Биед хуримтлагдсан шингэнийг гадагшлуулж, хаван бууруулахад туслах байгалийн гаралтай 10 бүтээгдэхүүн

3

Биед шингэн хуримтлагдсаны улмаас хөл, биеэр хавагнаж өвчний таагүй мэдрэмж төрүүлдэг.

Биед шингэн хуримтлагдаж байгаа нь хавангаар илэрнэ. Хаван нь ямар ч шалтгаантай байж болох юм. Бид энэ удаад гэрийн нөхцөлд хаван буулгах бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ.

Хаван нь өвчний таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна үе мөчийг хөшүүн болгох, цусны даралтыг нэмэгдүүлэх, мөн жин нэмэгдэхэд нөлөөлдөг.

Хавагнах шалтгаан маш олон, жишээ нь эмийн гаж нөлөө, идэвхгүй амьдралын хэв маяг, давсны хэт их хэрэглээ, амин дэмийн дутагдал, бохирдолтой орчин, хэт халуун агаар, оршин суугаа газар нь далайн түвшнөөс хэт өндөр байх зэрэг нөлөөлнө.

Мөн биед шингэн хуримтлахад дотоод хүчин зүйлүүд ч нөлөөлдөг. Жишээ нь цусны эргэлт удаашрах, бамбай булчирхайн асуудлууд, судас, элэгний өвчлөл, харшил, жирэмслэлт, цусны өндөр даралт, стресс, шингэний дутагдалд орох, мөн зүрх, бөөрний өвчлөлөөс шалтгаалж болно.

Хаван бууруулахад нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнүүд

Бүтээгдэхүүн 1: Сонгино

Сонгино судасны хана цэвэрлэхээс гадна шээс ялгаруулалтыг идэвхжүүлдэг, үүний үр дүнд бөөрөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Дунд зэргийн сонгино арилгаад 4 стакан усанд хийж буцалгаарай. Бага зэргийн давс нэмээд уусмалыг хэдэн өдрийн турш өдөрт гурван удаа ууна.

 

Бүтээгдэхүүн 2: Яншуй

Биед хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулахад үр дүнтэй нөлөө үзүүлэх ногоо юм. Аяга усанд хэдэн цайны халбага хатаасан яншуй хийж буцалгана. Ус буцалсны дараа 10 минут хандалж орхино, хандыг өдөрт гурван удаа уух юм. Цайг илүү амттай бөгөөд үйлчилгээг илүү үр дүнтэй болгохын тулд нимбэг нэмж болно.

 

Бүтээгдэхүүн 3: Алимны уксус

Алимны уксус нь биед хуримтлагдсан натриг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Натри нь биед илүүдэл шингэн хуримтлагдахад нөлөөлдөг бодис тул энэ тохиолдолд алимны уксус үнэхээр үр дүнтэй бүтээгдэхүүн хэмээгддэг. Нэг цайны халбага алимны уксусыг аяга усанд хийж сайтар хутгаад өдөрт хоёр удаа хувааж ууна.

Илүү үр дүнтэй болгохыг хүсвэл цайны халбагаар биш нэг хоолны халбага алимны уксусыг стакан усанд хийж ууж ч болох юм. Мөн алимны уксустай усанд хөлөө 10 минут дүрвэл ядаргаа тайлдаг байна.

Хаван бууруулж, хөлийн эвгүй үнэрээсээ ч салах боломжтой.

 

Бүтээгдэхүүн 4: Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүс нь хаван бууруулахаас гадна биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Хэдэн хоолны халбага нимбэгийн шүүсийг бүлээн усанд хийж хутгана. Зөгийн балаар амталж ч болох юм. Өдөр болгон хэдэн хоногийн турш уугаарай.

 

Бүтээгдэхүүн 5: Цангисын шүүс

Энэ жимсний шүүс нь биеэс шээс хөөх үйлчилгээтэй, кальци, кали болон магнийн өндөр агууламжтай юм. Өдөр болгон нэг аяга чихэргүй цангисын шүүс уух эсвэл эмчийн заавраар шахмал бэлдмэлийг хэрэглэж болно.

 

Бүтээгдэхүүн 6: Багваахай цэцэг

Багваахай цэцэг нь шээс ялгаруулалтыг дэмждэг болохыг эрдэмтэн судлаачид баталсан. Мөн натрийн хэмжээг бууруулах тул хавангийн үед үр дүнтэй. Багваахай цэцэг нь кали, магнигаар баялаг тул гэдэс дүүрэхээс ч урьдчилан сэргийлнэ.

Нэг цайны халбага хатаасан багваахай цэцгийг аяга бүлээн усанд хийж 10 минут орчим буцалгана, хөргөж шүүгээд өдрийн турш хэд хэдэн аягаар ууна.

Мөн багваахай цэцгийн шахмал бэлдмэлүүдийг ч хэрэглэж болно, гэхдээ заавал эмчийн заавраар хэрэглэх ёстойг бүү мартаарай. Ялангуяа багваахай цэцэг нь өөр бусад төрлийн эмийн үйлчилгээг сулруулдаг тул заавал мэргэжлийн эмчийн заавраар хэрэглэнэ.

 

Бүтээгдэхүүн 7: Гоньдны үр

Шээс хөөх хүчтэй үйлчилгээ үзүүлдэг тул бөөрний илүүдэл ус, натриг биеэс хөөх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Бие махбодид хорт бодис хуримтлахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг байна.

Нэг цайны халбага гоньдны үрийг стакан бүлээн усанд хийж буцалгаад 10 минут тагтай нь хандалж орхино. Хандыг шүүгээд өдөрт 3 удаа уугаарай.

 

Бодис 8: Эпсом давс

Эпсом давстай ванн гэдэсний дүүрэнг арилгахын зэрэгцээ биед хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулахад нөлөөлнө. Шингэнтэй цуг хуримтлагдсан хорт бодис гадагшлах тул бие махбодийг эрүүлжүүлэх ажээ.

Ванн нь сэтгэл санаа тайвшруулдаг. Таны хийх зүйл гэвэл – хоёр аяга Эпсом давсыг бүлээн устай ванндаа хийж уусгаад 15 минут хэвтэх. Долоо хоногтоо гурван удаа ийм давстай усанд хэвтээрэй.

 

Бүтээгдэхүүн 9: Хатаасан халгаа

Биеэс шээсийг хөөдөг тул илүүдэл шингэн биед хуримтлагдахаас сэргийлнэ. Нэг цайны халгааг аяга бүлээн усанд хийгээд 10 минут хандална. Шүүгээд өдөрт хэд хэдэн аягаар ууна.

 

Бүтээгдэхүүн 10: Эфирийн тос

Эфирийн тос нь биед хуримтлагдсан шингэнийг гадагшлуулахад маш их үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг. Анхилуун үнэртэй тос нь тунгалгийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар шээсийг хөөдөг байна.

Бүлээн устай ваннд дурын эфирийн тосыг 20 дуслаар дусаагаад, 10 минутаар долоо хоногт 3 удаа хэвтээрэй. Илүү үр дүнд хүрэхийн тулд нохойн хошуу, герань болон кипарисийн эфирийн тос ашиглаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Byambatsogt Chuluunbaatar

    Byambatsogt Chuluunbaatar

    2019/11/08 at 19:16

    Enhee Ch

  2. Tsetsegee

    Tsetsegee

    2019/11/09 at 11:55

  3. Tsetsegee

    Tsetsegee

    2019/11/09 at 11:55

  4. Tsetsegee

    Tsetsegee

    2019/11/09 at 11:55

  5. Tsetsegee

    Tsetsegee

    2019/11/09 at 11:55

  6. Tsetsegee

    Tsetsegee

    2019/11/09 at 11:55

  7. Tsetsegee

    Tsetsegee

    2019/11/09 at 11:55

  8. Tsetsegee

    Tsetsegee

    2019/11/09 at 11:55

  9. New Flower

    New Flower

    2019/11/09 at 16:22

    Дэлгэржаргал Г.

  10. Ochirbat Altantuya

    Ochirbat Altantuya

    2019/11/10 at 09:26

    Мацаг

  11. Сувд-Эрдэнэ Э.А

    Сувд-Эрдэнэ Э.А

    2019/11/10 at 14:12

    Munkhbat Yanjindulam

  12. Ганзориг Бэрцэцэг

    Ганзориг Бэрцэцэг

    2019/11/10 at 16:49

    Ulziisaikhan Lhagvasvren

  13. Нмн

    Нмн' Дарь Намуун

    2019/11/11 at 07:45

    Badamhorloo Dagvadorj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *