Сарын тэмдгийн үеэр идэж болох 6 хоол хүнс болон идэж болохгүй 4 хоол хүнс. Эдгээрийг эмэгтэй хүн бүр мэдэж байх ёстой!

2

Эмэгтэйчүүдийн хоол тэжээл сарын тэмдгийн үеэр өөрчлөгдөх шаардлага гардаг бөгөөд дааврын хэлбэлзэл цорын ганц хүчин зүйл биш юм. Тэд давхар чухал эрдэс бодис болон витаминаа цус алдах үеэр алддаг байна. Эдгээр алдсан зүйлсийг эргэж нөхөхийн тулд, мэргэжилтнүүд сарын тэмдгийн үеэр дараах тэнцвэрт байдлыг хангасан хоолны дэглэмийг баримтлах ёстой гэж зөвлөж байна. Тодорхой бүтээгдэхүүнүүд эрүүл элементүүдийг нөхөн сэргээх болон булчин татаж өвдөх, хавагнах, толгой өвдөх, дотор муухайрах, бас ядрах зэргээс сэргийлэхэд тусалдаг.

Бид эмэгтэйчүүддээ зориулан сарын тэмдгийн үеэр идэж болох болон идэж болохгүй хоол хүнсний талаарх мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Сарын тэмдгийн үеэр идэж болох хоол хүнс

1. Брокколи

Төмөр бол сарын тэмдгийн үеэр цус алдахтай зэрэгцэн хамгийн их алддаг эрдэс бодис юм. Брокколи энэ алдагдлыг нөхөхөд тусална. Төмрөөс гадна брокколи нь ширхэглэг, магни, бас калигаар баялаг бөгөөд эдгээр нь хэвлий хийгээр дүүрэхээс сэргийлэх, хоол боловсруулах үйл ажиллагааны асуудлыг шийдэх болон булчин чилж өвдөх үед булчинг амраах ач тустай.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Гадил

Гадилыг сарын тэмдгийн үеэр амттаны оронд идэж болно. Энэ жимс кали, магни бас ширхэглэгээр баялаг. Эдгээр нь хэвлийн гүрвэлзэх хөдөлгөөнийг тогтворжуулж, туулгахаас сэргийлэх, бас цатгалан мэдрэмжийг төрүүлнэ.

© Depositphotos.com

 

3. Хар шоколад

Хэрэв та илүү их шоколад идмээр санагдаж байвал хар шоколад идээрэй. Найрлагандаа олон төрлийн эрүүл эрдэс бодисууд болох төмөр, магни, антиоксидантууд, бас флаванолуудыг агуулдаг. Үр дүнд нь цусны урсгал сайжирч, цусны судсыг тайвшруулна. Мэдээж хэрэг хар шоколад ааш занг давхар тогтворжуулна гэдгийг санаарай.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Сальмон загас

Сальмон загасыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй, яагаад гэвэл найрлагандаа омега-3 тослог хүчлийг агуулдгаас гадна уургаар баялаг. Сальмон загасыг сарын тэмдгийн үеэр идсэнээр үрэвслээс сэргийлж, булчин чилж өвдөхийг болиулаад зогсохгүй, сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулна.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

5. Цагаан гаа

Цагаан гаа үрэвслийг хяналтандаа байлгахад ач тустай боловч, давхар сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг намдаахад тусална. Шинэхэн цагаан гааг цайндаа хийж уух юм бол хэвлий хэсгээр тав тухгүй санагдах мэдрэмж арилна.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

6. Жүрж болон нимбэг

Илүү их жимс идэж, витамины хэрэглээгээ өсгөж, сарын тэмдгийн үеэр сахарын хэрэглээгээ багасгах нь чухал. Исгэлэн жимснүүд сайн нөлөөтэй. Витаминаас гадна найрлагандаа асар их ширхэглэг болон ус агуулдаг бөгөөд эдгээр нь таны биеийг чийгшүүлж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Түүгээр ч зогсохгүй исгэлэн жимснүүд дотор муухайрах болон бусад сарын тэмдэгтэй холбоотой зовиурыг арилгахад сайнаар нөлөөлнө.

© Alina Karpenko / unsplash © Julia Zolotova / unsplash

 

Сарын тэмдгийн үеэр идэж болохгүй хоол хүнс

1. Сүү

Хэрэв танд байнга булчин чилж өвдөх болон хэвлий хэсгээр чинь өвдөлт мэдрэгдэж байвал, та сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Сүү нь найрлагандаа лактоз, хэд хэдэн төрлийн сахар агуулдаг бөгөөд эдгээр нь хоол боловсруулахад хүндрэл учруулдаг байна. Дээрээс нь лактозоос болоод хэвлий хийгээр дүүрэх, гэдэс өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болно – эдгээр нь сарын тэмдгийн үед таны биед аль хэдийнээ илэрсэн байна.

 

2. Чихэр болон амттан

Таны дуртай амттан магадгүй таны ааш занг дээрдүүлж болох ч, хэвлий хийгээр дүүрэх, бас үрэвсэл явагдахад хүргэж болно. Яагаад гэвэл эдгээр нь найрлагандаа боловсруулсан сахар агуулдаг. Таны бие хэдийнээ хангалттай хэмжээний цус болон чухал эрдэс бодисуудыг алдсан байна. Энэ нөхцөлд сахар, сахар орлуулагч хэрэглэхийн оронд сахарыг байгалийн гаралтай жимснээс авч, орлуулан хэрэглэх хэрэгтэй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

3. Кафейн

Судалгаагаар кафейнд агуулагдах бодис сарын тэмдгийн хугацааг зарим үед уртасгадаг болохыг олж тогтоосон байна. Тэр ч бүү хэл сарын тэмдэг ирэх өдрийг хойшлуулж, аменоррой болгох эрсдэлтэй байдаг аж. Дээрээс нь кафейн нь сарын тэмдгийн өмнөх үеийн хам шинжийг өсгөдөг. Энэ нөхцөлд та сарын тэмдэг ирэхээс өмнө кофе ууж огтхон ч болохгүй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Халуун ногоотой хоол хүнс

Халуун ногоотой хоол хүнс идсэнээр үр дүнд нь ходоод гэдсийг хямрааж орхидог. Хэдий тийм ч гэлээ, хэрэв та ухаалгаар сонголт хийвэл, зарим халуун ногоонууд сарын тэмдгийн үеэр таны биед хэрэгтэй байдаг. Жишээ нь шинэхэн улаан чинжүү үрэвслийн эсрэг нөлөөтэй байдаг бол, гүргэм хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулдаг.

© Depositphotos.com

Та өөр бусад сарын тэмдгийн үеэр идэж болох болон идэж болохгүй хоол хүнсний талаар мэдэх үү? Аль бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэггүй вэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

66
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *