Бүтэн жилийн турш үргэлжилсэн өлсгөлөн: дуурайж хийж огт болохгүй хачирхалтай туршилтын үр дүн

0

Хүн нойргүйгээр 10 хоног амьдарч чадна, харин усгүйгээр – бараг хоёр долоо хоног. Хүн хоол хүнсгүйгээр дунджаар хоёр хүртэл сар тэсэж чадна гэж үздэг. Гэхдээ түүхэнд маш олон өдөр өлсгөлөн явсан нэгэн хүн бий… 382 өдөр! Жингээ хасах гэж тэр. Удаан үргэлжилсэн энэ аймшигтай туршилт юугаар төгсөв?

Ангус Барбьери өөрийнхөө жинг хэтэрсэн гэдгийг ухаарсан хэдий ч бие даан жингээ хасаж чадахгүйг ойлгожээ. Турахын тулд хоолны чанга дэглэм баримталж болох эсэхийг эмч нараас асуухаар эмнэлэг зорьсон байна. Эрүүл саруул, амьдралын баяр баяслыг бүрэн мэдрэх боломж түүнд гарсан болов уу?

Өлсгөлөнгийн дэглэм эхэлсэн нь

yandex.net

Ангус эмч нарын хяналт доор хэдэн долоо хоног өлсжээ. Гэтэл түүнд хангалттай санагдсангүй. Туршилт эхлэхэд Ангус залуу байсан юм: дөнгөж 27 настай, харин тэр үеийн жин 207 кг байсан гэдэг. Барбьери нийтийн хоолны газар ажил эрхэлдэг – аавынхаа ресторанд хоол бэлдэж, хийдэг буюу гал тогоонд ажилладаг байв.

Архаг таргалалт нь түүний ажлаас үүдэлтэй гэхэд болно. Гэр бүлийн ажиллуулдаг рестораны хоол хүнсийг хэн ч нарийн нягталж шалгахгүй шүү дээ. Тэндээс хугаслаад амандаа хийчихнэ, эндээс зүсээд амталчихна. Ингээд залуугийн амьдрал илүүдэл жиндээ дарлуулсан юм. Эхлээд шотланд залууд завсарлагатай өлсөхийг санал болгожээ, өөрөөр хэлбэл 40 хоног өлсөөд, 40 хоног амрах дэглэм. Чанга дэглэмийг эмч нарын нарийн хяналт доор явуулахын зэрэгцээ цаг тухай бүрд нь шинжилгээ авч турах явцын биеийн эрүүл мэндийн мэдээллийг дүгнэж байв.

Эхний хугацаанд залууг эмнэлэгт хэвтүүлж хянаж байжээ. Туршилтын явцад залууг турах чин хүсэл эрмэлзэлтэй, сэтгэлийн хаттай болохыг эмч нар ойлгоод хэсэг хугацааны дараа гэр рүү нь явуулсан байна. Ангус рестораны ажлаасаа гарахад хүрсэн юм. Арга ч үгүй биз, хоолны чанга дэглэм баримталж байхад хэн л амттан хараад зүгээр зогсоод байж чадах билээ.

Мяраалаг залуугийн хоолны дэглэмд ус, бараг тэг калоритой цай, поливитамины комплекс, С амин дэм багтаж байв. Дээрээс нь 93-162 хоногт кали, харин 345-355 хоногт нь натри нэмэлтээр хэрэглэж байлаа. Жирийн бидний хувьд хоол унд ууж идэхгүй байсан ч залуугийн биеийн байдал сайн байв. Бие засах давтамж тодорхой шалтгааны улмаас багассан: сардаа нэг удаа л хүндэрч байсан гэдэг.

 

Урт удаан үргэлжилсэн өлсгөлөнгийн үр дүн

yandex.net

Шотланд залуугийн бие махбодын хэвийн үйл ажиллагаанд онцгой өөрчлөлт гараагүй. Харин гадаад төрхийн хувьд эрс өөрчлөлт гарчээ. Туршилт дуусах үеэр буюу 1966 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дөнгөн данган бие даан хөдөлж байсан тарган залуугаас нарийхан залуу болж хувирчээ. Тэрээр 382 хоногийн дотор 125 кг жин хасаж чадсан юм. Ангус өлсөх дэглэмийг дуусгаад болгоомжтой гэгч нь анхныхаа өглөөний цайг зооглов: өндөг, цөцгийн тостой талх, аяга кофе. Жирийн өглөөний цай хүртэл түүний хувьд бурханы идээ шиг санагдсан гэдэг. Тэр өнгөрсөн жилийн хугацаанд хоолны амтыг бараг мартаж орхижээ.

troab.com

Удаан хугацаанд үргэлжилсэн өлсгөлөн дэглэмийг баримталж чадсан гэдгээрээ Ангус Гиннесийн номд бүртгэгдсэн. Хамгийн бахархмаар нь, Ангус энэ үр дүнгээ насан туршдаа барьж чаджээ: үлдсэн амьдралдаа 5 килограммаас илүүгүй жин нэмсэн. Барбьер Англи рүү нүүж эхнэр авч хоёр хүүхдийн эцэг болжээ.

 

Өлсгөлөн: сайн уу, муу юу?

spagolod.ru

Энэ туршилтыг эмч нарын нарийн хяналт доор хийх ёстойг юуны түрүүнд анхаарах ёстой. Удаан хугацаанд үргэлжлэх өлсгөлөнгийн дэглэм үxэлд ч хүргэж болзошгүй.

nlo-mir.ru

Үүний тод жишээ ч бий: нэгэн эмэгтэй 210 өдөр хоол идээгүй чанга дэглэмийг дуусгасны дараа хоолонд ороод нас бaрсан юм. Үxлийн шалтгаан нь бие махбодын шингэний тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой. Мөн өлсөж турдаг чанга дэглэм баримталснаас хойш 1-1,5 сарын дараа нас бaрсан өөр хэд хэдэн тохиолдол бий. Ихэнх нь бие махбодод нэн шаардлагатай амин тэжээл дутагдсантай холбоотой ажээ.

7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *