Бөөрний чулуу бий болж байгаа шалтгааныг арилгах нь чулууг гадагшлуулахаас илүү амар, зовиур багатай байх болно

3

Бөөрөнд чулуу бий болсныг хүн бөөр өвдөх, бүсэлхий хавийн зовиур бий болох зэрэг анхны шинж тэмдэг илрэх хүртэл огт мэдэгддэггүй өвчин юм.

Чулуу бий болох шалтгаан маш олон янз бөгөөд энгийн нэг дадал зуршил ч гол шалтгаан байж болдог ба харин бөөрний чулуутай болсноо мэдэх үед хэт оройтсон байх тохиолдол бий.

Аз болоход янз бүрийн дадал зуршлыг үгүй болгож бөөрний чулуутай холбоотой янз бүрийн эрсдэлийг бууруулж болно. Үүний тулд эхлээд доорх 3 зүйлийг хийхээ болих хэрэгтэй.

 

Бөөрний чулууны эсрэг урьдчилан сэргийлэх арга

1. Хангалттай хэмжээний ус уухгүй байх явдал

Бөөрний чулуу үүсэх хамгийн их дэлгэрсэн шалтгаан бол бие организмд ус дутагдсанаас болдог явдал юм. Ихэнх хүний бөөрөнд давс, элс зэрэг зүйлийн тунадас байх бөгөөд тэдгээрийг зөвхөн шингэн зүйл л гадагшлуулна.

Хэрвээ та хангалттай ус уухгүй бол давс болон эрдэс хоорондоо уусан наалдаж чулуу маягийн зүйл бий болдог билээ. Гэхдээ үүнийг яг одоо засаж болно. Өглөө болгон аяга ус ууж бай.

National Academy of Sciences’s Institute of Medicine-ийн эрдэмтдийн үзэж байгаагаар насанд хүрсэн эр хүний бодисын солилцоо хэвийн явагдахын тулд өдөрт 3-3,7 литр ус уух хэрэгтэй ба эмэгтэйчүүдийн хувьд энэ тоо 2-2,7 литр байна.

Хэрвээ хүн спортоор хичээллэдэг, эрхэлдэг ажил нь биеийн их ачаалалтай, хөлс их гардаг бол нэмэлт ус хэрэгтэй. (дунджаар 400-600 мл)

Бие организмд ус дутагдах үед шээс шар болон шар хүрэн өнгөтэй болдог. Энэ нь биед их хэмжээний элс хуралдсан дохио юм. Хэрвээ шээс тунгалаг, бага зэрэг шар туяатай бол байдал хэвийн байна гэсэн үг билээ.

 

2. Мах их идэх

2014 оны судалгаагаар мах их иддэг хүмүүст бөөрний чулуу үүсэх явдал цагаан хоолтноос 30-50% их байдгийг тогтоожээ. Хэрвээ та махгүй байж чадахгүй бол аль болох цагаан мах идэж байхыг бодоорой.

Та спортоор хичээллэн булчингийн массаа нэмэгдүүлж байлаа ч өдөрт идэх махны хэмжээгээ 120 грамм болгон бууруулах хэрэгтэй.

 

3. Өндөр хэмжээний оксалат агуулсан хүнс хэрэглэх

Оксалат бол бөөрөнд чулуу үүсгэх хамгийн том шалтгаан гэж хэлж болно. Бөөрний янз бүрийн бэрхшээлийн 60-70%-ийг оксалатын чулуу эзэлдэг байна.

Энэ бодис хаанаас бие организмд ордог хэрэг вэ? Зарим төрлийн хүчил нь биеийн дотор бий болдог байна. Гэхдээ ихэнх тохиолдолд оксалат бүхий хоол хүнсээр дамжин биед орно.

Дээрх хүчил нь бага хэмжээгээр бол ямар нэг аюулгүй бөгөөд бодисын солилцооны үр дүнд үүсэх бөгөөд шээсээр амархан гарна.

Харин өндөр тун хэмжээтэй байвал кальци уусгахад саад болж түүнийг их хэмжээгээр хуримтлагдах нөхцөл болдог. Үр дүнд нь бөөрөнд чулуу үүсэж, үрэвсэл болон үе мөчний өвчний эх үүсвэр болдог байна.

Эрдэмтдийн тооцоогоор энэ хүчлийн хэмжээ нь 100 гр хүнсэнд 50 мг байх нь хэвийн хэмжээ юм. Бөөрний өвчтэй хүмүүс ийм хүчил агуулсан хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.

Энэ хүчлийг хамгийн их агуулж байдаг ногоо нь гишүүнэ. Даршилсан гишүүнэ 100гр тутамдаа 600 мг щавелийн хүчил агуулах ба харин исгэлэн, жигнэсэн гишүүнэд 860 мг хүртэл байдаг байна. Оксалатын бас нэг эх үндэс нь бууцай юм. Хөлдөөсөн нөхцөлд 100 грамм бууцайд 600 мг оксалат байна.

Оксалат ихээр байх хүнсний ногоо олон бий. Жишээ нь хүрэн манжин 100 граммдаа 500-675 мг хүртэл оксалат агуулах бол нимбэг болон лаймын хальсанд 83-110 мг байна.

Самар, шоколад, шош, зарим нэг үр тарианд оксалат бас ихээр байдаг: газрын самарт 187 мг, пекан самарт 202 мг, хар шоколаданд 120 мг, үр тарианд 270 мг. Хуурай какаоны 100 грамм нунтагт 625 мг оксалат байдаг нь маш өндөр үзүүлэлт юм.

Оксалат нь бөөрөнд чулуу үүсгэхээс гадна хүн ядрах, гэдэс мушгих, ходоод хямрах, ам, хамрын хөндий хатаж хуурайшин шархлах зэрэг бэрхшээл үүсгэдэг байна.

8
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *