Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ?

0

Саяхан гэрийнхээ ойролцоо байдаг брэнд нарны шил зардаг дэлгүүрээр орлоо. 90-ээд оноос л эхлээд Ray Ban-д дурласнаас хойш энэ шилийг л харж явдаг болжээ. Өөрийгөө оригинал нарны шилийг хуурамчаас нь ялгах мэдлэгтэй гэж үздэг би гэдэг хүн тэр дэлгүүрээс шил авалгүй гарч ирсэн юм. Хятадын хуурамч бараанууд маш ихээр орж ирж бидний тархийг угаахыг оролдож байна.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 3

Ямартай ч өөрийнхөө мэддэг ганц хоёр зүйлийг та бүхэнд хэлэхээр шийдлээ. Оригинал Ray Ban-ыг хуурамчаас ялгахад танд хэрэг болж мэднэ.

Ray Ban-ы алдартай загварыг авч үзье, нэг ёсондоо Aviator Large Meta – загварын дугаар 3025, өнгөний код 001.

Ray-Ban Aviator 3025 001 бол сонгодог нарны шил, шаргал хүрээтэй ногоон шилэн линзтэй.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 17

Bausch & Lomb and Luxottica

Юуны түрүүнд түүхээс нь эхлэх зөв байх – Luxottica компани нь Ray-Ban-ыг үйлдвэрлэдэг. 1999 онд  Luxottica италийн үйлдвэр Bausch&Lomb-ыг худалдан авсан бөгөөд тэр цагаас л эхлэн уг нарны шилийг АНУ-д бус Luxottica-ийн үйлдвэрт (Италид гол үйлдвэртэйгээс гадна зарим нэг улс, тухайлбал Хятадад салбартай) хийдэг болсон юм. Хуурамч Ray-Ban Aviator дээр “B&L” гэх тэмдэглэгээ тавьсан байдаг. Хэрвээ та ийм үсэг бүхий нарны шилтэй бол таны шил нэг бол хуурамч, нэг бол 1999 оноос өмнө АНУ-д үйлдвэрлэсэн нарны шил гэсэн үг.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 4

Ray-Ban Aviator-ын оригинал линз

Ray-Ban Aviator 3025 001 линз нь шил, өнгө нь ногоон, багахан бөмбөгөр. Нарны шилээ зүүхэд баруун талын линз дээр Ray-Ban гэсэн бичигтэй. Бичилт нь дээшээ болсон бөгөөд элдэв дугуйрсан хэсэггүй, өнгө нь цагаан, спиртээр арчсан ч арилахгүй.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 16

Ray-Ban Aviator-ын оригиналыг ялгах логоны бусад шинж тэмдгүүд

Ray-Ban Aviator-ын оригинал хувилбар нь шилээ зүүхэд зүүн талд нь RB бүхий бичилтийг сийлсэн байна. Хурууныхаа өндгөөр уг сийлбэрийг мэдэрч болно, хурууны өндгөөр хүрэхэд үрж байгаа дуу нь хүртэл сонсогдоно. Хуурамч нарны шилний зарим нэг хувилбарт хүртэл оригинал нарны шилнээс ялгагдахааргүй сийлсэн байдаг ажээ.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 15

Мөн нарны шилний гарын дотор талд RAY-BAN 58▫14 дардасыг олж харна, “58” – линзний диаметр, “14” – гарын хэмжээ.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 14

Ray-Ban Aviator-ын жин

Уг нарны шил гоёмсог төмөр хүрээтэйгээс гадна линзийг нь цэвэр шилээр хийдэг тул зохих хэмжээний жинтэй байх нь хэнд ч ойлгомжтой биз ээ.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 5

Ray-Ban Aviator-ын нугас

Оригинал хувилбарын нугас нь зүгээр ч нэг эд биш, Luxottica компанийн инженерүүдийн бүтээл бөгөөд оригинал нугасыг дуурайлгаж хийхэд маш төвөгтэй.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 13

Оригинал Ray-Ban Aviator-ын хамар

Оригинал хувилбарын хамар нь өнгөгүй (зарим нь шаргал байх нь бий) зөөлөвчтэй бөгөөд зөөлөвчийг тогтоож буй төмөр тогтоогч дээр R-B гэсэн бичилттэй. Хамрыг “гагнаж” тогтоосон, ямар ч эрэг боолтоор тогтоосон зүйлгүй. Хамрын хэлбэр нь асуултын тэмдгийг санагдуулам тусгай металлаар хийсэн байдаг ажээ.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 12

Оригинал Ray-Ban Aviator-ын гар

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 1

Оригинал нарны шилний гарын холбоос нь өөрийн гэсэн “дардас”-тай болохыг та дараах зурагнаас харна уу. Мөн чихний хэсэг нь өөрийн гэсэн дүр төрхтэйг та зурагнаас ялган хараарай.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 2

Оригинал Ray-Ban Aviator-ын гарын дотор талын бичээс

Шилээ зүүсэн байхад Ray-Ban Aviator 3025 001/3K загварын зүүн талын гар дотор дараах шифр бүхий мэдээлэл бичигдсэн байна: RB3025 – загварын дугаар, AVIATOR LARGE METAL© – загварын нэр, 001 – өнгө, 3К – линзний өнгө, 58?14 – линзний диаметр болон гарын хэмжээ, 2N линзний бууралтуулсан хувь.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 7

Нарны шилээ зүүсэн байхад Ray-Ban Aviator 3025 001/4l загварын нарны шилний баруун гар дээр дараах агуулга бүхий бичилт хийгдсэн байна – Ray-Ban  (фирмийн шрифтээр) брендийн нэр, MADE IN ITALY – тайлбар илүүц байх, дараагийн үсэг нь үйлдвэрлэсэн үйлдвэр, цаашлаад европын аюулгүй байдлын нормыг илэрхийлсэн илэрхийлэл, мөн Light Adaptive гэсэн линзний технологийн патентийг илэрхийлсэн бичилт.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 9

Оригинал Ray-Ban Aviator-ын дагалдах хэрэгсэл

Нарны шилний гэр нь хар өнгөтэй байдаг ч өөр бусад өнгөний сонголтууд байдаг. Нарны шилний гэр дээр хэн ч хараад уншихаар дардастай: 100% UV protection Ray-Ban Sunglasses by Luxottica, мөн гэрийн түгжээн дээр Ray-Ban бичилт бүхий кноптой. Гэрийн дотор тал нь хар өнгөтэй. Гэрийн кноптой урд хэсэг шилээ хамгаалах зориулалттай хатуулгатай бол арын хэсэг зөөлөн. Дотор талдаа хамрын тусгаарлагч бүхий тогтоогчтой, анхааралтай харвал нарны шилний гэрийг хаана үйлдвэрлэсэн газрын тухай мэдээлэлтэй байдаг.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 8

Оригинал Ray-Ban Aviator-т мөн шил арчигч микрофибр даавуу болон ном заавал дагалдсан байдаг. Алчуурыг тусгай гялгар уутанд хийсэн байх бөгөөд тэгш өнцөгтөөр нугалаад (тэгш өнцөгт шүү) номын хажууд хайрцагт хийсэн байна. Хэрвээ хайрцагт The Icons гарын авлага байхгүй бол тусад нь танд өгнө гэсэн үг.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 11

Нарны шилний гадна талын сав баглаа боодол нь саарал өнгийн картон цаасаар хийсэн. Хайрцагны дээд доод талд тод улаан өнгийн тэгш өнцөгт бүхий дүрс дээр Ray-Ban sunglasses гэж бичсэн байна. Хайрцагны аман дээр бар кодыг наасан бол нөгөө талд нь Ray-Ban sunglasses логог жижигрүүлэн хэвлэсэн байх ажээ.

Ray-Ban Aviator: Оригинал нүдний шилийг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? 10

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/11 at 17:53

    Үүнийг тэгээд хэн бичээд байгаа юм бэ?
    Монголд хаана зардаг вэ?

  2. Manutd Seven

    Manutd Seven

    2016/06/12 at 00:12

    Ийм шил тэгээд хаана зарж байгаа юм вэ тэгээд

  3. Н. Үнэнбат

    Н. Үнэнбат

    2016/06/12 at 00:24

    Сш плс

  4. Тэр Нэг Од

    Тэр Нэг Од

    2016/06/12 at 15:36

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *