Японы ихэр эгч дүүс өөрсдийгөө төгс гадаад төрхтэй болгохын тулд 40 сая иен зарцуулжээ

0

Японы ихэр эгч дүү Чие, Чика Йошикава хоёр олон удаагийн гоо сайхны мэс заслын ачаар “өөгүй төгс” гадаад төрхтэй болж чаджээ.

34 нас хүрсэн Чие, Чика Йошикава нарын хуучны гэрэл зургийг харахад 20 дөнгөж гарсан бүсгүйчүүд шиг л харагдана, гэхдээ одоогийн гэрэл зураг нь тэс өөр хүмүүс болсон юм уу гэлтэй. Тэд сошиал сүлжээнд байрлуулсан гэрэл зургууддаа филтер, нүүр будалт ашигласан нь тодорхой, гэхдээ л тэдний нүд, хамрын хэлбэр төдийгүй нүүрний ерөнхий бүтэц өөрчлөгдсөн нь илт. Ихэр эгч дүү хоёр гоо сайхны мэс засалд 40 гаран сая иен зарцуулсан гэсэн мэдээлэл явж байгаа бөгөөд үүнд элдэв төрлийн тариа, филлер, нүүр сунгах мэс засал, мөн хамрын хэлбэр засах мэс засал, хөмсөгний засварын мөнгө ч багтана. Мэс заслын тааламжгүй өвчин, удаан хугацаанд эдгэрэх хүндрэлийг үл тоон ихэр эгч дүү хоёр хэчнээн ч удаа мэсний доор хэвтсэн тухай тодорхой мэдээлэл алга.

odditycentral.com
odditycentral.com

Бага байхдаа л гадаад төрхөө өөрчлөхийг ихэд хүсдэг байснаа тэд ярьцгаажээ. Тэднийг хооронд нь байнга харьцуулдаг байж: нэгийг нь илүү ухаантай гэнэ, нөгөөг нь спортод илүү авьяастай гэнэ бас аль нэгийг нь илүү царайлаг ч гэж тодорхойлно. Энэ бүх харьцуулалт тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байсан тул тэд өөрсдийн гадаад төрхөө толинд шинжиж өөгөө олохыг хичээх болжээ. Насанд хүрсний дараа гоо сайхны мэс засал гадаад төрхөө өөрчлөх хамгийн шалгарсан арга гэж үзсэн байна. Чие мэс заслын орон дээр хамгийн түрүүнд хэвтсэн. Үр дүнг хараад ихрийн өрөөсөн нь мэс засалд оржээ.

odditycentral.com

Ихэр эгч дүү хоёр янз бүрийн л гоо сайхны мэс засал хийлгүүлсэн бөгөөд нийт дүнгээр ойролцоогоор 40 сая иен зарцуулсан гэдэг. Зарцуулсан мөнгөө ч ойрын хугацаанд эргэж олох бодолгүй. Жишээ нь, Чика саяхан уруул болон хацрын дунд байгаа илүүдэл өөхөө соруулж авахуулсан. Чие харин ч эсрэгээрээ, арьсны доор өөх шахуулж унжсан нүдээ дүүргэж хацраа булцгар болгожээ.

odditycentral.com

Ихэр эгч дүү хоёр эхлээд адилхан гоо сайхны мэс засал хийлгүүлдэг байснаа больсон нь тэдний гоо сайхны ойлголт өөр байсантай нь холбоотой юм.

odditycentral.com

Гоо сайхны мэс засал өөрсдийнх нь амьдралыг сайн тал руу нь өөрчилсөн гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байгаа ч амархан донтoж болохыг мөн анхааруулжээ. Жишээ нь, тэд өөрсдийн гэрэл зургийг сошиал сүлжээнд байрлуулахад нэгэн дагагч нь Чиегийн хамрыг “гахай шиг” гэж бүдүүлэг сэтгэгдэл үлдээсэнд бүсгүй ихэд эмзэг хүлээн авсан байна. Тиймээс гоо сайхны мэс заслын эмчдээ хамрын үзүүрийг жижигхэн болгохыг хүссэн гэдэг. Хамраа засуулсны дараа дахин гэрэл зургаа байршуултал хүмүүс “алдаа хийж дээ, өмнөх нь хавьгүй дээр байжээ” гэсэн сэтгэгдэл бичих болсон гэдэг. Ингээд хүмүүст таалагдахын тулд мэс засал хийлгүүлсээр л байж, өөрөөр хэлбэл таван удаа хамрын хэлбэрээ засуулсан байна. Эцэст нь хүмүүст бүгдэд нь таалагдана гэж байхгүйг ойлгохын зэрэгцээ өөрийгөө ингэх албагүйг ч ухаарчээ.

odditycentral.com

34 настай ихэр эгч дүү хоёр гоо сайхны чиг хандлага, моод мөнхийн өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнийг та бүхэн дагах албагүй тухай дагагчдаа бичих болсон байна. Хүн болгон өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэй гэдгийг тэд эцэст нь ойлгожээ.

15
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *