Гэр доторх агаар гаднах орчны агаараас ч илүү бохирдолтой байдгийг судалгаагаар олж тогтоожээ!

2

“Агаарын бохирдол”-ын талаар эхлээд сонсох үед, магадгүй таны толгойд хамгийн түрүүнд гэр хорооллын болон машины утаа орж ирдэг байх. Хэдий тийм боловч гадна орчны агаар бохирдолтой байдгийн адилаар, гэр доторх агаар ч бас ялгаагүй аюултай байдаг байна. Тийм ээ, та зөв уншсан. Байшин, ажлын газар эсвэл фитнес заал доторх агаар гадна орчны агаараас ч илүү аюултай байж болно.

Бид та бүхэнд дээрх асуудлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлээрэй хэмээн анхааруулж байна.

Судалгаанаас харахад, дотор агаар гадна орчны агаараас илүү бохирдсон байх боломжтой гэнэ. Хүмүүсийн 90% орчим нь гэр, сургууль, ажлын байр эсвэл хувийн болон олон нийтийн газар байх нь хамаагүй, ямар ч байсан дотор амьдардаг хэмээн тодорхойлсон байдаг аж.

Таны байшин доторх агаар ихэнхдээ гадна орчны бохирдолтой холигддог, тухайлбал нэг хэсэг нь үйлдвэрийн машинууд байдаг бол, хоёр дахь хэсэг нь доторх бохирдуулагч бодисууд буюу барилгын материал, тавилга, бас цахилгаан хэрэгслийн дулаан ялгаруулалт болон шаталтын эх сурвалжууд байдаг гэнэ. Чийгшүүлэх, цэвэрлэх бүтээгдэхүүнүүд болон химийн гаралтай бодисууд мөн аюултай бөгөөд эдгээр нь амьдарч буй орчны агаарын орон зайд ууссан байдаг. Эрүүл бус агаарын бас нэг шалтгаан бол буруу дадал зуршлууд болох тамхи татах эсвэл тэжээвэр амьтантай холбоотой асуудлууд байх боломжтой.

© depositphotos.com © shutterstock.com © shutterstock.com © shutterstock.com

Үүнээс харахад, хүмүүс бохирдлоор амьсгалж, өдөр бүр агаарын бохирдол дунд амьдарч байна гэсэн үг юм. Дээрээс нь энэ бохирдсон агаар эмзэг бүлэг болох хүүхэд, ахмад настан эсвэл амьсгалын замын болон зүрх судасны өвчнөөр өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндэд илүү их хор хөнөөл учруулж байна.

Судалгаагаар бохирдсон дотор агаар гадна агаараас илүү хүүхдүүдэд нөлөөлдөг болохыг тогтоосон. Амьсгалын систем бол агаарын бохирдлоос болж, хамгийн ихээр эрсдэлд орох зүйл бөгөөд үр дүнд нь хүүхдүүдэд урт үргэлжлэх жагсаалт бүхий сөрөг нөлөөг үзүүлж байгаа аж.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Бохирдсон агаараас болж эрүүл мэндийн асуудалд өртөж буй хоёр дахь бүлгийн хүмүүст ахмад настнууд багтаж байна. Европын уушги судлалын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар, дотор агаарын бохирдол гэртээ хэвтэн эмчлүүлж буй хүмүүс болон ахмад настнуудын амьсгалын замын системд сөргөөр нөлөөлж, амь насыг нь эрсдэлд оруулж байна гэж үзжээ.

Энэ судалгаагаар Агаарын чанарын индекс хүний бүтээлч байдлыг 5%-иар бууруулах бүрэн боломжтойг баталсан байна. Тэгэхээр бохирдсон агаар дан ганц эрүүл мэндээс гадна өөр олон байдлаар бидэнд сөргөөр нөлөөлдөг аж.

© depositphotos.com © depositphotos.com

Мэргэжилтнүүд амьдарч буй газрынхаа орчинд агаарын чанар шалгагч ашиглах хэрэгтэйг зөвлөж байна. Эдгээр зүйлс бидний амьсгалж буй агаарын чанарыг тодорхойлж, бидэнд ямар агаараар амьсгалж байгааг хэлж өгөхөөс гадна агаарын бохирдолтой тэмцэхэд тусална. Бид мөн бусад арга хэмжээг авч байшин, ажлын газар, болон сургууль доторх агаарын чанарыг сайжруулж болно. Үүнд:

  • Агааржуулалт бол дотор агаарын чанарыг сайжруулах үндсэн хүчин зүйл. Халаах, сэнс үлээх, бас агааржуулах төхөөрөмжийг зөв суурилуулснаар, бохирдлоос сэргийлэх боломжтой. Түүнчлэн та хажуу дахь шатамхай зүйлс рүү үргэлж сэнс үлээлгэж, цэвэрлэж байх ёстойг анхаараарай.
  • Та бүх төрлийн химийн бодисууд, пестицид, цэвэрлэгч шингэн эсвэл газолин зэргийг гэртээ хадгалж болохгүй.
  • Тамхи, лаа, бас гэр доторх грилл зэргийн тоог хязгаарлах
  • Химийн гаралтай, цэвэрлэгээний зориулалттай бүтээгдэхүүнээр цэвэрлэгээ хийхдээ цонхоо үргэлж нээлттэй байлгах
  • Шүршүүрт орсны дараа 60 минутын турш угаалгын өрөөндөө сэнс үлээлгэх
  • Маш сайн чанарын агаар шүүгч эсвэл цэвэрлэгчийг ашиглах

Та урьд өмнө гэр доторх агаарын бохирдлыг арилгахын тулд ямар нэгэн арга хэрэглэж байсан уу? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *