Нислэг хооронд үнэгүй аялал санал болгодог 5 онгоцны буудал

5
0
86,099

Нислэг хоорондын зай урт байхад уйтгартай, хэцүү байдаг. Онгоцны буудал зорчигчдын ая тухыг бодож төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулдаг болжээ: дэлгүүрээр хэсэх, кафед хооллох, кино үзэх – энэ бүгдэд мөнгө үрнэ. Харин хоттой танилцах аялал бол үнэхээр сайхан боломж.

Зарим нэг онгоцны буудал зорчигчиддоо үнэгүй аялал зохион байгуулдаг болохыг танд дуулгахад таатай байна. Зүгээр ч нэг аялуулаад ч зогсохгүй шүү…

1. Сингапур. Чингийн онгоцны буудал

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 1

Нислэг хоорондын хугацаа: 5,5-24 цаг хүртэл

Шаардлагатай зүйл: паспорт, суудлын тасалбар, виз (хэрэв шаардлагатай бол)

Хэрхэн хамрагдах вэ: аялал эхлэхээс нэг цагийн өмнө дамжин суух танхимд байрлаж буй тусгай цонх дээр очиж бүртгүүлнэ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

2 аяллаас сонгох боломжтой – City Sights Tour (хотоор зугаалах) болон Heritage Tour (түүхэн дурсгалт газраар) зугаалах. Аялал 09.00-18.30 цагийн хооронд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг онгоцны буудлын сайт-аас үзнэ үү.

Юу үзэж харах вэ: Хятад хороолол, “Бяцхан Энэтхэг” хороолол, “Marina Bay” зочид буудал, “Gardens by the Bay”, “Эспланада” театр.

“Marina Bay” зочид буудал

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 3

Алсаас харахад аварга том усан онгоц шиг харагдах дээд зэрэглэлийн зочид буудал. “Усан онгоцны тавцан”-г үзвэрийн талбай болгосон, том усан бассейнтай.

Gardens by the Bay

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 2

Marina Bay зочид буудлын хажууханд 101 гектар талбайд британийн инженерүүд 18 аварга том моднуудыг босгосон юм. Моднуудын өндөр 25-50 метр хүрнэ. Шөнийн цагаар өнгө өнгийн гэрэл асах нь ид шидийн мэт харагдах ажээ.

“Эспланада” театр

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 4

Энэхүү барилгын шилэн дээвэрт 7000 гаруй шилэн барилгын материал оржээ.

Чанги онгоцны буудал өөр юу үнэгүй санал болгодог вэ?

  • Цэцэгт хүрээлэнгээр зугаалах буюу онгоцны буудалд 5 цэцэгт хүрээлэн байрлахаас гадна “эрвээхэйн хүрээлэн” бий.
  • Кино үзэх. 2 болон 3 дугаар терминалд кинотеатрууд 24 цагаар ажилладаг. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
  • 12 метрийн хаалттай уулаар гулгах. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

2. Сөүл. Инчоны онгоцны буудал

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 5

Нислэг хоорондын хугацаа: 3-24 цаг хүртэл

Шаардлагатай зүйл: паспорт, суудлын талон, виз, 10 долларын төлбөр

Хэрхэн хамрагдах вэ: интернэтээр бүртгүүлэх эсвэл бүртгэлийн цонх дээр бүртгүүлнэ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

1-5 цаг үргэлжлэх хэд хэдэн төрлийн аялал бий, өглөөний 08.00 цагаас эхлээд 15 цаг хүртэл зохион байгуулагдана. Тодорхой мэдээллийг эндээс авна уу.

Юу үзэх вэ: Кёнбоккун ордон, Инчон гүүр, Шинпо зах, Хэдон Ёнгунсаны хийд, Намсанголь Ханок тосгон, Гванггмёнгийн агуй ….

Кёнбоккун ордон

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 6

Чосоны эзэнт гүрний үеийн хамгийн том ордон байсан бөгөөд хааны гэр бүлийнхэн амьдардаг байжээ.

Хэдон Ёнгунсаны хийд

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 7

Далайн эрэг дээр байрлах тул үнэхээр сүртэй харагдана. Хийдэд ирсэн мөргөлчин чин сэтгэлээсээ сүсэглэж хүслээ хэлбэл заавал биелдэг ажээ.

Инчоны онгоцны буудал өөр ямар арга хэмжээг танд үнэгүй санал болгох вэ?

  • Цэцэгт хүрээлэнгээр зугаалах. Онгоцны буудалд нийт 7 цэцэгт хүрээлэн бий.
  • Солонгосын соёл урлагийн музей үзэх. Өглөөний 7-22 цаг хүртэл ажилладаг. Тус улсын соёл урлагийг харуулсан эртний үзвэрүүд байх ажээ.
  • Гар урлалын бүсээр зочлох. Энд та өөрийн гараар дэвүүр урлаж авч явж болно. Үндэсний жүжиг, концерт зэрэг тоглолтуудыг үзэж сонирхож болно. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
  • Шүршүүрт орох. Нислэг хооронд дэмий суухаар шүршүүрт орж сэргэж болно. Шүршүүрийн дагалдах хэрэгслийг танд үнэгүй санал болгоно.

3. Ататюркийн нэрэмжит Стамбулын онгоцны буудал

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 8

Нислэг хоорондын хугацаа: 6-24 цаг хүртэл

Юу шаардлагатай вэ: Turkish Airlines-ийн зорчигч, суудлын талон, паспорт

Хэрхэн хамрагдах вэ: аялал эхлэхээс хагас цагийн өмнө бүртгүүлсэн байх. Хэрхэн бүртгүүлэхийг та  эндээс харна уу.

Өглөөний 08:30-аас эхлээд 16:00 цагийн хооронд аялал явагдана. Аяллын тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

Юу үзэх вэ: Хөх сүм, Топканы ордон, Едикулийн ордон, Галатын цамхаг, Султанахметийн талбай, Таксимын талбай, Долмабахчийн ордон, Айя-Софья музей …

Хөх сүм

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 10

Стамбулд очсон хүн болгон заавал үзэх ёстой газрын нэг бол Хөх сүм.

Галатын цамхаг

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 9

Стамбул хотын эртний түүхийг өгүүлэх барилгыг 14-р зуунд барьжээ. Хотын өндөрлөг хэсэгт барьсан тул хотын аль ч өнцөг булангаас харагддаг байна.

Долмабахчийн ордон

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 11

Барокко хэв маягаар барьсан тансаг ордонд тооцогдоно. Европын засгийн газрын орднуудтай өрсөлдөхүйц хэмжээний архитектурын бүтээл ажээ.

4. Доха хот, Катар. Олон улсын онгоцны буудал

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 13

Нислэг хоорондын хугацаа: 5 цагаас дээш

Шаардлагатай зүйл: суудлын талон, виз, паспорт

Хэрхэн хамрагдах вэ: Аялалд хамрагдахын тулд бүртгүүлнэ. Аялал эхлэхээс 2 цагийн өмнө бүртгэл эхэлж, 1 цаг 15 минутын өмнө бүртэл дуусна. Өөрийн биеэр дугаарлаж бүртгүүлэх бөгөөд нэг аялал 22 хүний суудалтай.

Өдөрт 4 удаагийн аялал зохион байгуулагдана, өглөөний 08.00 цагаас оройн 22 цагийн хооронд аялал явдаг ажээ. Нэг аяллын үргэлжлэх хугацаа 2 цаг 45 минут. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Юу үзэх вэ: Исламын урлагийн музей, Катарын соёл урлагийн тосгон, хуучин зах, “Катарын эрдэнэс”.

Исламын урлагийн музей

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 12

Исламын архитектурын эртний хэв маягийг агуулсан энэхүү музей Дохагийн эрэг дээр байрладаг. Исламын урлагийн шилдэг бүтээлүүдийг энд дэлгэн тавьжээ.

Катарын эрдэнэс

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 14

Хиймэл арал дээр боссон хороолол. Хэдэн арван тэнгэр баганадсан барилгууд, вилла, тансаг зочид буудал, том том дэлгүүрүүд, үнэтэй ресторанууд байрлах ажээ.

Катарын соёл урлагийн тосгон

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 15

Персийн булангийн эрэг дээр энэхүү тосгон байрладаг. Театр, кинотеатр, уран зургийн галерей гээд соёл урлагийн бүхий л төрөл энд байх ажээ.

5. Солт-Лейк сити, АНУ. Олон улсын онгоцны буудал

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 16

Нислэг хоорондын хугацаа: 2 цагаас дээш

Шаардлагатай зүйл: паспорт, виз

Хэрхэн хамрагдах вэ: урьдчилсан бүртгэлгүйгээр аялалд оролцож болно. Аялал зохион байгуулах тодорхой цагийг 1 болон 2 дугаар терминалд байрлах мэдээллийн цэгээс авч болох бөгөөд урьдчилан бүртгүүлэхийг хүсвэл сайтаар хандана уу.

Аялал өглөөний 9 цагаас оройн 19 цагуудын хооронд явагдана, мэдээллийг эндээс авна уу.

Юу үзэх вэ: Тэмпл сквэр талбай болон Солт-Лейк сүм

Тэмпл сквэр талбай болон Солт-Лейк сүм

Таны нислэг хооронд үнэгүй аялал санал болгох 5 онгоцны буудал 17

Мормончуудын барьсан том сүм нь Солт-Лейк хотын түүхэн дурсгалт газарт тооцогддог.

Онгоцны буудлаас зохион байгуулж буй үнэгүй аялалд хамрагдахдаа дараах зүйлийг урьдчилан тодруулахыг хичээгээрэй:

  • Транзит визтэй ч хот руу орж болох эсэхийг элчин сайдын яамнаас урьдчилан тодруулах
  • Үнэгүй аяллын санал болгож байгаа үзвэрүүдийн тасалбар авахад нэмэлт төлбөр төлөх эсэх
  • Үнэгүй аяллын үеэр хоол нь үнэтэй байх тул та энэ асуудлыг урьдчилан бэлдсэн байх
  • Ихэнх аялал ачаатай явахыг зөвшөөрдөггүй тул ачаагаа хэрхэх талаар урьдчилан бэлдсэн байх
  • Аяллын суудал хязгаартай тул эрт бүртгүүлэх
  • Таны онгоц нисэхээс нэг цагийн өмнө аяллаасаа ирсэн байх.

Хэрвээ та хамгийн хямд үнэтэй, найдвартай тийз борлуулагч компани хайж байгаа бол Air Expert компанийг сонгоорой

http://airexpert.mn

https://www.facebook.com/AIREXPERT.MN

Дэлхийн хамгийн хямд үнэтэй авиа компаниудын жагсаалт 1

26
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/27 at 21:02

    Солонгосоор дамжин өнгөрөх нислэгээр очиод Инчоны онгоцны буудалаас Сөүл ороод оргоод харлаж болдог болов уу.

  2. Зочин

    2016/10/28 at 12:10

    bayarlalaa ih saihan medee baina. solongost damjin ongorohoor ochood harlasan hun baijil baidag gehdee hamag yumaa kamerjuulaad suuliin uyed yamar baigaan boldoo

  3. Зочин

    2016/12/28 at 05:40

    Istanbul Incheon 2-iin unegui toureer ayalj baisan iim goyoor bichej taniltsuulah sanaa turuugui um baina, bayarlalaa, daraa uur zamaar nisehdee busdaar n’uilchluulne ee, bayarlalaa,

  4. ЦОГОО

    2017/06/03 at 12:23

    МОСКОВ ЫН ДОМОДОЕВЫН ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР 24 ЦАГ БАЙЖ БОЛОХ БОЛВУУ НИСЛЭГ МААНЬ 24 ЦАГЫН ДАРАА БАЙНА

  5. Зочин

    2018/06/04 at 10:50

    Москва Домодедово 24 цаг байж болдог. Харин аялал зугаалга байхгуйдээ. Оороо л з/б шуудээ виза шаардлагагуй учир гараад ороход болно.
    Со-д бол монгол хунийг тусад нь ороонд байлгаж байгаад дараагийн онгоцонд чинь суулганадаа. Харлах бодолтой бол буруу даа, бусаддаа хаалт болно, тэгээд ч б/б чинь хураах биз.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.