15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд

2

Хоол хийх цаг байхгүй, тэгсэн хэрнээ шарсан өндөг болон хачиртай талхнаас залхсан бол танд хурдан хийгээд идэж болох 15 хоолны жорыг санал болгож байна. Хийхэд хурднаас гадна бас маш амттай.

Хэрээн нүдэн, тахианы махтай хоол

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 4

Орц:

  • Цуу – 1 х.х
  • Зөгийн бал – 1 х.х
  • Тахианы цээж мах – 2
  • Оливийн тос – 1 х.х
  • Хэрээн нүдэн/Asparagus – 1 боодол
  • Хумс сармис – 4
  • Гүнждийн тос – 2 ц.х
  • Гүнждийн үр

Хийх арга:

Тахианы махаа жижгэвтэр хэрчинэ. Саванд зөгийн бал, цуугаа хийгээд тахианы махтайгаа холиод хөргөгчинд тавиарай. Хайруулын тавганд тосоо халааж хэрчиж бэлдсэн хэрээн нүдэнгээ хийж 5 минут орчим шарж байгаад авна. Тахианы махаа соуснаас нь авч хайруулын тавгандаа 5 минут орчим шарна. Дээрээс нь сармис, ногоон сонгино болон соусаа хийгээд 3 минут орчим болгоно. Галаас авч гүнждийн тосоо хийж хутгана. Агшаасан будаан дээр таваглаж, гүнждийн үр цацаж болно.

Гамбир дээр болгосон Маргарита

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 5

Орц:

  • Буудайн үрээр хийсэн гамбир
  • Моцарелла
  • Улаан лооль – 1 ш
  • Базилик – 5-6 навч
  • Хумс сармис – 3
  • Оливийн тос – 1,5 х.х
  • Бальзамийн уксус – 1,5 х.х
  • Давс, перец

Хийх арга:

Сармисаа жижиглэн тостойгоо холино. Бэлэн гамбиртаа тосныхоо талыг түрхээд 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 5 минут шарна. Гамбир дээрээ хэрчиж бэлдсэн моцарелла бяслагаа тараан тавьж давс, перецээр амтална. Улаан лоолио жижиглэн хэрчээд гамбир дээр тараан тавьж шарах шүүгээнд 7 минут болгоно. Гамбираа түлэгдэх эсэхийг сайн анхаарах хэрэгтэй. Үлдсэн тосоо бальзамийн уксустай холиод, базиликийн навчаа хэрчинэ. Бэлэн болсон пиццан дээр соус, базиликийн навчаа тараан тавина.

Ло-мейн

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 6

Орц:

  • Өндгөөр зуурсан гурил – 150 г
  • Оливийн тос – 1 х.х
  • Хумс сармис – 2
  • Шампиньон – 200 г
  • Амтат чинжүү – 1 ш улаан
  • Лууван – 1 ш
  • Вандуй – ½ аяга
  • Бууцай – 3 аяга

Соус:

  • Цуу – 2 х.х
  • Сахар – 2 ц.х
  • Гүнждийн тос – 1 ц.х
  • Нунтаг цагаан гаа – ½ ц.х
  • Халуун кетчуп – ½ ц.х

Хийх арга:

Саванд цуу, элсэн чихэр, гүнждийн тос, цагаан гаа, кетчупаа хийж сайтар холино. Өндгөөр зуурсан гурилаа нарийхан урт хэрчээд чанана. Оливийн тосоо халааж сармис, хэрчсэн мөөг, амтат чинжүү, луувангаа хийж шарна. Сайтар холиод 5 минут орчим шарна. Бууцайгаа нэмээд дахин 2-3 минут шарна. Соус, гурилаа холино.

Амтат яргай загас

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 7

Орц:

  • Яргай загасны мах – 4 хэрчим
  • Бор сахар – 2 х.х
  • Зөгийн бал – 1 х.х
  • Оливийн тос – 2 х.х
  • Улаан перец – 1 ц.х
  • Тмин – 1 ц.х
  • Давс – 1/8 ц.х
  • Хар перец – 1/8 ц.х
  • Будаа – 1 аяга

Хийх арга:

Будаагаа жигнэнэ. Жижгэвтэр саванд зөгийн бал болон 1 х.х тос хийж сайтар холиод загасны махандаа түрхэнэ. Өөр саванд бор сахар, улаан, хар перец, давс болон тминээ хийж холиод загасаа амтална. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад загасны махаа 7 минут орчим шараад, эргүүлэн дахин 4 минут шарна. Будаагаар хачирлан идээрэй.

Сам хорхойтой тако

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 8

Орц:

  • Эрдэнэ шишийн гамбир – 2 ш
  • Лайм жимс – 2 ш
  • Цөцгий – 1 стакан
  • Ягаан байцаа – 2 стакан
  • Давс ½ ц.х
  • Оливийн тос – 1,5 х.х
  • Нунтаг чили – 1,5 ц.х
  • Чимх перец
  • Сам хорхой – 700 г
  • Халапеньо перец – 1
  • Сармис – 2 хумс
  • Улаан лооль – 1 ш
  • Авокадо – 1 ш
  • Давс – ¾ ц.х
  • Лаймын шүүс – 1 х.х
  • Кинза – ¼ стакан

Хийх арга:

Халапеньо перецээ үрээс нь салгана. Блендерт хийгээд дээрээс нь сармис, сонгино нэмж жижиглэнэ. Улаан лоолио дөрвөлжин байдлаар жижиглэн хэрчээд блендэрт байгаа холимог дээр нэмж жижиглэнэ. Авокадог арилгаад дөрвөлжин хэрчээд мөн л блендерт хийж бутална. Лаймын шүүс, давс, кинзагаар амтална. Сам хорхойг давс, нунтаг улаан чинжүү, оливийн тостой холиод халаасан хайруулын тавганд хийж 1-2 минут эргүүлэн шарна. Гамбираа богино долгионы зууханд халаагаад нэг гамбираа нэг хоолны халбага зөөхий, хэрчсэн байцаа, сальсу болон сам хорхойгоор дүүргэнэ.

Улаан лооль болон чоризотой шош

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 9

Орц:

  • Лаазалсан шош – 1 лааз
  • Чоризо хиам – 200 г
  • Сонгино – 1
  • Сармис – 2 хумс
  • Лаазалсан улаан лооль – 1 лааз
  • Бор сахар – 1 ц.х
  • Өндөг – 4 ш
  • Пармезан – 50 г
  • Оливийн тос – 2 х.х
  • Давс, ногоон навчит ногоонууд

Хийх арга:

Чоризо хиамаа цагираг хэлбэрээр хэрчинэ. Сонгино, сармисаа жижиглээд халаасан тосонд чоризо хиамтай цуг шарна. Дээрээс нь улаан лооль, сахраа нэмнэ. Өтгөн болтол нь болгоорой. Дээрээс нь шошоо хийж хэдэн минут болгоорой. Пармезан бяслагаа дээрээс нь цацаж 5 минут орчим 200 хэмтэй шарах шүүгээнд шарна. Багахан хөргөөд дээрээс нь ногоон навчит ногоогоор чимээд идээрэй.

Улаан лооль, базиликтай паста гоймон

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 10

Орц:

  • Спагетти – 250 г
  • Сонгино – 1 ш
  • Сармис – 4 хумс
  • Жижиг үрийн улаан лооль – 250 г
  • Базилик – 1 багц
  • Петрушка/яншуй- 1 багц
  • Оливийн тос – 2 х.х
  • Давс – 2 х.х
  • Чимх улаан перец
  • Ус – 5 стакан
  • Пармезан

Хийх арга:

Бүх бэлдцүүдээ нэг саван хийж сайтар холиод (сонгино, сармис, улаан лооль, базилик, петрушкаг жижиглэн хэрчсэн байна) буцалгана. Буцлангуут нь галаа багасгаад сайтар хутгасаар соус өтгөн болтол нь хутгасаар байна. Гоймон 8 минут орчим чанагдана. Бэлэн болсон хоолон дээрээ үрж жижиглэсэн пармезан цацаарай.

Мөөг, бяслагтай кесадилья

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 1

Орц:

  • Оливийн тос – 1 х.х
  • Хэрчсэн улаан лооль – 2 жижгэвтэр
  • Хэрчсэн шампиньон – 300 г
  • Жижиглэсэн сармис – 1-2 хумс
  • Давс, перец
  • Тортильяс гамбир – 4-8 ш
  • Үрсэн бяслаг – 250 г /гауда, эсвэл чеддер/
  • Ногоон сонгино – 4 ш

Хийх арга:

Хайруулын тавганд тосоо халаагаад сармис мөөгөө хийж 3-5 минут шарна. Дээрээс нь улаан лоолио хийж 2-3 болгоно, давс, перецээр амтлаарай. Тавганд гаргаад хөргөнө.
Хайруулын тавгаа хүнсний цаасаар арчаарай. Тортильясаа бэлдье: гамбирын тал хэсэг дээр болгосон мөөг, бяслаг болон ногоон сонгиноо тавиад нөгөө талаар нь хучиж бүрнэ.
Хайруулын тавгандаа тос хийж сайтар халаагаад бэлдсэн тортильясаа хоёр талаас нь /1-2 минут/ бяслагаа хайлмаг болтол шарна. Бэлэн болсон гамбираа тавган дээр гаргаад хоёр хуваан идээрэй.

Авокадо, буйцаа болон бяслагтай шарсан сэндвич

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 11

Орц:

  • Талх – 2 хэрчим
  • Песто – 2 х.х
  • Хатуу бяслаг – 2хэрчим
  • Багахан бууцай
  • Авокадо – ¼
  • Фета бяслаг – 2 х.х
  • Шарахад зориулсан оливийн тос

Хийх арга:

Талхны нэг талыг песто соусаар бүрнэ. Нэг хэрчим талхан дээрээ хатуу бяслаг, хэрчим авокадо, фета, бууцай тавина. Нөгөө талхан дээрээ мөн хатуу бяслаг тавьж нийлүүлэн халаасан оливийн тосондоо хийж хоёр талаас нь шарна. Шарахдаа маш болгоомжтой шарна, талхнуудыг барьцалдуулахын тулд багахан дарж өгнө.

Давтсан гахайн мах

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 2

Орц:

  • Цөцгийн тос – 2 х.х
  • Хурц соус – 3 х.х
  • 1,5 см зузаантай гахайн мах – 4 хэрчим
  • Моцарелла бяслаг – 4хэрчим
  • Давс, перец

Хийх арга:

Давтсан гахайн махаа давс, перецээр амтална. Цөцгийн тосоо халааж 2 х.х хурц соусаа хийж хутгаад гахайн махаа хийж тал бүрээр нь 4 минут орчим шарна. Галаас махаа авч үлдсэн соусаа хийж хэрчим бяслаг хийж шарах шүүгээнд хийгээд бяслаг хайлтал хүлээнэ.

Цукини, жижиг үрийн улаан лооль, базиликийн соустай паста

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 12

Орц:

  • Паста – 500 г
  • Сармис – 4 хумс
  • Жижиг үрийн улаан лооль – 15 ш
  • Хатаасан базилик
  • Нунтаг хар перец
  • Үрсэн пармезан бяслаг
  • Extra virgin оливийн тос – 3 х.х
  • Хурган гуа/кабачки – 4 ш

Хийх арга:

Гоймонгоо чанана. Хурган гуаг томоохон хэрчинэ, сармисаа жижиглэн, улаан лоолио дундуур хэрчинэ. Дунд зэргийн гал дээр оливийн тосонд хурган гуагаа шарж зөөлөртөл нь болгоно. Дээрээс нь сармис, нунтаг перецээ өөрийн хүссэн хэмжээгээр хийнэ. Хурган гуагаа галаас авна.
Тэр хайруулын тавгандаа талласан улаан лоолио хийж шараад дээрээс нь хатаасан базилик цацна. Пастагаа таваглаад дээрээс нь хурган гуагаа хийж улаан лоолиор чимэглэнэ. Үрсэн пармезан бяслаг цацаж өгөөрэй.

Нут вандуйтай бууцай

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 3

Орц:

  • Хөлдөөсөн эсвэл шинэ бууцай – 700 г
  • Лаазалсан эвсэл чанаж болгосон нут вандуй – 400 г
  • Сармис – 3 хумс
  • Редиска – 6 ш
  • Кинзагийн хэдэн навч
  • Цагаан гааны тос
  • Оливийн тос
  • Чинжүү
  • Давс

Хийх арга:

Багахан давстай усанд бууцайгаа чанаж болгоно. Бууцайны усыг шүүгээд цагаан гаа болон оливийн тосоор тосолно.
Гүнзгий ёроолтой саванд тос халааж хэрчсэн сармисаа хийж шарна. Сармисны үнэр гарахаа болингуут нут вандуй, чинжүүгээ хийж 3-4 минут болгоно. Галаа унтраахаас өмнө жижиглэсэн редисээ нэмээрэй. Редис багахан халахад л болно.
Вандуйн холимгоо бууцайн дээрээ нэмээд хэрчсэн кинзагаа цацаарай.

Улаан лооль, бууцайтай тортеллин

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 13

Орц:

  • Бууцайтай тортеллин – 250 г
  • Оливийн тос – 1 х.х
  • Улаан лооль – 250 г
  • Хэрчсэн яншуй – 40 г
  • Үрсэн пармезан – 3 х.х

Хийх арга:

2 минут орчим тортеллин болтол чанана. Тэр хооронд хайруулын тавганд тосоо халааж улаан лоолио шарна. Тортеллин бэлэн болонгуут уснаас нь шүүгээд багахан устай үлдээнэ. Шарсан улаан лооль дээрээ тортеллин, яншуй болон ихэнх бясалгаа хийнэ. Бүгдийг цуг буцалгаад хар перец, давсаар амтална. Үлдсэн бяслагаа тавагласан хоолон дээрээ цацаарай.

Шарсан тилапия загас

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 14

Орц:

  • Тилапия загасны таташ
  • Ургамлын тос
  • Хатаасан чинжүү – 1 ц.х
  • Тимьян – 2 ц.х
  • Орегано – 1 ц.х
  • Хатаасан сармис – 1 ц.х
  • Давс – 1 ц.х
  • Нунтаг хар, улаан перец – тус бүр ½ ц.х

Хийх арга:

Бүх амтлагчуудаа холиод загасны махаа бүрнэ. Хайруулын тавгандаа тосоо халааж загасаа тал бүрээр нь 3 минут тус тус шарна.

Өнгөт байцаа

15 минутанд хийж болох 15 амттай хоолны жорууд 15

Орц:

  • Өнгөт байцаа – 500 г
  • Ургамлын тос – 2ц.х
  • Сармис – 2 хумс
  • Цуу – 2 х_х
  • Лайм – 1 ш
  • Ногоон сонгино
  • Хурц/халуун соус – 1 х.х

Хийх арга:

Хайруулын тавгаа халааж ургамлын тосоо хийгээд өнгөт байцаа, сармисаа шаргал өнгөтэй болтол шарна. Галаа багасгаад хурц соус, лаймын шүүс, ихэнх сонгиноо хийнэ. Ойролцоогоор 2 минут орчим болгоно. Бэлэн болсон хоолон дээрээ үлдсэн ногоон сонгиноо цацаж өгнө.

 

6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Test

    2016/01/29 at 12:23

    Баярлалаа. Гоё хоолнууд байна. Сайхан амттай харагдаж байна. http://www.eduge.mn/ ийг тестлэх гэж сэтгэгдэл бичиж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *