2 настай бяцхан охин хоёр өдрийн турш ойд төөрч сураггүй болжээ. Эрлийн багийнхан ч сүүлдээ түүнийг олно гэдэг итгэл найдвараа алдаад байв. Азаар охин энэ бүх хугацаанд мундаг хамгаалагчтай явж байсан тулдаа эсэн мэнд гэртээ иржээ

5

АНУ-ын Кентукки мужийн Буллитт тойргийнхон өнгөрсөн пүрэв гарагийн мэдээг чих тавин өнгөрцгөөв. Шалтгаан нь үнэндээ тийм ч сайхан мэдээ биш аж. Чарли Кэмпбелл гэх хоёрхон настай охин алга болжээ. Охиныг хамгийн сүүлд 10 цагийн үед эмээгийнх нь дүүргийн орчим харсан, тэр цагаас хойш охины тухай ямар нэгэн сураг ажиг олдоогүй юм. Сайн дурынхан эрэл хайгуулд гарцгаав, ойр орчмын ойг самнаж эхэлжээ. Охиныг алга болсон гэх мэдээнээс гадна бас Пенни хочтой питбуль үүлдрийн нохой ч бас байхгүй болсныг мэдээллэсэн юм.

Пүрэв гаригийн орой Буллит тойргоос хоёр настай охин алга болжээ. Сайн дурынхан охины эрэлд гарцгаав

 

Охинтой зэрэгцээд питбуль үүлдрийн нохой нь бас алга болжээ

 

Баасан гарагийн орой нохой нь гэнэт эргэж иржээ. Хэдэн минутын дараа хөршийнх нь байшингийн дээвэр дээрээс охин ч харагдсан юм

 

Чарли бараг хоёр өдөр гэрээсээ хол ойд төөрч яваад иржээ. Охин шингэний дутагдалд орсон, хачигт хазуулсан, гэхдээ биеийн ерөнхий байдал нь тогтвортой байлаа

 

Пенни нохой нь энэ бүх хугацаанд охиныг дагаж түүнийг хамгаалж байсан бололтой. Яагаад гэвэл ойд могой, чоно зэрэг аюултай зэрлэг амьтад их байдаг ажээ

 

Охины төрөл төрөгсөд нь баярласнаасаа болоод нулимсаа ч барьж чадахгүй байв, тэд энэ үйл явдлыг ид шидтэй зүйрлэжээ

Пенни ч орон нутагтаа алдаршсан баатар нохой болжээ.

163
ГоёГоё
30
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Davkaa Amgaa

    Davkaa Amgaa

    2020/12/25 at 11:08

    Nohoi gedeg amitan mundag amitan shvv

  2. Bor Otgontamir

    Bor Otgontamir

    2020/12/25 at 20:36

    Nohoi bol iim l mundag uhaantai amitan shu.

  3. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2020/12/26 at 19:55

    👏👏👏💞💞💞🤩🤩🤩💖💖💖💜 Бяцхан охины үнэнч нохой он удаан амьдрах болтугай!

  4. Nuguu buh ulsiin niisleliig nerledeg okhintoi adilhan yum bn

  5. Bold Erdenetogs

    Bold Erdenetogs

    2020/12/26 at 23:59

    Nohoi ezende unench uhantai amitan yumda

  6. Uyanga Oya

    Uyanga Oya

    2020/12/27 at 00:32

    Eэээ хөөрхий дөөө нохойгоо дагаал ханиндаа 2уулаа яваад бсын байхдаа. Ямар хөөрхийнбэ. Юу хийсийн болдоо зайлуул. 2хон настай гэдэг чинь нялх нойтон хүүхэд шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *