Эмэгтэй хүний дyр тaвихын өмнөх үе, дyр тaвих үе болон дyр тaвьсны дараах үеийн нүүрний хувирлуудыг харуулсан фото зургууд

3

Нэгэн гэрэл зурагчин 20-иод эмэгтэйн нүүрний хувирлын зургийг авчээ.

Дyр тaвилт бол олон нийтийн хувьд ховор яригддаг, чимээгүй сэдэв.

“О төсөл”-ийг танилцуулъя, Бразилийн гэрэл зурагчин Marcos Alberti үүнийг санаачилсан ба эмэгтэйчүүдийн сeксийн амьдралд тохиолдох саад бэрхшээлийг үгүй хийх зорилготой – тэр тусмаа эмэгтэй хүний дyр тaвилтыг энд дурдах хэрэгтэй. 22 эмэгтэйг уг төсөлд хамруулсны дараагаар Alberti тэдний дyр тaвихын өмнө, дyр тaвих үеийн болон дараах нүүрний хувирлуудыг нь гэрэл зургийн хальсанд буулгасан байна. Тэд хувийн массаж хийх зориулалттай төхөөрөмжийн тусламжтай гар хангалга хийсэн ба гэхдээ тэдний бүсэлхийнээс доогуурх хэсгийг гэрэл зурагчин болон камерын өмнө харагдуулахгүй байхаар нууцалжээ.

MARCOS ALBERTI/Pinterest

“Эхлээд надад энэ санаа төрөх үед би эмэгтэй хүний дyр тaвьж буй төрхийг бодитоор харуулахыг хүссэн” хэмээн Alberti ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Тэрээр цааш үргэлжлүүлэн “Ямар ч фотошоп, нүүрний будаг, жүжиглэлт, хөндлөнгийн оролцоо байхгүй, зүгээр л бодит амьдралыг харуулсан” гэж хэлжээ.

MARCOS ALBERTI/Pinterest

Түүний төсөлд хамрагдсан эмэгтэйчүүдийн хувьд, өөр өөр үндэс угсаатай, гарал үүсэлтэй ба зарим нь уламжлалт ёс заншилтай Хятад болон Сингапур улсуудын эмэгтэйчүүд юм байна. Alberti хэлэхдээ дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүд дyр тaвилтын тухай ичиж, зоволгүй ярилцдаг болно гэдэгт итгэлтэй байдаг гэжээ.

MARCOS ALBERTI/Pinterest

“Бид бүх эмэгтэйчүүдэд энэ бол нууцлаад байх зүйл биш гэдэг мессежийг илгээж байгаа юм” гэж тэр мөн хэлсэн байна. Мөн “Энэ бол бодит зүйл, ямар ч худал хуурмаг үгүй, мэдээж хэрэг сайхан үйлдэл” гэжээ.

MARCOS ALBERTI/Pinterest

Эмэгтэй хүний дyр тaвилтын талаар ярилцах нь цааргалаад байхаар зүйл биш. Эцэст нь судалгаагаар эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү цөөн удаа дyр тaвьдаг болох нь батлагджээ. Мэдээж хэрэг, та үүнийг өөрчилж болно.

MARCOS ALBERTI/Pinterest
67
ГоёГоё
34
Ха ХаХа Ха
25
БурууБуруу
25
ХөөрхөнХөөрхөн
23
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *