Дэлхийн шилдэг хоол судлаачийн бэлдсэн шидэт жор: хүнд хэрэгтэй бүх микро элементийг агуулсан тул бие организмыг бүхэлд нь сэргээж, хүч чадал нэмнэ

4

Энэ хоолны жорыг дэлхий даяар хамгийн алдартай хоол судлаач Чэн Ли бүх бие организмын хүч чадлыг сэргээх зорилгоор гаргасан билээ.

Энэхүү жорыг гаргах явцдаа орц нь маш энгийн, олдоц сайтай, хүн болгон хийх боломжтой байх хэрэгтэй гэж мэргэжилтэн маань үзэж байсан хэмээн бичжээ.

Жор маань үнэхээр энгийн бөгөөд түүнд орох алим, хүрэн манжин, лууван нь хэрэгтэй бүх л микро элементийг агуулдаг бас дээр нь хямдхан ногоонууд юм.

Ингээд:

1 хүрэн манжин, 2 лууван, 1 алим сонгож авна. Шүүсийг нь шахаж авах ба смузи болгон бэлтгэнэ.

Цаг гаруй ийм байдалтайгаар байлгах хэрэгтэй ба эдгээр хүнсэнд хэрэгтэй нэгдэл үүсч бий болоход тодорхой хугацаа шаардагддаг байна.

Яагаад энэ ундаа ашигтай гэж?

Энэ ундаа нь элэгний болон бөөрний хорыг зайлуулах, янз бүрийн хавдраас урьдчилан сэргийлэх, сарын тэмдгийн зовиурыг багасгах, дархлаа дэмжих, арьс залуужуулах, бамбай булчирхайг эмчлэх, жин хасахад тус болно. Бүх л онцгой юм энгийн байдаг гэдэг үнэн байгаа биз?!

Анхаар! Энэ ундааг чихрийн шижинтэй, бөөрний чулуу, гүйлгэх, ходоодны янз бүрийн өвчтэй хүмүүс хэрэглэж хэрэггүй.

Хүрэн манжингийн ашигтай тал

Бетацианин хэмээх бодис нь хүрэн манжинд маш их байх ба биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх шинж чанартай.

Мөн тулай өвчин, цөсний хүүдийн янз бүрийн өвчин, цусан дахь холестерины хэмжээг бууруулах зэрэгт тус болно.

Хүрэн манжин нь В1, В2, С болон фолийн хүчил агуулдаг нь бие организмд маш хэрэгтэй бодисууд юм.

Булчингийн эд эсийг дэмжих янз бүрийн амин хүчлийг  агуулна.

Бамбай булчирхайн үйл ажиллагаанд онцгой чухал ач холбогдолтой йодыг агуулдаг байна.

Мөн хүрэн манжингийн улаан шүүс нь цусны даралтыг багасгаж, үүгээрээ зүрх судасны янз бүрийн өвчнийг анагаахад дэм болно.

 

Луувангийн ашигтай тал

Лууван нь нүдний хараа сайжруулдаг, бета-каротин хэмээх А амин дэмд хувирах химийн нэгдлийг агуулна.

Нүдний торлогт А амин дэм нь родопсин болж хувирах ба энэ нь таны харааг, ялангуяа шөнийн харааг тань сайжруулдаг байна.

Бета-каротин нь мөн нүдэнд үүсэх янз бүрийн шар толбо болон катаракт зэрэг зүйлээс урьдчилан сэргийлдэг.

Судалгаагаар лууван нь уушгины, хөхний, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэхээс сэргийлэх ба луувангийн гуравны нэгийг эзлэх фалькаринол хэмээх байгалийн гаралтай бодисын нөлөөгөөр ийм шинж чанартай байна.

Мөн өөхших гүвэн үүсгэх муу чанарт холестериныг багасгана.

Лууван нь арьсны эд эсийг хамгаалж, чөлөөт радикалтай тэмцэж байдаг антиоксидантаар баялаг.

Лууван элэгний хорыг тайлах, шингэн дутагдах, батга арилгах зэрэгт сайн нөлөөтэй.

 

Алимны ач тус

Хятадын анагаах ухаанаар бол алим нь зүрхийг чийрэгжүүлж, цангаа тайлдаг гэнэ. Алимны уксус нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ.

Судалгаагаар өдөр болгон алим идэх нь (өдөрт ядаж нэг алим) арьсны янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Бразилын хийсэн судалгаагаар жин хасч байгаа эмэгтэйчүүд хоолны өмнө нэг алим идэх нь алим идэлгүй жин хасч байгаа эмэгтэйчүүдээс 33% илүү жин хассан байна.

Алим танд 50-80 калори өгөх ба харин өөх тос, натри агуулдаггүй.

Энэ жимс нь А, С амин дэм, флавиноидын баялаг уурхай юм.

Мөн алим нь калийн сайн эх үүсвэр бөгөөд кали нь зүрхний үйл ажиллагаанд чухал хэрэгтэй бодис билээ.

Та энэ гайхалтай жорыг ашиглаж үзсэн үү?

10
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Sainbayar Burte-ujin

  2. Oyungerel Baldan

    Oyungerel Baldan

    2019/06/24 at 00:14

    Маш хэрэгтэй зүйл бна. Бхяодадаа.

  3. Tsetsegsuren Baatarkhuu

    Tsetsegsuren Baatarkhuu

    2019/06/24 at 12:02

    #pray4dulguun

  4. Ebono Erdenebat

    Ebono Erdenebat

    2019/06/24 at 14:00

    #pray4dulguun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *