
Эрх чөлөөт их гүрний нийслэл Вашингтон хотын Пенсильваны дүүрэгт орших Цагаан ордон бол тус улсын үе үеийн тэргүүнүүдийн амьдарч ирсэн “гэр”. 200 гаруй жилийн түүхтэй энэ ордны 6 давхрын 2 нь төр барьж байгаа эрхмийн гэр бүлийнхэнд харьяалагддаг. Ногоон, Улаан, Хөх түүнчлэн Зууван танхим гээд алдартай өрөөнүүд бүхий энэ ордонд өөр сонирхолтой газрууд ч бий. Жишээ нь, Зүүн жигүүрт байрлах Гэр бүлийн кино театр. Зөөлөн улаан бүрээс бүхий тухлаг сандалнууд бүхий энэ театрт ирсэн зочид 2D болон 3D аль ч хэлбэрээр кино үзэх боломжтой аж.











