Хүмүүс зөгийн балтай хольсон цинамон нь эрүүл мэндэд сайн гэж ярьдаг боловч таны бие организмд чухам яаж нөлөөлдгийг та мэдэх үү?

2

Эртний Хятадын анагаах ухаанд зөгийн бал цинамоны хольцыг ихээр хэрэглэж олон зуун жил болжээ. Энэхүү өвөрмөц, хүний биед маш сайн нөлөөтэй хоёр бодис нь аливаа өвчнийг эмчлэх “гэрийн эм” байдлаар ихээхэн түүхийг туулсан байдаг.

Цинамон нь хамгийн эртнээс хэрэглэж ирсэн амтлагч ургамал бөгөөд цаг хугацаа улирах тусам өөрийн ач холбогдлоо алдаагүй байна.

Цинамоны эфирийн тос, зөгийн баланд байх устөрөгчийн давхар исэл бий болгогч зэрэг нь хамтраад маш олон төрлийн бактери болон мөөгөнцрийн үржлийг таслан зогсоох чадалтай.

Эдгээрийг зөвхөн аливаа ундаа, эмийн амтыг сайжруулах төдийгүй микробын эсрэг үр дүнтэй үйлчилгээг нь давхар ашигладаг байна.

Зөгийн балтай цинамон нь маш сайн үйлчилгээтэй холимог гэдгийг бүгд мэддэг боловч энэ нь таны организмд ямар байдлаар үйлчилдгийг та мэдэх үү?

Зүрхний өвчин

Зөгийн бал, цинамоны нунтгаар зутан маягийн паста хийнэ. Түүнийгээ жимсний чанамалын оронд талхан дээр түрхэж идэж бай. Ингэснээр артерийн цусан дахь холестеринийг бууруулж улмаар зүрхний элдэв эмгэгээс хамгаална.

Үений үрэвсэл

Аяга халуун усанд хоёр хоолны халбага зөгийн бал, нэг цайны халбага цинамоны нунтаг хийнэ. Өглөө оройдоо энэ шингэнийг ууж байгаарай. Тогтмол хэрэглэж чадвал таны архаг үений өвчнийг ч эмнэж чадна.

Цөсний хүүдийн халдвар

Аяга халуун усанд хоёр хоолны халбага цинамоны нунтаг, нэг цайны халбага зөгийн бал хийнэ. Өдөр болгон ууж байх хэрэгтэй. Ингэснээр цөсний хүүдий дэх микробыг устгана.

Холестерин

Хоёр хоолны халбага зөгийн бал болон гурван цайны халбага цинамоныг том цайны аяганд холино. Үүнийг уусны дараа таны холестерины хэмжээ ойрын 2 цагт 10%-иар буурна.

Томуу

Хэрвээ та томуу туссан бол нэг хоолны халбага зөгийн балыг ¼ хоолны халбага цинамонтой холих хэрэгтэй. Гурван өдөр дараалан ууна. Ингэсний дараа хамрын ханиад үгүй болж архаг ханиалга дарагдана.

Гэдэс өвдөх

Зөгийн бал цинамоны холимог нь гэдэсний өвчнийг эдгээнэ. Ийм холимогийг ходоодны шархны эсрэг зорилгоор тогтмол ууж байгаарай.

Ханиад

Испанийн эмч нар зөгийн бал нь ханиадны вирусыг устгах, ханиадны эсрэг үйлчилгээтэй бодистой гэдгийг тогтоожээ.

Үргүйдэл

Олон мянган жилийн турш грекчүүд нь хоёр хоолны халбага зөгийн бал унтахын өмнө идвэл эр хүний үргүйдэл гэдэг зүйл үгүй болно гэж итгэж иржээ. Хятад болон Япон, алс дорнодын орнуудад эмэгтэй хүн өдөрт хэд хэдэн удаа хагас хоолны халбага зөгийн балтай хольсон цинамон хүлхэж идвэл ашигтай зүйл нь шүлсээр шимэгдэж улмаар эмэгтэй хүний үргүйдлийг эмнэдэг гэж үздэг байна.

Турах

Аяга ус, зөгийн бал, цинамоныг холино. Өглөө болгон өлөн элгэн дээрээ уух ба өглөөний хоолноос хагас цагийн өмнө уух ёстой. Энэ ундааг тогтмол хэрэглэж чадвал та жингээ хасах ба амархан таргалах гээд байдаг хүнд ч гэсэн тураах үйлчилгээтэй билээ.

8
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dugeree Sonom

    Dugeree Sonom

    2019/01/23 at 17:55

    tsinamon khaagyyr zaragddag ve olokhgui yum. bayarlalaa

  2. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2019/01/23 at 21:29

    ц иномон гэж юу вэ манайд баыдаг юмуу

  3. Oyun Sh

    Oyun Sh

    2019/01/23 at 23:19

    Синамон (цинамон биш шvv) гэдэг нь ургамалын нэр. Зургийг харна уу:
    Уг ургамлыг олон янзын нарийн боов амттанд хэрэглэхээс гадна инэтхэг сvvтэй цай, бусад араб, энэтхэг терлийн амттан, боов зэрэгт нунтагласан байдлаар хэрэглэдэг. Тухайлбал, европт б(аруун) алимны нарийн боовны гол жорын нэг. Синамоны нунтагийг манай хvнсний дэлгvvрvvдээр 10-15гр орост савалснаар их зарагддаг.
    Уучлаарай, зургийг нь оруулах гэсэн чинь хором’s оруулуулдаггvй юм бна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *