
Хайр хувь тохиолоор бий болдог тухай өгүүлдэг маш олон ном зохиол, кино байдаг билээ. Тэгвэл хувь төөрөг гэж үнэхээр байдаг гэдгийг батлах Тайвань хосын түүхийг танд толилуулах гэж байна.
Тайваний Синьчу дүүргээс гаралтай Лиам 20 настайгаасаа эхэлж цусаа бусдын тусын тулд хандивлаж эхэлсэн ажээ. Тэр үед Лиам ирээдүйн эхнэрийнхээ амийг аварч байна гэж огтхон ч төсөөлөөгүй нь лавтай.
Одоогоос 13 жилийн тэртээ Лим бүсгүй осолд орж, цус сэлбэх шаардлагатай болжээ. Тухайн үед Лимийн цусыг сэлбэхийн тулд нийт 8 багц цус болон 2 багц цусны цагаан эс хэрэгтэй байв. Азаар бүсгүйд цусны донор олдсоноор амьд үлдэж чадсан аж. Тэрээр уг үйл явдлаас хойш 7 жилийн дараа өөрийн насны хань Лимтэй учирсан бөгөөд 2018 оны 3-р сард гэр бүл болжээ.
Хосууд удалгүй цустай холбоотой нийтлэг дурсамжтай гэдгээ олж мэдсэн бөгөөд улмаар бүсгүйн амийг аварсан цусны доноруудыг олж талархсан сэтгэлээ илэрхийлэхээр нөхөр нь зориг шулууджээ.
Хосууд олон жилийн өмнөх тэр нэгэн үйл явдал болсон эмнэлэг болон цусны газарт хандаж өөрт нь донор болж цусаа өгсөн хүмүүсийн мэдээллийг авахаар хүссэн хэдий ч тодорхой мэдээлэл олж чадаагүй ажээ.
Лим эхнэрийнхээ амийг аварсан ачтануудыг олж уулзахаар цөхрөлтгүй хичээсний хүчинд эмнэлгийн ажилтныг ятгаж, доноруудын нэрийг олтол өөрийнх нь нэр байж байх нь тэр. Улмаар хосууд мэдээллийг нягталж үзтэл үнэхээр өөрөө 11 жилийн өмнө эхнэрийнхээ амийг аварсан хүмүүсийн нэг байснаа олж мэджээ.
Өдгөө хосууд маань цусны донор болох нь ямар чухал тухай бусдад уриалах ажлыг эрчимтэй өрнүүлж буй ажээ.








Battulga Tulga
2020/11/03 at 23:34
Цус ойртохгүй юу