Нөхрөөсөө салснаас хойш Анжелина Жолигийн хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн болон яагаад тэр одоо өмнөхөөсөө илүү сайхан харагдах болсон бэ?

0

Анжелина Жолигийн хувцаслалт энгийн мөртлөө хээнцэр харагддаг. Түүний сонгосон костюм нь бүхий л цаг үед тохирохоор: 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч тэр – моодны хэрэглээнээс хасагдаагүй байх вий. Түүний өмсөж хэрэглэж байгаа зүйл нь дизайнерын үнэтэй зүйл байх хэдий ч эмэгтэй хүн болгон ашиглаж болох хэв маяг юм. Адил төстэй загварын хувцас масс маркетад зарагдаж байдгийг танд хэлье.

Брэд Питтээс салахаас өмнө Анжелинаг хэв маягийг бүрдүүлэгч хэмээдэг байлаа, гэхдээ сүүлийн үед түүнийг арай өөрөөр хувцаслах болсныг бид анзаарсан юм. Нийтлэлийн дундаас хойш бид танд ойлгомжтойгоор харьцуулж харуулах болно.

© Abaca / East News, © IMP FEATURES / East News

“Хээнцэр” – Анжелина Жоли яаж хувцасладаг вэ гэдэг асуултад ганц үгээр ийн хариулж болох юм. Сонгодог загварын хувцсыг чадварлагаар хослуулж өмсдөг тул бидний өмнө загварын хатан хаан шиг л харагддаг. Түүний мэдэлд улаан хивсний ёслолоор өмсөх загварыг бүрдүүлэх бүхэл бүтэн загварын мэргэжлийн баг ажилладагт гол нууц оршдоггүй ажээ.

© Ralph, PacificCoastNews / East News, © ROMA / MEGA / East News

Хүүхдүүдтэйгээ зугаалж байхад, дэлгүүр хэсэж байхад таарсан папараццийнхан түүний хувцасны сонголтод ямар нэгэн алдаа мадаг огт олж чадахгүй байгаа юм. Магадгүй он жил өнгөрөх тусам түүний мэдрэмж улам их хөгжиж байгаатай холбоотой байж болно. Түүний эцсийн сонирхлыг дүгнэж хэлэх юм бол тэр хар өнгөнд дуртай нэгэн. Тэрээр Total black төрхийг бусад загвараас илүү эрхэмлэдэг нь илт.

© MEGA / Mega Agency / East News, © Rachpoot / MEGA / Mega Agency / East News

Хар өнгөнөөс татгалзахаараа тэр цайвар шаргал эсвэл зөөлөн бор өнгөнд шилжинэ.

© East News, © East News

Жүжигчин бүсгүй хурц өнгөний сонголт маш ховор хийдэг. Ихэвчлэн хэв маягийг тодосгох байдлаар л хурц өнгө сонгоно, жишээ нь цүнх, улаан өнгийн уруулын будаг эсвэл хумсны будгаар.

© Ernesto S. Ruscio / Getty Images

Анжелина хувцаслалтад хурц өнгө сонгосон тохиолдол мэдээж бий. Жишээ нь, “Maleficent: Mistress of Evil” киноны сурталчилгааны үеэр жүжигчин эрвээхэйг санагдуулам Givenchy-гийн ягаан өнгийн даашинзтай ирж зургаа даруулж байжээ. Түүний өмссөн шулуун загварын хар өнгийн нарийн өмд, завь загварын туфлиэр мартагдашгүй хэв маягийг бүрдүүлсэн юм. Энэ нь түүний баримталдаг дүрмээс гажсан цорын ганц тохиолдол гэж хэлж болохоор: Жоли даруухан, бас төв гэхдээ хээнцэр загварыг эрхэмлэдэг хүн.

© AdMedia / SIPA / East News, © MEGA / East News, © IPA / MEGA / East News

Анжелина Жоли сүүлийн үеийн улаан хивсний ёслолоор цагаан, хар эсвэл зөөлөн өнгийн гоёмсог даашинзаар гоёх болжээ.

© AFP / East News, © AA / ABACA / East News

Зузаан материалаар хийсэн төв загварын даашинзыг албан ёсны арга хэмжээний үеэр өмсдөг. Тэрээр олон услын байгууллагын хурлын индэр дээр гарахдаа энэ л хэв маягийг баримталдаг юм.

© Coleman-Rayner / East News, © AFP / East News, © PacificCoastNews / East News

Мөн өмдтэй хослолууд өмссөн ч үзэсгэлэнтэй харагдаж чадна.

© Snorlax / MEGA / Mega Agency / East News, © ABACA / Abaca / East News

Түүний загварын нууц юунд оршино вэ? Жоли оёдол, өнгө, материалын хувьд адил төстэй хувцас (дээд хоёр жишээг харьцуулж хараарай) сонгож авдаг. Загварын хувьд гэвэл ихэнхдээ сонгодог хэв маягийн. Сонгодог загварыг өөр хооронд нь хослуулахад амар, цаг хугацаагаар ч шалгарч үлдэнэ. Давуу тал – юу өмсөх вэ гэж толгой өвдөхгүй.

Энэ нь Марк Цукербергийн бараг өдөр болгон өмсдөг саарал өнгийн футболктой л адил төстэй зүйл. Тархиа өчүүхэн ч гэсэн зүйлд ачааллаж эрч хүчийг дэмий зүйлд зарахгүй байхыг зорьж байгаа нь тэр. Мэдээж алдартай жүжигчин бүсгүй өдөр болгон саарал өнгийн футболктой яваад байж болохгүй. Кинонд тоглоно, нийтийг хамарсан сайн санааны үйлсэд xүчин зүтгэнэ, үүний хажуугаар зургаан хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ – түүнд өөрт гаргах чөлөөт цаг тун ховор.

© ABACA / Abaca / East News, © MEGA / Mega Agency / East News

Анжелина хүүхдүүдтэйгээ маш ойр дотно харьцаатай. Хүүхдүүддээ илүү их цаг гаргахыг хичээдэг, хүүхдүүд нь ээжтэйгээ цуг улаан хивсний ёслолд ч хүрэлцэн ирэх дуртай. Том охинтойгоо заримдаа хувцсаа сольж өмсөх ч тохиолдол гарна.

© picture alliance / Luiz Rampelot / East News, © APEX / MEGA / East News, © Snorlax / MEGA / Mega Agency / East News

Албан ёсны уулзалт, дэлгүүр хэсэх, нохойгоо салхилуулж байхдаа ч Анжелина Жоли үзэсгэлэнтэй харагдаж чаддаг. Үүгээр бахархахаас өөр яах вэ?

Жүжигчний хувцас сүүлийн үед хэрхэн өөрчлөгдсөнийг танд сонирхуулахыг хүссэн юм. Түүний загварт адил төстэй зүйл их бий. Гэхдээ ялгаа байгаа, даанч хүмүүс тэр болгон ялгааг нь олж харахгүй болов уу.

© ADMEDIA / SIPA / East News, © Hahn-Nebinger-Genin / ABACA / East News, © Lia Toby / WENN.com / agefotostock / East News

Урт ухлаадастай хар даашинзуудыг хараарай. Эхний хоёрыг жүжигчин бүсгүй нөхөр Брэд Питтээсээ салаагүй байхдаа албан ёсны арга хэмжээн дээр өмсөж ирсэн юм. Гурав дахийг нь нөхрөөсөө салсны дараа сонгожээ.

© Luiz Martinez / Broadimage / East News, © Andy Kropa / Invision / AP / East News

Шал хүртэл урттай, задгай мөртэй, зөөлөн өнгөтэй – эдгээр гоёлууд адилхан мэт. Гэхдээ загварыг нь сайтар ажиглавал эрс ялгаа мэдэгдэнэ.

© East News, © Sthanlee Mirador / Sipa USA / East News

Хоёр даашинз хоёулаа гоёмсог. Зүүн гар талын даашинзын нэг мөр ил гарсан, харин хоёр дахь нь хоёулаа ил гарчээ. Гэхдээ эдгээр гоёлын чимэг нь ялгаатай. Баруун гар талын гоёлын даашинзны үсэрхэг чимэглэл нь түүнийг үнэхээр зэрлэг харагдуулах ажээ.

© AP / East News, © Evan Agostini / Invision / AP / East News

Дээр зураг дээр харуулсан өмдтэй хослолууд бас л ялгаатай. Өмдийг арын урт хормойгоор гайхалтай тодосгож өгч чаджээ.

© Gregorio T. Binuya / Everett Collection / East News, © AP / East News, © Denette Nathan / CP / ABACA / East News

Төгсгөлд нь – 2 хар даашинз. Жүжигчинд аль нь илүү зохисон байна?

Анжелина Жолийг загварын хатан хаан гэж нэрлэж болох уу?

2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *