Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор

1

Цайныхаа цагаар элдэв түргэн хоол идэж өөрийгөө хордуулж байхаар эрүүл мэндэд тустай амтат салат гэртээ бэлдэж ирээд амтархан идэж суухад бүгд атаархана.

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүн бүрт зориулж шилэн саванд шууд бэлдэж болох салатны жорыг танилцуулж байна. Танд таалагдана гэж найдаж байна.

Улаан лооль, авокадотай салат

Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор 1

Орц:

Суосанд:

  • Лаймын шинэхэн шахсан шүүс – 2 х.х
  • Жижиглэн хэрчсэн кинза – 1 х.х
  • Хурц амттай соус /өөрийн хүссэн хэмжээгээр/
  • Оливийн тос – 3 х.х
  • Давс

Салатанд:

  • Жижиглэн хэрчсэн улаан сонгино – 3 х.х
  • Жижиглэн хэрчсэн халапеньо чинжүү – 1 ц.х
  • Дөрвөлжин хэрчсэн улаан лооль – 1 ш
  • Ногоон тавчит ногоо /төрөл бүрийн/ – 3 стакан
  • Хэрчсэн кинза – 1 х.х
  • Авокадо – 1ш
  • Лаймын шүүс

Хийх арга:

Лаймын шүүс, кинза, хурц соус, чимх давсаа жижиг аяганд хийж сайтар холино.
Бэлэн болсон суосаа шилэн саванд хийнэ. Дээрээс нь сонгино, чинжүү, улаан лоолио нэмнэ. Мөн ногоон навчит ногоо, кинзаг хийнэ. Авокадог дундуур нь хуваан ясыг авч хоолны халбагаар зөөлөн эдийг ухаж авч дөрвөлжин хэрчээд шилэн савандаа хийнэ. Лаймын шүүс цацаад тагийг нь сайтар таглана.

Гахайн утсан мах, бууцайтай салат

Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор 2

Орц (5 шилэнд):

  • “1000 арал” соус – 10 х.х (сонгодог төрлийн соус, майонез болон кетсчуп эсвэл улаан лооль, жижиглэн хэрчсэн амтат чинжүүтэй. Нунтаг улаан чинжүү эсвэл Tabasco-гоор амтална. америкт салат болон бургер амталдаг)
  • Дундуур нь хуваасан жижиг үрийн улаан лооль – 600 г
  • Өргөст хэмх – 4 ш
  • Сонгино – ½ ш
  • Хатуу бяслаг – 200 г
  • Гахайн утсан мах – 250 г
  • Руккола – 3 стакан

Хийх арга:

Шилэн саванд соус, улаан лооль, өргөст хэмх, сонгино, бяслаг, гахайн утсан мах, руккола гэсэн дэс дарааллаар хийнэ. Тагийг нь сайн таглаарай.

Брокколи, будааны гурилтай салат

Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор 3

Орц (4 шилэнд):

Соусанд:

  • Оливийн тос – 3 х.х
  • Дарсны уксус – 1 х.х
  • Самарны тос – 1 х.х
  • Халуун ногоотой соус – 1 х.х
  • Цуу – 2 х.х
  • Нунтаг цагаан гаа – ¼ ц.х
  • Жижиглэсэн сармис – 1 хумс
  • Зөгийн бал – 2 х.х
  • 1 лаймын шүүс

Салатанд:

  • Лууван – 2 ш
  • Ногоон сонгино
  • Шар амтат чинжүү – 1 ш
  • Жижиг үрийн улаан лооль – 8 ш
  • Броколли – 1 стакан
  • Чанаж болгосон будааны гурил – 1 ½ стакан
  • Гахайн утсан мах – 200 г /эсвэл чанасан үхэр, загас, тахианы мах байж болно/
  • Гүнждийн үр – 1 ц.х

Хийх арга:

Соусын бүх орцыг хийж сайтар хутгана. Луувангаа үрүүлээр үрж, сонгино, амтат чинжүү, улаан лоолио жижиглэн хэрчинэ.
Шилэн саванд соусаа хийсний дараа броколли, гурил, гахайн мах, ногоон сонгино, лууван, кинза, шар чинжүү, улаан лооль, гүнждийн үр гэсэн дарааллаар хийнэ. Тагийг сайтар тагла.

Фета бяслаг, анар жимстэй салат

Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор 4

Орц (5 шилэн саванд):

  • Майонез – 2/3 стакан
  • Бальзамийн уксус – ¼ стакан
  • Брокколи – 2 толгой
  • Анар жимсний үр
  • Улаан сонгино – ½ ш
  • Чанасан тахианы мах – 400 г
  • Фета бяслаг – 1 стакан

Хийх арга:

Томхон саванд давстай ус буцалгаж брокколигоо болгоно. Болсны нь дараа усаа сайтар шүүгээрэй.
Майонез болон уксусаа сайтар холиод шилэн саванд хийж араас нь брокколи, сонгино, тахианы мах, анарын үр, дөрвөлжин хэрчсэн фета бяслаг гэсэн дарааллаар хийж тагийг таглана.

Төмс, тахианы мах болон ананастай салат

Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор 5

Орц (4 шилэн саванд):

  • Чанаж дөрвөлжин хэрчсэн төмс – 3 ш том
  • Чанаж болгоод дөрвөлжин хэрчсэн лууван – 1 ш том
  • Чанаж эсвэл шарсан тахианы чээж мах – 1 ш
  • Майлз/сельдерея (өөр ногоон навчит ногоо байсан ч болно) – ½ стакан
  • Дөрвөлжин хэрчсэн ананас – 200 г
  • Майонез – 4 х.х
  • Давс, перец

Хийх арга:

Тахианы цээж махаа жижгэвтэр хэрчинэ. Шилэн савандаа соус, төмс, лууван, тахианы мах, ананас, ногоон навчит ногоонуудаа хийнэ. Давс, перец цацаад сайтар таглана.

Амтат гуа, фета бяслаг болон рукколатай зуны салат

Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор 6

Орц (4 шилэн саванд):

Соусанд:

  • Дарсны уксус – ¼ стакан
  • Оливийн тос – ¼ стакан
  • Гич – 1 ц.х
  • Сахар – 4х.х

Салатанд:

  • Дөрвөлжин хэрчсэн ясгүй амтат гуа – 500 г
  • Дөрвөлжин хэрчсэн фета бяслаг – 200 г
  • Нунтаг газрын самар – 4 х.х
  • Гаа – 4 х.х
  • Руккола – 150 г

Хийх арга:

Соусны орцыг бүгдийг хольж сайтар хутгана. Шилэн саванд дараах дарааллаар бусад орцыг хийнэ: соус, амтат гуа, бяслаг, самар, гаа, руккола. Тагийг сайтар таглана.

Ногоон вандуй, хаштай салат

Ажилдаа авч явах боломжтой 7 төрлийн амтат салатны жор 7

Орц:

  • Авокадо – ½
  • Кокосын сүү – 2 х.х
  • Лаймын шүүс – ½
  • Буцалгасан лебеда/лууль – ½ стакан
  • Кинза – 2 ц.х
  • Кокосын үйрмэг – 1,5 ц.х
  • Хэрээн нүд/спаржа – 3 иш
  • Лаазалсан ногоон вандуй – ¼ стакан
  • Хаш – 1 дунд зэргийн /нарийхан урт хэрчсэн/
  • Дөрвөлжин хэрчсэн сонгино – 1 ш
  • Фета бяслаг – 100 г /дөрвөлжин хэрчсэн/

Хийх арга:

Хоолны комбайнд авокадо, кокосын сүү, лаймын шүүсээ хийж сайтар буталж холино. Өөр саванд лууль, кинза, кокосын үрээ хийж холино. Хэрээн нүдээ 3-4 минут давстай усанд чанаад дараах дарааллаар шилэн саванд хийнэ: соус, хаш, лууль, сонгино, хэрээн нүд, ногоон вандуй. Дээрээс нь бяслагаа хийгээд сайтар таглана.

 

5
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. ДУЛАМСҮРЭН

    2016/02/01 at 21:55

    БАЯРЛАЛАА.

  2. Мөнгөнтуяа Мөөгий

    2016/02/02 at 03:56

  3. Мөнгөнтуяа Мөөгий

    2016/02/02 at 03:58

  4. бие даагч Лэгшид

    2016/07/27 at 11:28

    лаймын шүүс кинза фета бяслаг хаанаас авнам бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *