Хөмсгөө хэрхэн арчилж сайхан харагдуулах вэ?

2

Хөмсөг бол – бидний бүх зүйл юм. Тэрээр бидний сэтгэл хөдлөлийг илэрхийлж, нүдийг тодруулж, хамгийн гол нь хөмсөг бидний нүүр царайг залуу эсвэл илүү ахимаг настай болгож харагдуулдаг эд. Тиймээс үүнд арьснаас дутуугүй анхаарал хандуулж байх ёстой юм. Тэр тусмаа одоо цагт хөмсөг бол бас нэгэн гоо сайхны загварын гол талбар болж байгаа үе билээ.

Та супер моделуудын хөмсгийг нэг хараарай: ёстой төгс харагдах болно. Ингээд энэ удаа моделууд хөмсгөө хэрхэн арчилдаг, гоо сайхны мэргэжилтнүүд энэ талаар ямар зарчим баримталж, ямар арга хэрэглэдэг талаар сонирхуулъя.

Хөмсгөө хэрхэн сайхан болгох вэ?

1. Байгаа юмаа ашигла

Өргөн, төрөлхийн хөмсөг моод болоод олон жил болж байна. Залуухан охидыг хөмсөгтөө юу ч хүргэхгүй байхыг, үгүйдээ л ганц нэг үс сугалж болохыг л зөвлөх байна. Харин насанд хүрсэн, хөмсгөө нарийн утас мэт болгосон хатагтай нарын хувьд тэвчээр гарган хөмсөг ургуулах хэрэгсэл хэрэглэн, үр дүнгээ өгөхийг хүлээхийг зөвлөж байна. Мөн касторовын тос зэргийг шөнөдөө түрхэж байх хэрэгтэй. Бас хөмсөгний орчимд иллэг хийж үс ургахад дэм болж байгаарай.

Тренд дагах, тухайлбал хөмсөгний зах хэсгийг өргөхийн тулд илүүдэл хэсгийг үс зулгаагчаар биш харин тусгай станк-хэрэгсэл ашиглаарай. “Үсний угийг гэмтээж, дахин ургахгүй болгох бүх л зүйлээс зайлсхий. Тренд хэзээ нэгэн цагт өөрчлөгдөж болох ба харин та нэгэнт өөрчлөхийн аргагүй зүйл хийсэн байдаг” хэмээн Британийн гоо сайханч анхааруулж байна.

Хэрвээ та нүүр царайны төрхөө хөмсөгний тусламжтайгаар өөрчлөх хүсэлтэй бол Жижи Хадид шиг нум хэлбэртэй байлгах нь дээр болов уу. Бараг бүх л гоо сайханчид чухам ирээдүйд ийм хэлбэр давамгайлах болно гэж ярьж байна. Үүнээс гадна энэ нь лифтинг-эффект агуулдаг билээ.

 

2. Өнгөөр тоглох

“Сайхан хөмсөг гэдэг заавал өргөн, хар өнгөтэй байх ёстой юм биш. Юуны түрүүнд хөмсгөө хэрхэн арчилсан байдал, түүний өнгөний тухай ойлголт юм” гэж Хадидын эгч дүү нартай хамтран ажиллаж байгаа гоо сайханч Винсент Окьендо хэлж байна. Байгалиас заяасан төгс хөмсөгтэй эмэгтэй энэ дэлхийд цөөхөн төрөх нь ойлгомжтой учир бүгд л хөмсөгний харандаа будаг хэрэглэж байна. Гэхдээ өнгөөр тоглох хэрэгтэй гэдгийг сана. Хөмсөгний төгсгөл дөхөх тусам өнгө нь хар байх хэрэгтэй. Нэг хэлбэр, нэг өнгө байж огт болохгүй.

Градиент хийж сурах хэрэгтэй: будах хэрэгслийн даралтыг өөрчлөх замаар эсвэл хоёр өнгийн харандаа, пудртэй байх хэрэгтэй. Харин завсар зайг дарахдаа харандаагаар штрих байдлаар будаж үс байгаа мэт харагдуулна. Ийм байдлаар таны царай илүү зөөлөн, залуу болж харагдана. Хөмсөг таны царайны төрхийг тодорхойлж, та илүү шинэ сэргэг харагдах болно.

Хэрвээ зун таны хөмсөг “алга болж“ байвал түүнийг будаг болон бусад хэрэгслээр будах хэрэгтэй. Гэхдээ яг л харандаа болон тентэй адил зарчим баримтлах ёстой юм шүү.

 

3. Үс засах

Дээшээ чиглэсэн хөмсөг шиг хүний харцыг сэргээдэг зүйл үгүй. Энэ аргыг бүх л супермоделууд хэрэглэдэг байна. Ийм хөмсөг маш загварлаг, залуу харагдуулна. Жишээ нь Эмили ДиДонато үүнийг хийхдээ “би хөдөлгөөнөө төвөөс эхлэн жижигхэн самаар жижигхэн огцом дээш боловч бага зэрэг гадагшаа, чих рүү чиглэлтэй самнах ба дараа нь эсрэг чиглэлд самнаад дахин дээшээ чиглэлтэй самнадаг” гэсэн байна.

Энэ нь хөмсгийг илүү өтгөн харагдуулж бэхжүүлэх ба хурдан ургахад тустай гэнэ. Мөн хэлбэр тогтоон бэхжүүлэх хөмсөгний гель түрхэж болох ба илүү мөнгө зарахгүйн тулд үсний лак, хөмсөгний сойз хэрэглэж болно.

 

4. Шүдний сойз

Гоо сайхны хэрэгслийн зах зээл дээр өчнөөн олон янзын хэрэгсэл байх боловч энэ хамгийн энгийн шүдний сойз юунд хэрэгтэй байдаг хэрэг вэ? Гэтэл Нью-Йоркийн гоо сайхны загварын ертөнцийн гоо сайханчид шүдний сойзыг хамгийн их хэрэглэдэг байна.

Хөмсөгт өнгө оруулахдаа сойзоор хамраас хажуу шанаа чиглэлд аажуухан түрхдэг гэнэ. Ийм байдлаар та будгаа зөв жигд тараах ба хэлбэр нь хэт хүнд, хиймэл мэт харагдахгүй сайн талтай.

 

5. Пигмент-будаг

Олон эмэгтэйчүүд улаан суурь бүхий өнгийг хэрэглэхээс зайлсхийдэг. Тэгвэл наранд шарагдсан гэмээр бор, хүрэн туяатай арьс бүхий бүсгүйчүүдэд саарал болон хар суурьтай будаг огт зохидоггүй. Энэ нь тоостой мэт болгох ба заримдаа бүр цэнхэр–саарал өнгөтэй харагдуулна.

Үүнээс зайлсхийхийн тулд бага зэрэг улаан суурь бүхий өнгөөр сольж үз. Хамгийн сайн хувилбар нь тусгай хөмсөгний харандаа. Энэ нь өнгөө илүү сайн барьдаг, сааралтаж өнгө алдахгүй сайн талтай.

Бас нэгэн нууц бий: хөмсөгний сайхан мурийлт, өнцгийг тодруулахын тулд арьсны өнгөтэй корректор ашиглаж болох ба арай гэрэлтэй өнгөтэй бийрээр хөмсөгний доогуур корректороо нимгэн түрхэнэ. Таны харц тэр даруй сэргэж, хурц болох билээ.

9
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *