Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ?

0

Наргүйгээр бид амьдралаа төсөөлж чадахгүй. Нар мандаж, жаргаж байгаа тэр л агшинг бид хараад хараад ханаж чадахгүй. Өөр бусад гаригууд дээр нар хэрхэн мандаж, жаргадаг бол гэж та урьд өмнө нь бодож байсан уу? Рон Миллерийн хэдэн арван жилийн нөр их хүч хөдөлмөрөөр бүтсэн уг зургууд бидэнд тэрхүү төсөөллийг харуулж чадсан юм.

Таныг өөр бусад гаригуудад нар хэрхэн мандаж, жаргаж байгааг харуулах аялалд урьж байна.

Буд

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 1

Нарнаас 60 сая км-ийн зайд оршино. Энэ нь Дэлхий Нарны хоорондын зайн 39%-тай дүйцэх бөгөөд Буд гариг дээр нар 3 дахин хурц тусна.

Сугар

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 2

Сугар гаригаас Нар “дөнгөн данган” л харагдана, гаригуудын хоорондын зай 108 сая км (Нарнаас дэлхий хүртэл зайны 72%). Сугар гаригийн өтгөн хийн үүлнээс болж бороо орох гэж байгаа манай үүл шиг л нар харагдахгүй.

Ангараг

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 3

Улаан нүдэн гариг Нарнаас 230 сая км зайд оршино, энэ нь Дэлхий болон Нар хоёрын хоорондын зайнаас 1,5 дахин их гэсэн үг.  Ангараг гариг дээр Нар харагдахгүй байгаа шалтгаан нь хол орон зай бус харин агаарт дэгдэж байгаа тоосны салхинаас болж байгаа ажээ.

Бархасбадь

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 4

Европын дээр байрлах нэгэн хиймэл дагуулаас авсан зургаас харахад Бархасбадь болон Нар ингэж харагдана. Хоорондын зай нь 779 сая км (Дэлхий болон Нар хоёрын хоорондын зайнаас 5,2 дахин их гэсэн үг). Атмосферийн давхаргыг нэвтлэн нар гэрэлтэхдээ Бархасбадийн бүслүүрийг улаан туяатай болгох ажээ.

Санчир

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 5

Бидний хамгийн их мэдээлэл цуглуулсан гариг болов уу. Нар болон Санчирын хоорондын зай 1,5 тэрбум км буюу бидний дэлхийтэй харьцуулахад 9,5 дахин хол зайд оршино. Усны кристал, хий зэргээс болж гайхамшигтай олон од гэрэлтэж байгаа мэт харагдана.

Тэнгэрийн ван

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 6

Тэнгэрийн ван Нарнаас 2,8 тэрбум км-ийн зайд орших тул энд нарны халуун дулаан илч огт байхгүй.

Далай ван

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 7

Нарнаас 4,5 тэрбум км зайд оршино, Дэлхийгээс 30 дахин их хол зайд оршдог гэсэн үг юм. Том  тоосны гейзер, хийнээс болж нар энд бяцхан од шиг л харагдана.

Дэлхий ван

Бусад гаригууд дээр нар мандаж байгаа нь яаж харагддаг вэ? 8

Алс хол гэрэлтэх жижигхэн цэг – хамгийн алс хол орших гаригаас нар ингэж л харагдана. 6 тэрбум км-ийн зайд орших Дэлхий ван дэлхийгээс 1600 дахин бүүдгэр хэдий ч бүтэн Сарны гэрлээс биднийг бодвол 250 дахин тод гэрэлтэй байна.

63
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Davaadorj Serod

    Davaadorj Serod

    2016/07/25 at 20:59

    Сугар гариг галт уултай юм уу даа.Олон зуун сая жилийн дараа дэлхий шиг амьдралтай болж болох болуу?

  2. ARTIST

    2016/07/25 at 21:04

    Sanchir garig uzesgelentei ymaa

  3. Зочин

    2016/07/25 at 21:19

    Санчир гариг дээр үүл зуржээ. Агаар мандал байгаа юм шиг.

  4. Otgonchuluun Ganhuyag

    Otgonchuluun Ganhuyag

    2016/07/25 at 21:29

    aimshigtai yumaa

  5. Dawaa Enji

    Dawaa Enji

    2016/07/25 at 21:38

    Yu we zugnult kino shig yum u

  6. Gansukh Dash

    Gansukh Dash

    2016/07/25 at 21:42

    Delhii nar 2 iin hoorondiin zai 153 saya km orchim yum bn.

  7. түвшн

    2016/07/25 at 22:36

    Сонирхолтой л юм

  8. А. Төрболд

    А. Төрболд

    2016/07/25 at 22:39

    Б. Маралгуа сс хийгэд өг баярлалаа

  9. Injoker

    2016/07/25 at 23:45

    Sanchir angarag 2 deer amidral bi bolj boloh yum bn

  10. erdene ochir

    2016/07/25 at 23:56

    Hiin avarguud deer ymar bol
    Barhasbadi, Sanchir, Tengeriin van, dalai vand

  11. u

    2016/07/26 at 00:11

    Uguil boluu

  12. Ganchimeg Gankhuyag

    Ganchimeg Gankhuyag

    2016/07/26 at 09:26

    Сонирхолтой мэдээлэл байна . Баярлалаа

  13. Доржоо

    2016/07/26 at 10:09

    Европын дээр байрлах нэгэн хиймэл дагуул гэнэ үү? Биш дээ. Бархасбадийн Europa дагуулийг тойрч байгаа хиймэл дагуул шүү дээ

  14. Доржоо

    2016/07/26 at 10:12

    Европын дээр байрлах нэгэн хиймэл дагуул гэнэ үү? Биш дээ. Бархасбадийн Europa дагуулыг тойрч байгаа хиймэл дагуул шүү дээ

  15. Б. Баттулга

    Б. Баттулга

    2016/07/26 at 15:10

    Nar mandg ymu te

  16. hehehaha

    2016/07/26 at 19:16

    hen ene zurguudiig avsan be sugar garagt haluun lava dund hen zurag avdiin bugd evluuleg

  17. hehehaha

    2016/07/26 at 19:18

    za minii buruu

  18. Зочин

    2016/07/26 at 19:57

    Буд гараг дээр нар 3 дахин тод гэрэлтэнэ гэсэн мөртлөө шөнийн тэнгэрийн одод харагдаад бна. Арай л худлаа бна аа.

  19. Dr

    2016/07/27 at 12:26

    Yamar Gaihamshigtai haragddag yum be, bayarlalaa xopom.com

  20. Зочин

    2016/07/27 at 19:27

    сугар яг там шиг харагдаж байна да

  21. erhemee

    2016/07/27 at 22:01

    dalai van, tengeriin van, barhasbadi garag deer ni bish bna shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *