Энэтхэгт нэгэн залуу сүйт бүсгүйгээ шалгалтаа муу өгсөн гэх шалтгаанаар хуримаа цуцалжээ

1

Энэтхэгийн хурим – үнэхээр эцэс төгсгөлгүй сэдэв. Саяхан Уттар-Прадеш мужид нэгэн тааламжгүй үйл явдал болжээ: сүйт хархүү нэгэн этгээд хачин шалтгаанаар хуримаа цуцалсан бөгөөд сүйт бүсгүйн эцэг эх үүнийг хүлээж авахыг хүссэнгүй.

Уг үйл явдлын эзэд Утаар-Прадеш мужийн Канауж тойрогт байрлах Тирва-Котвали тосгонд амьдарцгаадаг ажээ. Amarujala мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар бол сүйт бүсгүй нь 12 дугаар ангийн улирал дундын шалгалтандаа хангалтгүй дүн авсан гэх шалтгаанаар сүйт хархүү нь хуримаа цуцалжээ.

istockphoto.com

Гэхдээ xохирогч талын батлан хэлж байгаагаар сүйт хархүүгийн гэр бүлийнхэн хуримаа цуцалсан нь шалгалтын дүнтэй холбоогүй харин зөвхөн инжний шаардлагыг бүрэн биелүүлж чадахгүй байгаатай л холбоотой гэв. Хосууд өнгөрсөн жилийн 12 дугаар сарын эхэнд Годх Бахраи ёслолыг үйлдсэн гэж байгаа.

Годх Бхараи – сүйт хархүүгийн ээж хүүгийнхээ ирээдүйн эхнэрийг гэр бүлдээ хүлээн авах ёслол юм. Ийм ёслолын дараа хуримыг цуцлах нь маш том доpомжлол ажээ.

firstpost.com

Сүйт бүсгүйн эцэг сүйт хархүүгийн талд өөрийгөө гомдол гаргах бүрэн эрхтэй гэж үзээд цaгдаад маш өндөр шаардлага бүхий гомдол гаргажээ. Түүний гаргасан мэдэгдэлд өөрийн охин Соняг Баганва тосгоны Рамшанкарын хүү Сонтой гэрлүүлэхээр тохиролцож бэлдсэн. Хоёр гэр бүлээрээ нийлээд 2022 оны 12 дугаар сарын 4-нд “Годх Бхараи” ёс үйлдсэн, сүйт бүсгүйн эцэг үүнд 60,000 рупи (ойролцоогоор 700 ам.доллар) зарцуулжээ. Энэ үеэр сүйт хархүүд 15,000 рупигийн (ойролцоогоор 180 орчим ам.доллар) үнэтэй алтан бөгж бэлэглэсэн байна.

Уг ёслолоос хойш хэдхэн хоногийн дараа сүйт хархүүгийн тал инжээ өгөхийг шаарджээ. Сүйт бүсгүйн эцэг өөр өгөх юу ч байхгүй гэдгээ шууд хэлж, үүнийг сонссон сүйт хархүүгийн талынхан сүйгээ цуцлах болсноо хэлсэн байна – сүйт бүсгүй явцын шалгалтаа муу дүнтэй өгсөн гэх шалтгаанаар. Сүйт хархүүг бодлоо өөрчлөхийг гуйсан ч тэр шийдвэрээ өөрчлөхийг огт хүсээгүй ажээ.

odishatv.in

Орон нутгийн цaгдаагийн дарга талууд хэрвээ зөвшилцөлд хүрч чадахгүй бол арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн байна.

Сонирхолтой л юм, ямар арга хэмжээ авах бол? Нийтээр хэлэлцэх үү? Торгох уу? Сүйт бүсгүйн эцгийг инжээ төл гэх үү? Сүйт хархүүг сүйн бөгжөө буцааж өг гэх үү? Та өөрийнхөө хувилбарыг дэвшүүлээрэй.

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *