Аарцаар хийж болох 6 төрлийн амтат жор

1

Аарц хүний эрүүл мэндэд тустайгаас гадна амттай. Аарцаар хийсэн төрөл бүрийн десерт идлээ гээд та жин нэмнэ гэж айх хэрэггүй. Хийхэд ч их цаг орохгүй.

Аарцтай кекс

Аарцаар хийж болох 6 төрлийн амтат жор 6

Орц:

  • Аарц – 200 г
  • Зөөхий – 2 х.х
  • Өндөг – 2ш
  • Цөцгийн тос – 2х.х
  • Гурил – 1 стакан
  • Сод – 0,5 ц.х
  • Чимх давс

Хийх арга:

  1. Аарц, өндөг, цөцгийн тос болон зөөхийгөө сайтар холино. Өөр нэг саванд гурил, элсэн чихэр, давс болон гашууныг нь багасгасан сод хийж хутгана.
  2. Хуурай гурилаа аарц, өндөгнийхөө зуурмагаар зуурна.
  3. Кексний хэвэнд зуурмагаа хийгээд 180 хэмд 35-45 минут болгоно.

Аарцтай чихэр

Аарцаар хийж болох 6 төрлийн амтат жор 1

Орц:

  • 9%-ийн тослогтой аарц – 350 г
  • Самар – 50 г
  • Жигнэмгийн үйрмэг – 150 г
  • Сахар, шоколад, ваниль

Хийх арга:

  1. Аарцаа блендерээр бутална. Сахар, ваниль, жигнэмгийн үйрмэг, самраа нэмээд сайтар бутална.
  2. Аарцаа бөөрөнхийлж шоколадны үйрмэгт өнхрүүлнэ.
  3. Хөргөгчид цаг орчим хийж барьцалдуулаад идээрэй.

Панна-котта

Аарцаар хийж болох 6 төрлийн амтат жор 2

Орц:

  • Аарц – 400 г
  • Зөөхий – 300 г
  • Сүү – 200 г
  • Желатин – 15 г
  • Сахарны үйрмэг

Хийх арга:

  1. Буцалсан усанд желатинаа хийж дэвтээнэ. Блендерт аарц, сүүгээ хийгээд аль болох хөөс болтол нь бутлаарай.
  2. Желатинаа хутгаж хайлуулаад аарцны зуурмагтаа хийгээд дахин блендерээр бутална. Дээрээс нь сахарны үйрмэг нэмж бутлаарай.
  3. Хэвэнд хийж хөргөгчинд 25-40 минут байлгахад десерт бэлэн болно.

Аарцтай банш

Аарцаар хийж болох 6 төрлийн амтат жор 5

Орц:

  • Хуурай аарц – 400 г
  • Сахар – 1х.х
  • Өндөг – 2ш
  • Гурил – 1 стакан
  • Чимх давс

Хийх арга:

  1. Усаа буцалгана. Саванд аарц, өндөг, сахараа хийж холино. Гурилынхаа талыг хийгээд зуурна.
  2. Үлдсэн гурилаа гамбанз дээрээ цацаад гурилаа хиам хэлбэрт оруулна.
  3. Гурилаа жижиг жижгээр хэрчээд хуурай гурилд өнхрүүлнэ.
  4. Буцалж буй давстай усанд гурилаа хийгээд 3-5 минут орчим чанана. Зөөхий эсвэл жимсний чанамалтай иднэ.

Аарцтай боов

Аарцаар хийж болох 6 төрлийн амтат жор 3

Орц:

  • Аарц – 200 г
  • Сахар – 2 х.х
  • Өндөг – 1ш
  • Нунтаг цинамон – ½ ц.х
  • Гурил – 2 х.х
  • Чимх давс
  • Цөцгийн тос

Хийх арга:

  1. Сэрээгээр аарцаа нухаж сахар, цинамонтой холино.
  2. Өндгөө нэмж сайтар хутгана.
  3. Зуурмагаа дугуйлж багахан дараад хуурай гурилд өнхрүүлнэ.
  4. Халаасан хайруулын тавганд тос хийгээд зөөлөн галаар болгоно /гадна өнгө нь шаргал болтол/.

Жигнэхгүйгээр болгох аарцтай десерт

Аарцаар хийж болох 6 төрлийн амтат жор 4

Орц:

  • Зөөлөн аарц – 500 г
  • 10%-ийг тослогтой зөөхий – 300 г
  • Желатин – 30 г
  • Сахар, жимс, жимсгэнэ

Хийх арга:

  1. Аарц, зөөхийгөө холино. Хүссэн хэмжээгээрээ сахар нэмнэ.
  2. Желатинаа бүлээн усанд хийж хөөлгөж дэвтээгээд зөөлөн гал дээр тавьж бүрэн хайлтал нь сайтар хутгана /усаа буцалгаж огт болохгүй/.
  3. Желатинаа нарийхан гоожуулсаар аарц-зөөхийн дээрээ нэмж холино. Өтгөн зуурмаг гарах ёстой шүү.
  4. Өөрийн дуртай жимс, жимсгэнээ хэвний ёроолд өрж тавиад дээрээс нь зуурмагаа хийж 2 цаг орчим хөргөгчинд байлгана.
  5. Идэхээсээ өмнө сироп асган амтлаад идээрэй.

 

15
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *