Зуны цагт хөлөө хэрхэн арчлах вэ? Шүдний оо, 100 мл глицерин, бүйлсийн тос байхад л хангалттай

1

Зун цаг болж нимгэн задгай гутал өмсөх цаг болжээ. Гэтэл энэ сайхан улирал зарим нэгэнд нь баяр хөөр авчрах бол нөгөө хэсэгт нь олон янзын тав тухгүй байдал бий болгодог байна. Хуурай арьс, хөлийн улны хагарсан арьс, мөөгөнцөр зэрэг нь янз бүрийн насны олон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн санааг зовоож урин дулаан цагт энэ нь бүр ч хүндээр тусдаг.

Хөлийн хатаж хатуурсан арьс хүнийг дээд зэргээр ичиж зовоход хүргэх ба хөлөө бусдын нүднээс нуухад хүргэнэ. Ингэх хэрэггүй бөгөөд гадаа 30 хэм халуун байхад пүүз өмсөх нь олигтой зүйл биш. Ингээд хөлийн улаа хэрхэн хялбар аргаар, сайхан болгож арчлах талаар танилцуулъя. Хөлийн ул тань уян зөөлөн, гөлгөр арьстай байг.

Хөлийн уланд зориулсан тос

Та маш сайхан хувцасласан, сайхан маникюртай байсан ч заримдаа хамгийн энгийн, жижиг зүйл ч хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд муугаар нөлөөлдөг явдал бий. Сайхан арчилгаатай хөлийн ул хэсэг нь харагдахгүй байсан ч эмэгтэй хүний хувьд бас нэг нүүр царай нь болдог билээ.

Мэдээж байнга гоо сайхны газраар үйлчлүүлж, багагүй мөнгө зарж хөлийн ул хэсгээ зөөлөн, сайхан, гялалзсан арьстай болгож болно. Гэхдээ хөлөө гэрийн нөхцөлд арчлах нь төвөгтэй зүйл огт биш бөгөөд үүнээс ихээхэн сайн үр дүн авч, баярлаж бахархах боломжтой юм. Та өөрийнхөө л төлөө хийж байгаа хойно аргагүй.

Орц:

  • 100 гр глицерин
  • 50 мл бүйлсийн эфирийн тос
  • 80 мл цагаан шүдний оо

Хийх болон хэрэглэх:

  1. Хэрэглэхэд эвтэй сав нь хий оруулахгүй тагтай байх хэрэгтэй бөгөөд үүндээ хийх тосоо хадгална. Энэ савандаа шүдний оогоо хийнэ.
  2. Дээр нь глицерин болон бүйлсийн тосоо хийж сайтар хутга. Ингээд хөлийн уланд зориулсан чийгшүүлэгч тос-крем маань бэлэн боллоо. Гэхдээ энэхүү шидэт тосыг 6 сараас илүү хадгалж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.
  3. Энэхүү чийгшүүлэгч, зөөлрүүлэгч тосоо болохгүй байгаа арьсан дээрээ унтахын өмнө түрхэнэ. Удалгүй та гөлгөр, зөөлөн арьстай сайхан хөлийн улаа харж үр дүнг нь бахархах бөгөөд ийм сайхан хөлтэй байхад ямар ч нөхцөлд өөртөө итгэлтэй байх болно.

Таны алхаа гишгээ зөөлөн болж, хөлийн ул тань ямар ч сэв зураасгүй байхад тань зун төдийгүй өвлийн цагт баримтлах ёстой хэдэн зөвлөгөө тус болно. Энэхүү хөлийн улыг сайхан байлгах хэдэн нууц нь таны хөлийг сайхан байлгах төдийгүй эрүүл байж, ядрахгүй байхад тань ихээхэн нэмэр болох билээ.

Арчилгааны дүрэм

1. Педикюр

Гэрийн ч бай, гоо сайхны салоны ч бай байнга хийх педикюр нь таны хөл сайхан байх нэг нөхцөл юм. Хөлийн ул уян зөөлөн хэвээрээ удаан байхад хэрэгтэй нэгэн нууц байдаг нь хатаж байгаа арьсанд амархан уусдаг тосон түрхлэг юм. Буруу хийсэн педикюр нь хөлийн уланд янз бүрийн арьс хагарах нөхцөл бий болгодгийг санаж яваарай.

 

2. Өдөр бүр хөлөө усанд дүрэх

Хөлөө усанд дүрэх нь ач холбогдол багатай, ялихгүй зүйл мэт санагдаж болох ч байнга, зөв хийх нь хөлийн арьсны цогц арчилгааны нэгэн чухал хэсэг юм. 1 хоолны халбага далайн давсыг 1 литр усанд хийж хөлөө 10 минут дүрэх нь хөлийн ул ямар ч улиралд сайхан байхад хангалттай.

 

3. “Голын усанд 100 алхах” дасгал

Ядарсан хөлийг сэргээх маш амархан дасгал юм. Ванны ёроолд массажны хивсэнцэр тавиад хүйтэн ус хийж (ус хөлийн улны тал хүртэл байна) түүн дээрээ алхана. Эхлээд 10-15 алхах ба яваандаа нэмсээр 100 алхана. Дараа нь хөлөө хаттал нь арчиж, даавуун оймс өмсөнө. Хөл хөнгөрч, эрч хүч авахыг та мэдрэх болно.

 

4. Чийгшүүлэх

Хөлийн арьс хэт хуурайших нь арьс хагарах, элдэв “эвэр” бий болох нөхцөл юм. Өдөр болгон чийгшүүлэх тос хэрэглэж, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн маск тавих нь таны хөлийг зөөлөн байлгаж, алхахад тань хөнгөн байлгах болно.

 

5. Туулайн бөөр модны ханд

Хөлийн улыг зөөллөх бас нэг гайхамшигтай боломж. 50 гр туулайн бөөр модны үндсийг нунтаглаад 0,5 литр архинд хийнэ. Энэ холимгоо хөргөгчинд 2 долоо хадгал. Хоол идэхийн өмнө энэхүү шидэт үйлчилгээтэй хандаас 30 дуслыг уух ба хэрэглэхийн өмнө заавал сэгсэрч байгаарай.

 

6. Хөлийн улны иллэг

Хөлийн уландаа өдөр болгон иллэг хийж байхыг хичээгээрэй. Энэ нь ядарсан хөлийг сэргээж, эрүүл болгоно. Тэгээд ч ийм иллэг хийх нь сайхан, тааламжтай зүйл билээ.

 

7. Наран шарлагын газар зөвхөн зориулалтын гуталтай байх

Хөлийн улыг зуны халуун цагт хуурайшуулахгүй байх бас нэг нууц нь энэ юм. Наран шарлагын газар явах гэж байгаа бол заавал зориулалтын гутал аваарай. Халуун наранд халж улайссан элс нь хөл түлдэггүй юмаа гэхэд мэдрэмтгий арьсыг цочроох нь ойлгомжтой. Хөл нүцгэн явмаар байна уу? Зөөлөн сайхан өвсөн дээр явах нь маш таатай байдаг билээ.

Та зуны цагт хөлийн улаа хэрхэн арчилдаг вэ? Өөрийн хэрэглэх дуртай аргынхаа тухай сэтгэгдэл дээр бичиж энэ нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *