Блогер бүсгүй сошиал сүлжээн дэх гэрэл зургууд ямар xуурамч байдгийг хүмүүст харуулж, өөрсдийгөө байгаагаар нь хайрлахыг бусдад уриалжээ

0

Өдөр болгон хэдэн сая хүн өөрийн гэрэл зургийг сошиал сүлжээнд байрлуулж байна. Муур, хоолны зураг бол хамаа алга, гэхдээ өөгүй, төгс галбиртай хүмүүсийн гэрэл зургийг харсан хэн нэгэн өөрийгөө голж эхлэх нь харамсалтай. Бодит амьдрал дээр тэд үнэхээр тийм өөгүй, өв тэгш хүмүүс мөн гэж үү?

Блогер бүсгүй Жоржи Кларк өөрийн жишээгээр сошиал сүлжээний гэрэл зураг болон бодит төрх ямар болохыг харуулжээ. Сошиал сүлжээн дээр зургаа байршуулж байгаа хүмүүс бусдын атаархлыг төрүүлэхээр тийм ч төгс төгөлдрийн оргилд хүрээгүйг тэр ойлгуулахыг хичээдэг юм. Тэдний авсан амжилттай гэрэл зургийн нууц нь зөв өнцөг, байрлал, хувцас бас гэрэлтүүлэгт л байгаа ажээ. Жоржи “гоо сайхан”-ы араас хөөцөлдөхөө зогсоохыг уриалж байна, өөрийгөө байгаагаар нь хүлээн авч амьдралын амтыг бүрэн мэдрээсэй гэж хүснэ. Хэрвээ та үнэхээр өөгүй төгс гэрэл зурагтай болмоор байгаа бол блогер бүсгүйн зөвлөсөн хэд хэдэн аргуудаас туршиж үзээрэй.

Хоёр гэрэл зураг дээр хоёуланд нь ЭРҮҮЛ САРУУЛ бие хаа байгаа юм шүү

georgie.clarke / Instagram

Намайг дагаад хэлээрэй: “Миний бие хүссэнээ идэх эрхтэй, миний бие баярлаж хөөрч үүнээсээ сэтгэл ханамж авах эрхтэй – миний бие ямар нэгэн хэмжээгээр өргөсөж байгаа нь хэвийн үзэгдэл”.

Сэтгэл ханамж авч болохгүй гэж өөрийгөө бүү шийтгэ. Та чинь хүн шүү дээ. Байнга хоолны дэглэм баримталж бэлхүүсний хэмжээндээ анхаарал тавихаас илүү чухал зүйл амьдрал дээр байдаг юм.

 

Хэн нэгэн гaлзуурмаар гэрэл зураг тавьсан төдийхнөөс л болж байгаа юм уу? Тэр хүн 24/7 горимоор байнга тийм байдаг гэсэн үг огт биш шүү

georgie.clarke / Instagram

Камерын өмнө харагдаж байгааг эрс өөрчлөх xүчин зүйлс бий. Топ 3-ыг дурдвал:

  • Гэрэлтүүлэг
  • Ракурс/өнцөг
  • Байрлал.

 

Нийтэлсэн vs. устгасан

georgie.clarke / Instagram

Та бикини худалдаж авахаас дандаа зугтааж явсан уу? Бикини өмсөөд загвар өмсөгч шиг харагдаж чадахгүйгээс хойш гэж өөрийгөө голоод л явна уу? Үнэн хэрэгтээ ганц ч загвар өмсөгч бодит амьдрал дээр гэрэл зураг шигээ харагддаггүй юм шүү. Тэгэхээр өөрийгөө өөгүй гэрэл зурагтай харьцуулахаа больж үз. Та өөрийгөө байгаагаар нь хүлээн авах бүрэн эрхтэй хүн.

 

Багахан ретуш

georgie.clarke / Instagram

Ретуш – гэрэл зургийг бага зэрэг засах арга бөгөөд үүний тусламжтайгаар гэрэл зураг хамаагүй гоё харагдана. Гэхдээ үзэж байгаа хүн засвар хийснийг тэр болгон анзаарч харахгүй. Үнэн хэрэгтээ, зассан гэрэл зургийн цаана бодит дүр төрх нуугдаж байгаа юм.

 

Хэн нэгний “чимэг” таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлөх ёсгүй

georgie.clarke / Instagram

Бүгд л өөрийнхөө хамгийн гоё гарсан гэрэл зургаа нийтэлж байгаа, нэг ёсондоо өөрт таалагддаг зургаа: зөв өнцгөөс зохих гэрэлтүүлэгтэй авахуулсан гэрэл. Энэ нь хэвийн үзэгдэл.

 

Дахиад л байрлал бүгдийг шийднэ

georgie.clarke / Instagram

Бодит амьдрал дээр та эхний гэрэл зураг дээрх шиг ийм байрлалтай хэдэн цагаар сууж чадахгүй нь ойлгомжтой.

 

Хормын зайтай

georgie.clarke / Instagram

Зүүн талын гэрэл зураг дээр би гоё гарах гэж хичээсэн, баруун талынх дээр нь чөлөөтэй байгаа нь тэр. Миний хувьд хоёр зураг хоёул таалагддаг, аль аль нь миний сошиалд байвал зохино.

 

Сүүдэр рүү харах vs. нар руу харах

georgie.clarke / Instagram

Таны царай сүүдэр рүү харсан үед камер хажуугаас тэгээд доороос чиглээд зураг дарвал таны бие олигтой гарахгүй. Та шууд нар руу харсан, харин камер хажуугаас авч байгаа бол арьсан дээр унах сүүдрийн тусгал таны галбирыг илүү зөөлөн болгож харагдуулна.

 

Нуусан бүхнээ ил гаргах

georgie.clarke / Instagram

 

Инфлюнсерүүдийн гэрэл зургаа даруулах өч төчнөөн байрлал, аргууд бий

georgie.clarke / Instagram

Тэр олон байрлал, аргуудаас дурдвал: амьсгалаа барих, хэвлийг тодосгох зорилгоор хажуугаас гэрэлтүүлэх, арьсыг чийгшүүлэх эсвэл “хөлс” чийхруулсан гэрэл зураг дарвал целлюлит мэдэгдэхгүй, өлмий дээрээ зогсох гэх мэт.

 

Блогерууд яаж суудаг vs. жирийн хүмүүс яаж суудаг

georgie.clarke / Instagram

Зүүн талын гэрэл зургийг та 10 секундээс илүү удаан харсан гэдэгт мөрийцсөн ч болж байна. Тийм ээ, сайхан харагдана, даанч өөрт тухгүй байрлал даа.

 

Төгс гэрэл зургийн цаана жижиг сажиг асуудлууд нуугдана

georgie.clarke / Instagram

Энэ зальтай байрлал гэдэс нууж, хөлийг урт харагдуулдаг юм. Гэхдээ тэнцвэр шаардах байрлал шүү.

 

Инфлюнсерүүд гэрэл зураг дээр яаж суудаг vs. жирийн хүмүүс бодит амьдрал дээр яаж суудаг

georgie.clarke / Instagram

Энэ хоёр гэрэл зургийг хэдхэн секундийн зайтай авсан бөгөөд ердөө цорын ганц ялгаа бий: нэг нь – гэрэл зураг даруулахад зориулсан суулт, нөгөө нь – ямар нэгэн тавилтгүйгээр өөрийнхөөрөө суусан байрлал.

 

Байрлал таны гадаад төрхийн харагдах байдлыг эрс өөрчилж чадна

georgie.clarke / Instagram

Хоёр гэрэл зургийг хэдхэн секундийн зайтай л авсан. Ялгаа нь шууд харагдана.

Өөртөө зөөлөн ханд, өөрийнхөө бие галбирыг бодит бус, засаж янзалсан гэрэл зурагтай бүү харьцуул. Таны бие галбир байгаагаараа төгс төгөлдөр юм. Сошиал сүлжээнд тавих гэрэл зургийн төлөө зөв гэрэлтүүлэг, байрлал авах ч хэрэггүй.

16
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/10/04 at 16:52

    Ийм юманд итгээд, эгэл жирийн хүүхнүүдээ болон өөрсдийгөө голоод байгаа хүмүүсийг гайхдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *