Хумсыг хурдан ургуулж, бат бөх болгох арга

3

Гэртээ байгаа байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүний тусламжтайгаар хумсаа хэрхэн хурдан бас бат бөх ургуулах вэ?

Гоо сайхан гэдэг бол энэ дэлхийн эмэгтэйчүүдийн чухал асуудал. Тэд сайхан харагдахын тулд маш их цаг мөнгө, эрч хүч зарна.

Үс, арьс, бие галбиртаа анхаарал тавихаас гадна өөр маш олон зүйл бий.

Гар – эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлэх бас нэгэн хэсэг. Ялангуяа, хумсыг бид хаашаа ч нууж чадахгүй хүний нүдэнд ил байдаг.

Гар – гоо сайхан байлгахад хэцүү биеийн нэг хэсэг мөнөөс мөн. Яагаад гэвэл эмэгтэйчүүдэд гэрээ цэвэрлэх, сав суулгаа угаах зэрэг зөвхөн гараар л хийх гэрийн ажил мундахгүй их. Тиймээс гарна хална, хөрнө, хатуулаг ихтэй усанд дүрнэ … Энэ бүгд гар болон хумсны гоо сайханд сөрөг нөлөө үзүүлдэг. Эцсийн үр дүнд хумс нь хэврэгшиж ургалт нь удааширдаг. Хумсаа бат бөх бас яаж хурдан ургуулах вэ?

Хэрвээ энэ асуудал танд тулгарсан бол санаа зовохоо больж тайвшрахыг хүсэж байна. Таны хумсыг эрүүл болгох жор бидэнд бий.

Хумсыг хурдан ургуулж, бат бөх болгох арга

Танд хэрэгтэй зүйл:

  • Алимын уксус – 3 х.х
  • Ус – 3 х.х

Бэлтгэх болон ашиглах заавар:

Энэ бодисыг бэлтгэхэд энгийн бөгөөд цаг их орохгүй. Таны хийх зүйл гэвэл адил хэмжээтэй уксус, усаа холиод сайтар хутгана.

Маникюр хийхээсээ өмнө (1 цагийн өмнө) энэ бодисыг ашиглана. Юуны түрүүнд хумсаа уг бодисод дүрсэн даавуун цаасаар сайтар арчина. Хатаагаад дахин арчаарай. Дараа нь хумсаа буддагаараа будна. Хумсны будгаа удаан барихын тулд өнгөгүй будаг түрхэж болно.

Энэ бодисыг хумсандаа тогтмол түрхээд байхад хумсны өнгө сэргэж, бат бөх болно. Үүнээс гадна, таны хумс эрүүлжиж байгааг та мэдэрнэ.

28
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. цэцэгзул

    2017/11/10 at 19:07

    өдөр бүр юм уу ямар хугацаатай хумсандаа бэлдмэлээ түрхэх вэ

  2. Bassuvd Bassuvd

    Bassuvd Bassuvd

    2017/11/11 at 07:26

    Jj

  3. Yaj ingej urguulah we unshij boldoggvie unshisan ni heleed uguuch

  4. Daram Bazar Haliunaa

    Daram Bazar Haliunaa

    2017/11/12 at 00:12

    yuj yum be oroh geheer bolohgui yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *