дээр халаана. Гахайн махаа хийж алтан шаргал болтол 5 минут эргүүлж шараад тавган дээр гаргана. Хайруулын тавганд хэрчсэн ногоон сонгиноо хийж, 1/2 аяга ус нэмээд хутган 3 минут орчим чанана. Дээрээс нь вандуйгаа таррагонтойгоо хийж, үлдсэн 2 амны халбага масло нэмээд хутгаж, давс перецээр амтална. Гахайн махан дээрээс вандуй, ногоон сонгины соусаа асгаж таваглана.







