
Газрын диваажин гэгддэг Америк орон дахь хамгийн аюул осолтой ажил мэргэжлүүд юу юм бол? Мэдээж хэрэг хамгийн аюултай, эрсдэлтэй ажил юм чинь цалин хөлсний хувьд чамлахааргүй байгаа даа? Эдгээр бодлууд таны толгойд орж ирж байсан үе бий юу? Магадгүй л юм. Тэгвэл доорх инфографикаас та дэлхийн бараг ихэнх хүний мөрөөдөл болсон алсын Америкт ямар ажил мэргэжил хамгийн их эрсдэлийг дагуулж байдаг болон тухайн ажлыг хийгчдийн цалин хөлсний хэмжээ хэр байдаг болохыг олж мэдэх боломжтой. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энд дурдагдсан аюул осол ихтэй зарим нэг ажлуудыг хийгээд авах хөлс төсөөлж байснаас харьцангуй бага байх ажээ. Тэгэхээр мөнгө биш юм бол юу энэ хүмүүсийг ийм эрсдэлтэй ажил хийхэд хүргэдэг юм бол? Yнэн хэрэгтээ олонх хүмүүс зүгээр л энэ мэргэжлийг эзэмшчихсэн байдагтаа л асуудлын учир оршдог байна. Амь нас, эрүүл мэндийн хувьд аюултай, бас дээрээс нь авах цалин нь дунджаас доогуур байдаг ч эдгээр хүмүүс хийж байгаа ажилдаа дур сонирхолтой байдаг, эзэмшсэн мэргэжилдээ хайртай байдаг аж. 2009 онд АНУ-д амь насанд аюултай ажил мэргэжлийн осол гэмтэлд 4340 хүн өртөж, ажилгүй болсон байгаа нь сэтгэл түгшээм баримт юм. Түүнчлэн мөн онд АНУ-д нийт амь насаа алдагчдын 12% нь жижиглэн худалдаачид байгаа ба тэд зэвсэгт халдлагын золиос болсон байна. Wal-Mart дахь худалдагчид цагдаагийн ажилтнаас илүүтэйгээр буудуулах аюул заналхийлж байдаг гэсэн утга бүхий энэ мэдээ нь жижиглэн худалдаачдын аюулгүй байдал үндсэндээ үгүй болсныг харуулж байгаа юм. Ажил мэргэжлийн шалтгаанаар амиа алдагчид болон хүйсийн харьцааны хоорондох холбоог ч энэхүү графикт харуулсан байгаагаас харахад нийт хүн амын дунд эмэгтэйчүүд илүү олон тоотой байдаг ч мэргэжлийн шалтгаанаар үхэгсдийн дунд эрчүүд эмэгтэйчүүдээс олон байдаг байна. Түүнээс гадна амь насаа алдсан нийт хүмүүсийн зонхилох хувийг цагаан арьст хүмүүс эзэлдэг гэх мэт олон сонирхолтой баримтуудыг та дараах инфографикаас олж мэдэх боломжтой юм.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү
0

0

0

0

0

0

0

0

nyamdorje
2011/04/06 at 12:25
sonirholtoil yum
bbbold_b
2011/04/06 at 12:32
balarsaaan minii mewrgejil baina sh deee end chin nisgegch geed
turuu_designer
2011/04/06 at 12:41
wowowiwiwiwiwiwwiowowwoow
Legend_king
2011/04/06 at 12:47
asia bs bn te :-)
muty
2011/04/06 at 12:51
sonini yumaa. MOngold bol hun bur l buhniig chadnashde. xa xa xa
chechnya
2011/04/06 at 13:24
tnks
doogii0118
2011/04/06 at 14:01
sonirholtoi
hishigee_0831
2011/04/06 at 14:29
:-x :-x :-x
TiberiiMarkus
2011/04/06 at 14:31
sonin l yum
exo
2011/04/06 at 15:41
Dajgui l yum..
BupyC
2011/04/06 at 15:57
tmra
2011/04/06 at 16:10
:-D
trojan08
2011/04/06 at 16:27
;-) ;-) ;-) ;-) ;-)
moochii
2011/04/06 at 17:12
;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)
OnSKy
2011/04/06 at 19:54
ayultai hezuu shu hunii nutagt
erxem_0505
2011/04/07 at 14:39
yun svrteen!!
sirusIP
2011/04/07 at 17:38
Хмм mongolchuud ll tgeed ene ajiliig nii hiideg shtee F**K :-?
hurlee_sun
2011/04/08 at 13:47
[color=000080][font=Comic Sans MS][size=medium][b]manaid esergeeree dee[/b][/size][/font][/color]
hulan_kkk
2011/04/08 at 14:29
:-o
Crunch
2011/04/08 at 19:30
aimar
shiji_batuka
2011/04/24 at 19:53
hmmmmmmmmmmm