Хүүхдэд заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан

1

Эцэг эх нь хичнээн мундаг бэлтгэгдсэн байлаа ч гэсэн байнга хүүхдийнхээ хажууд байж чадахгүй нь үнэн. Тийм учраас эцэг эхийн үүрэг бол зэрлэг байгальд амьд гарах арга ухаанд хүүхдээ сургах юм.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 11

Зөвхөн онолын хувьд төдий бус хүүхдээ аливаа асуудал үүссэн үед сандрахгүй байх, мэдэхгүй газраа орон зайн баримжаатай байх зэрэгт заавал сургасан байх ёстой. Хүүхдээ сурахгүй байх гэдгээс бүү ай. Зууны өмнө дайнд хүүхдүүд ойд хэдэн долоо хоногоор амьдраад болоод л байсан юм. Хамгийн гол нь зөв хүмүүжүүлж сургах, бид өөрсдөө сайн үлгэр дуурайлал болох хэрэгтэй.

Зүг чигийн баримжаа

Энэ бол амьд гарах арга ухааны үндэс суурь. Хүүхэд луужин болон газрын зураг гэж юу болохыг мэдэж байх ёстой, эдгээр зүйлсийг ашиглаж сурсан байх ёстой. Мөн очсон газрынхаа баримжааг гол горхи, уул толгод, нуур, зам зэргээр баримжаалж сурах хэрэгтэй. Хэцүү юу гэж үү? Хэцүү биш ээ. Хүүхдүүд компьютерийн стратеги тоглоом тоглохдоо газрын зургийг хэнээс ч илүү баримжаалан тоглодог юм. Энэ чадвар дээр нь ганц хоёр нэмэлт ойлголт өгөхөд л асуудалгүй.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 3

Анхны тусламж

Балчир үрс томчуудтай цуг зэрлэг байгалиар аялж байгаад том нь бэртэж гэмтвэл хүүхдүүд ямар ч тусламж үзүүлж чаддаггүй – энэ бол том асуудал. Бэртэл гэмтэл, ухаан алдах, гэнэт архаг өвчин сэдрэх гээд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Хэрвээ анхны тусламжийн талаар хүүхэд өчүүхэн ч гэсэн мэдлэгтэй бол – өөрийнхөө амийг авраад зогсохгүй таны амийг ч аварч чадна.

Хамгийн чухал нь – сандрахгүй байх, маш хурдан оновчтой хөдлөх. Энэ чадварыг автомат мэт хийлгэж сургахад чухал, жишээ нь ямар үед яаж туслах, ямар эмийг өгөх вэ гээд. Гараа хугаллаа гэж бодоход – чиг тавьж боож сургах, үүнийг хүүхэдтэйгээ тоглож байхдаа бага багаар заагаад баталгаажуулж болно.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 2

Зэрлэг амьтантай халз тулгарах

Зэрлэг амьтан, могойтой таарвал яах вэ? Ялангуяа могойтой таарвал хүүхдээ алсуур тойрч гарч бай гэж сайн ойлгуул. Амьтнаас айлаа гээд мод, чулуу авч шидэх ямар ч хэрэггүй. Мөн жижиг хортон шавьжаас өөрийгөө хамгаалж урт ханцуйтай битүү хувцас өмсгөж сурга.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 9

Гал асаах

Хэрвээ та чадвараа алдаад ямар ч нэмэргүй болсон байхад таны хүүхэд ил задгай газар гал асааж цай хоол унд хийж таныг болон өөрийгөө хооллож ундлах шаардлагатай болно. Энэ хэцүү ч гэлээ гал асаах жирийн аргуудыг хүүхэддээ заасан байх хэрэгтэй. Хээр хөдөө явахдаа хүүхдийнхээ өмдний халаасанд гал асаах хэрэгсэл заавал хийж өгч байгаарай.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 1

Түүдэг гал асаах

Түүдэг гал асаахад ямар мөчир түүх зэргийг хүүхэддээ зааж сургаарай. Мөчрөөр гал асааж чадлаа ч гэсэн галаа унтраахгүй асааж байх нь бас л нэг эрдэм. Галыг хоёр аргаар асаана гэдгийг ч мөн хэлэх хэрэгтэй, хоол хийх гэж дүрэлзтэл асах гал, шөнөдөө дулаацаж гэрэлтэй байх гэж асах зөөлөн удаан гал. Мөн ямар улиралд аялж байгаагаас шалтгаалж энэ эрдэм таны болон хүүхдийн чинь амьд гарах боломж нэмэгдэнэ гэдгийг бүү мартаарай.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 4

Нуувч бэлдэх

Бидний нөхцөл байдал одоогоор: араатан явсан, анхны тусламж үзүүлсэн, галаа асаасан одоо удахгүй шөнө болж харанхуй болно. Бороо орвол ямар нэгэн юманд нуугдаж хонох хэрэгтэй. Хар багаас нь хүүхэддээ хутга, сүх барьж сургалаа гэж хүмүүс зэмлэх байх гэхдээ л хүүхдийнхээ сайн сайхны төлөө л сургаж байгаа нэг эрдэм юм шүү. Оромж барьж элдэв шавьж, бороо уснаас нуугдаж хононо. Мөн нуувчаа хаана барих, хэрхэн барих гээд жижиг сажиг гэлтгүй бүгдийг сургах нь зүйтэй.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 5

Ус залгуулах

Онц хүнд байдалд хүн их шингэн алдаж эхэлдэг. Тийм учраас ундны ус олборлох нь маш чухал эрдэм. Хүүхэд ямар усыг ууж болох, ямар усыг нь буцалгаж хэрэглэх, ямрыг нь ууж болохгүйг мэдэж байх хэрэгтэй. Үүний тулд нян, шимэгч хорхой болон хордлогын талаар ойлголтыг өгөх нь зөв. Чи ингэ тэг гэж зааж сургахын орд цаад наад учрыг нь тайлбарлаад өгвөл хүүхэд илүү хурдан ойлгож заасан эрдмийг тань өөрийн болгож үлдээж авна. Мөн ус олборлох энгийн аргыг ч марталгүй сурга.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 6

Хоол залгуулах

Амьд гарах арга ухаан хэрэгтэй ч нөгөө талаараа аюултай. Туршлагатай хүмүүс хүртэл юу идэж болох, юу нь хортойг ялгахгүй андуурах явдал гардаг. Хүүхдийн мэдлэг болон сэтгэн бодох нь том хүнээс сул болохоор хүүхдэд энгийн зарчмуудыг л зааж сургана. Ямар ч хортой өөр жимсгэнэтэй андуурхааргүй тийм идэж болох жимсгэнийг нүдлүүлж сурга, загас барих эрдэм, зөвхөн хоргүй мөөгнүүдийг л нүдлүүл.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 7

Биеийн хүчний бэлтгэл

Ямар нэгэн нөхцөл байдлаас хүүхэд тань бие даан гарч чадах бие бялдрын бэлтгэлтэй байх ёстой. Үүний тулд хүүхдээ спортод дуртай болгож байнга бэлтгэл сургууль хамт хийж бай. Хүүхэд тань хүсэхгүй байвал хүчээр ямар нэгэн спортын дугуйланд бүртгүүлээд явуул. Спорт гэдэг бол хүүхдийн хичээл сургуульд хэзээ ч муугаар нөлөөлдөггүй зүйл. Эсвэл та өөрөө спортоор хичээллэж өөрөө ямар үр дүнд хүрч байгаагаа ил тод харуул, хүүхдүүд аавыгаа дуурайх маш дуртай байдаг, аав шигээ мундаг хүн болох хүсэлтэй.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 10

Сэтгэл зүйн бэлтгэл

Таны заасан эрдмийг хүүхэд чинь сурчээ – ойр хавийн ой модонд ургадаг хортой, хоргүй мөөг, жимсгэнийг ялгана, орон зайн баримжаагаа гадарлана. Одоо практик хийх цаг нь болсон. Аялалдаа гараад заасан зүйлээ бодитоор үзүүлж харуул, өөрөө сайн үлгэр дуурайлал нь болж бүгдийг сайн мэддэг, чаддаг болтол нь цуг хийж байгаарай.

Хүүхдүүддээ заавал зааж сургах ёстой амьд гарах арга ухаан 8

Хамгийн гол нь хүүхэд тань эргэн тойрноо өөрөө мэдэрч сурах хэрэгтэй. Хүүхэд тань сураад өөрт нь хэзээ нэгэн цагт хэрэг болбол танд баярлалаа л гэж хэлнэ. Бага нас нь сонирхолтой, дурсамжтай өнгөрөөд зогсохгүй хэнд ч хэрэг болох амьд гарах арга ухаан заасан танд талархах болно.

11
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tsatsral Tsatsa

    2016/06/11 at 19:54

    Ankhbayr ANha Tsetsgee

  2. Ц. Ариунзул

    2016/06/12 at 13:21

    Ss

  3. одоо

    2016/06/14 at 06:45

    Хөдөөний хүү Дорнод аймаг сумны хүү төөрөөд хагас сар шахуу голын эрэг дагаж явсаар өлсөөгүй цангаагүй олдсон байгалийн зөн билэг гэхүү дээ бороо орсон байлгүйдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *