Аз жаргалтай амьдралын 17 дүрэм

0

Аз жаргалтай, сэтгэл тэнүүн амьдрах гэдэг тийм ч төвөгтэй биш. Та аз жаргалтай байх эсэх нь зөвхөн өөрөөс чинь хамаарна. Учир нь аз жаргал гадаад нөхцөл байдлаас биш дотоод сэтгэлээс хамаардаг. Өдөр бүр аз жаргал дүүрэн инээмсэглэж амьдрахыг хүсэж байгаа бол дараах 17 дүрмийг үргэлж санаж, хэрэгжүүлж байгаарай. Танд аз жаргалыг хүсье!

000

1. Талархах

Өглөө сэрж, нүдээ нээхдээ өөрөө өөртөө, шинэ өдөрт, гэр бүлдээ, өглөөний наранд таларх. Бүх өдөржин бүх зүйлд талархалтай хандагтун.

2. Тайвшир

Бид бүхэл өдрийг уулзалт, ажил хэрэг, үүрэг даалгавар дунд яарч тэвдэн өнгөрүүлдэг. Асар хурдан өрнөх үйл явдлууд бүхий амьдралаас өөрийгөө хэсэгхэн тусгаарлаж, дотоод би-тэйгээ холбогдон тайван суу. Бие тань танд талархах болно.

3. Амьд харилцаа үүсгэ

Технологийн эрин биднийг амьд харилцаанаас улам бүр хөндийрүүлж, хүн бүхэн компьютер, гар утас, таблеттайгаа илүү ойр байх болсон. Хиймэл бүхнийг орхиод хүмүүстэй бодитоор харилц.

4. Гэр бүл, найз нөхөддөө цаг зарцуул

Аз жаргалын түлхүүр нь таны хайртай хүмүүс. Тиймээс тэдэндээ хангалттай цаг зарцуулж сурах хэрэгтэй. Хайртай хүмүүстээ хайртай гэдгээ мэдрүүлж, хамтдаа зугаацах нь хэн хэнд нь аз жаргалыг авчирна.

5. Оюун санааны дасгал

Хүлээн зөвшөөрөх мэдрэмж, нэгдмэл байх нь хүнийг аз жаргалтай болгодог. Судалгаагаар оюун санаагаа дасгалжуулах үедээ хүн илүү аз жаргалтай байдаг нь тогтоогдсон.

6. Бичих

Сэтгэл санааг тань зовоож байгаа зүйлээ цаасан дээр бичих нь хүмүүсийн сэтгэлийг амрааж, аз жаргалтай болсон мэдрэмжийг төрүүлдэг. Хэрвээ анх удаагаа ингэж бичих гэж байгаа бол чимээгүй орчинд ганцаараа хийвэл илүү үр дүнтэй.

7. Өөрийгөө эрхлүүл

Амьдрал богинохон, нэг л мэдэхэд дуусна. Тиймээс өөрийгөө эрхлүүлж, өөрийгөө хайрла.

8. Хувцаслах

Хувцаснуудаа сольж өмс, шинэ хувцас ав. Энэ нь таны сэтгэлийг сэргээж, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ.

9. Инээ

Инээд бол эм гэдэг үг туйлын үнэн. Инээдмийн кино үзэх, онигоо унших гэх мэтээр боломж гарвал инээж бай.

10. Өнөөдрөөр амьдар

Өнгөрсөн рүү харж бүтэлгүйтлээ тоолох эсвэл ирээдүйн амьдралдаа санаа зовохоо болиод өнөөдрөөр амьдар. Яг одоо аз жаргалтай байхыг л хичээ.

11. Бусдыг уучилж сур

Бусдыг уучилснаар таны сэтгэл санаа тайван, эрх чөлөөтэй болох болно.

12. Дуулж бүжиглэ

Та дуулж бүжиглэж чадахгүй байсан ч хамаагүй энэ нь хөгжилтэй зүйл шүү дээ.

13. Өөдрөг бай

Үргэлж сайн нөхцөл байдлыг харж бай. Эргэн тойронд сөрөг хүмүүс сөрөг зүйлсийн тухай ярьж, энергийг чинь сорж байсан ч хамаагүй, юмсын сайн талыг харж, сайн зүйлийг ярьж байгаарай.

14. Эелдэг бай

Хаана ч байсан хүн төрөлхтөнд эелдэг байх боломж үргэлж байдаг гэсэн үг байдаг. Бусдад эелдэг хандаж, эелдэг үг хэлж байх хэрэгтэй.

15. Амьдралыг ноцтойгоор хүлээж авах хэрэггүй.

Аливаа зүйлийг хэр ноцтой хүлээж авна, тэр хэрээр таны аз жаргал хомсдоно.

16. Өөрийгөө эргэж хар

Алхах, дугуй унах, фитнест явах гэх мэт ямар нэгэн идэвхтэй үйлдэл хий. Эрүүл хоол хүнс хэрэглэ. Эргээд өөрийгөө харахад энэ бүхний эцэст гарсан өчүүхэн ч бай хамаагүй үр дүн танд гайхалтай нөлөө үзүүлнэ.

17. Зорилготой бай

Өөртөө ямар нэгэн зорилго тавь. Тэр чинь юу ч байсан хамаагүй зөвхөн өөртөө энэ тухай хэлээд түүнийхээ төлөө зүтгэ. Өөртөө ямар боломж бололцоо байгааг олж хар.

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. manat

    2014/04/17 at 15:13

    Goy yumaa hicheenee

  2. tuya

    2014/04/18 at 19:21

    ereend bgaa bie ynelegchidig mongold ni awaachaach

  3. Зочинч

    2015/07/11 at 18:20

    Сэтгэгдэл *Үхэл л жихэнэ азжаргал энэ амьдралаас хагацахад түүнээс илүү амттай нь үгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *